Dr Tuul Wellness Cycle

Dr Tuul Wellness Cycle УАУ их эмч + Нуруу нугаламын мэргэжлийн эмч | Sydney 🇦🇺
Улирлын эрүүл мэндийн систем 🌿
Онлайн курс, онлайн үзлэг зөвлөгөө →
https://www.drtuul.com

19/06/2026

2023онд Macquarie-д “Нуруу нугаламын засал” магистрын хөтөлбөрт суралцаж эхлэх үед англи хэл тааруу, өөрийгөө олигтой илэрхийлж чаддаггүй, лекц сонсоод 50%-тай ойлгох уу үгүй юу л байсан. Маш тод санадаг юм. Эхний хичээл орж байх үед багш надаас асуулт асуугаад би ойлгохгүй “айн, би ойлгосонгүй” гэж хэлээд ангийн оюутнууд нирхийтэл инээлдэж байсныг. Маш энгийн юм л асуусан юм шиг байгаан. Би англи хэл тийм ч сайн биш, дээр нь австрали аялга ойлгохгүй байснаас болсон юм л даа. Ингэж л миний Macquarie-д суралцах аялал бүтэлтэй ч юм шиг бүтэлгүй ч юм шиг эхлэж байсан юм.
Маш хүнд хүнд хичээлүүд ар араасаа орсоор амьсгаа өгөлгүй 3 жил өнгөрсөн. Тархи Мэдрэлийн анатоми, физик, дүрст оношлогоо, chiropractic-ын техникийн хичээлүүд, судалгаа, оношлогоо, дадлага гэх мэт нийт 240 кредитийн хичээлийг 3 жилд сурсан. Чадахдаа чадаад, чадахгүйдээ чадахгүй, уйлахдаа уйлаад, инээхдээ инээгээд өнгөрүүлсэн.

Хамгийн гол нь бууж өгөлгүй ард нь гарч дуусгаж чадсан нь юм. Тухайн үедээ хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан аялал өнөөдөр бүтээд, биелээд, давж гарсандаа, хичнээн ядарсан ч өөрийгөө түлхэж, зоригжуулж байсандаа одоо өөртөө талархаад баршгүй.

Энэ их хичээлийн хажуугаар би хоёр хүүхдийн ээж, эхнэр хүн. Гэр орны ажил, хүүхдүүдийн сургууль, дугуйлан, хүргэж өгөх, авах гээд дуусашгүй олон ажлыг зохицуулна. Нэг хэсэг хоёр зэрэг ажил ч хийж байсан. Амралтын өдрүүдээр бариа хийж, ажлын өдрүүдэд хичээлээ тараад орой нь тахиа шардаг газар ажиллаж, шөнө 12 цагт тардаг үе ч байсан. Ер нь бол хэзээ ч зүгээр сууж үзээгүй.

Хэцүү байсан уу? Хэцүү байсан.

Больчихмоор, шантармаар, өөрийгөө ингэж зовоож байхаар зүгээр л больчихъё гэж бодогдох үе олон байсан.
Амьдралд бүх зүйл харагдаж байгаа шигээ төгс байдаггүй юм билээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн ямар нэгэн сорилтыг даван туулах гэж хичээж байдаг.

Гэхдээ байна ш дээ хамгийн сайхан нь юу вэ гэвэл одоо байгаа хэцүү үе мөнх биш гэдгийг ойлгох. Удахгүй дуусна гэдгийг өөртөө сануулж чадвал нартай өдрүүд үргэлж хүлээж байдаг юм байна.

Энэ бяцхан түүхээ хуваалцаж байгаа нь хэн нэгэнд хэцүү үед нь өчүүхэн ч гэсэн итгэлийн оч өгөх болов уу гэсэндээ.

Унасан ч босоод өвдгөө гөвөөд зоригтой дайраарай.💪🏼

17/06/2026

Зун болохоор илүү их ядарч, нойргүйддэг үү?☀️

TCM-д зун бол ЗҮРХНИЙ улирал. Таны бие Зүрхний тэнцвэр алдагдсаныг 5 өөр аргаар хэлдэг.

Та хэдийг нь анзаарав? 👇

Comment-д ЗҮРХ гэж бичээд 50% хөнгөлөлттэй зуны сургалтын мэдээллээ аваарай.

11/06/2026

Толинд хэлээ хараад үзээрэй.

Хэлний үзүүр чинь бусад хэсгээсээ илүү улаан байна уу?

Эсвэл...

🌿 Хэл хуурайших
🌿 Жижиг ан цавтай болох
🌿 Амархан цангах
🌿 Нойр хөнгөрөх
🌿 Зүрх дэлсэх мэдрэмж төрөх

зэрэг шинжүүд ажиглагдаж байна уу?

Уламжлалт анагаах ухаанд:

“Зүрх хэлэнд нээгддэг”
(心开窍于舌)

гэж үздэг.

Тиймээс хэл бол бидний дотоод тэнцвэрийн талаар олон мэдээлэл өгдөг толь юм.

Ялангуяа зуны Гал элементийн улиралд Зүрх болон Нарийн гэдэстэй холбоотой өөрчлөлтүүд хэлэн дээр илүү тод ажиглагдах нь бий.

Тиймээс би Зун-Зүрх & Нойрны Тэнцвэр онлайн сургалтаа нээж байна.

Сургалтаар:

🌿 зүрхийг дэмжих хооллолт
🌿 Цэгэн массаж
🌿 Ургамлын цай
🌿 Нойр сайжруулах уламжлалт аргууд
🌿 Өдөр тутмын тайвшруулах дадлууд сурах болно.

🎁 Зөвхөн энэ долоо хоногт 50% ХЯМДРАЛТАЙ

Үнэ:
79,000₮ → 39,500₮

Төлбөр хийх үед:

🎟️ PROMO CODE: SUMMER50

гэж оруулаарай.

🔗 www.drtuul.com

Эсвэл хаалттай Facebook группээр хамт суралцахыг хүсвэл

💌 Чатаар “ЗУН” гэж бичээрэй.




#ХэлнийОношлогоо

УламжлалтАнагаахУхаан
ЗүрхНойрныТэнцвэр
ЗүрхЭрүүлМэнд
Нойргүйдэл
ЦэгэнМассаж
Wellnesscycle

10/06/2026

Зүрх чинь шалтгаангүй дэлсээд,
нойргүйдээд,
амархан түгшиж байна уу? 🔥

Уламжлалт анагаах ухаанд зун бол Гал элементийн улирал бөгөөд Зүрх болон Нарийн гэдэстэй холбоотой байдаг.

Тиймээс энэ үед:

✓ Нойр хөнгөрөх
✓ Зүрх дэлсэх мэдрэмж төрөх
✓ Амархан түгших
✓ Халууцах
✓ Эрч хүч буурах

зэрэг шинжүүд илүү ажиглагдаж болдог.

Тиймээс би Зун — Зүрх & Нойрны Тэнцвэр онлайн сургалтаа нээж байна. 🌸

Сургалтаар:

🌿 Зуны улиралд тохирох хооллолт
🌿 Зүрхийг дэмжих өдөр тутмын дадлууд
🌿 Нойр сайжруулах уламжлалт аргууд
🌿 Цэгэн массаж
🌿 Ургамлын цай болон өөрийгөө арчлах аргууд

сурах болно.

🎁 Зуны эхний урсгалд зориулж 50% ХЯМДРАЛ зарлалаа.

Үнэ:
79,000₮
👉 39,500₮

1. Вебсайтаар бүртгүүлээд сургалтаа үзэх боломжтой.
Хямдрал авах бол төлбөр хийх үед:

🎟️ PROMO CODE: SUMMER50

гэж оруулаарай.

🔗 www.drtuul.com

2. Эсвэл хаалттай Facebook группт нэгдээд сургалтандаа хамрагдах боломжтой.

💌 FB группт орох бол чат руу “ЗУН” гэж бичээрэй.

Зуны улирал таны эрүүл мэндийн эсрэг байх ёсгүй.
Түүнийг зөв удирдахад л хангалттай. ❤️🔥




УламжлалтАнагаахУхаан

03/06/2026

🌙 Шөнө 1-3 цагт сэрээд дахиад унтаж чаддаггүй юу?

Заримдаа асуудал нь зөвхөн нойронд биш байдаг.

Уламжлалт анагаах ухаанд нойр, сэтгэл санаа, стресс, биеийн дотоод хэмнэл бүгд хоорондоо холбоотой гэж үздэг.

Тиймээс шөнө сэрэх, өглөө ядруу сэрэх, бодол ихдэх, тайван унтаж чадахгүй байх нь бие тань ямар нэгэн дохио өгч байж болох юм.

Энэ Reel дээр миний үзүүлсэн “Шэн-мэн” буюу “Сэтгэлийн хаалга” цэг нь уламжлалт анагаах ухаанд нойр болон тайвшралтай холбоотой хамгийн түгээмэл хэрэглэгддэг цэгүүдийн нэг юм.

Өнөөдөр унтахынхаа өмнө 1-2 минут дараад үзээрэй.

Харин та өөрийн биеийн хэмнэл ямар байгааг мэдэхийг хүсвэл:

Comment дээр ХЭМНЭЛ гэж бичээрэй.

Би танд миний үнэгүй “Биеийн хэмнэл ба эрүүл мэндийн тест”-ийн линкийг илгээх болно.

Тестээ бөглөөд:
✓ Таны биеийн онцлог хэв шинж
✓ Аль эрхтэн хамгийн их ачаалалтай байж болох
✓ Ямар тэнцвэр алдагдсан байж болох талаар

мэдэж аваарай.

🔗 Мөн миний онлайн сургалтуудтай танилцахыг хүсвэл:
www.drtuul.com

Хадгалаад дараа нь туршаарай .

#нойргүйдэл #нойрсайжруулах #стресс #шэнмэн

01/06/2026

Толгой өвдөх үед хамгийн алдартай цэгүүдийн нэг бол Хэ-гу (LI4).

Уламжлалт анагаах ухаанд энэ цэгийг толгой, нүүр орчмын зовиур, стресс, биеийн ерөнхий тэнцвэрийг дэмжих зорилгоор өргөн хэрэглэж ирсэн байдаг.

Олох арга:
✓ Эрхий ба долоовор хуруугаа нийлүүл
✓ Хоёр ясны хооронд үүссэн өндөрлөг хэсгийг ол
✓ Бага зэрэг эмзэг мэдрэмж төрөх цэг дээр 30 секунд–1 минут зөөлөн дарах

⚠️ Жирэмсэн үед энэ цэгийг хориглоно.

Та энэ цэгийг өмнө нь хэрэглэж үзсэн үү?

Comment-д “ХЭМНЭЛ” гэж бичээрэй.
Сургалтын мэдээлэл явуулья.
#ЦэгэнМассаж #ТолгойӨвдөлт #эрүүлмэнд

31/05/2026

⏰ Та хэдэн цагт оройн хоолоо иддэг вэ?

Жин нэмэхэд зөвхөн юу идэж байгаа биш,хэзээ идэж байгаа нь бас нөлөөлдөг гэж уламжлалт анагаах ухаан үздэг.

🌿 Өглөө — хамгийн тэжээллэг хоолоо ид
🌿 Өдөр — тэнцвэртэй хоолло
🌿 Орой — хөнгөн, бага хэмжээгээр ид

Уламжлалт анагаах ухааны нэг алдартай зөвлөгөө байдаг:

“Өглөө хаан шиг,өдөр ноён шиг,орой ядуу хүн шиг ид.”

Орой хэт оройтож идэх, тогтмол бус хооллох, өглөөний хоолоо алгасах нь жингийн зохицуулалт, энерги, хоол боловсруулалтад нөлөөлж болно.

Таны хувьд хамгийн хэцүү нь аль вэ?

1️⃣ Өглөөний хоолоо идэх
2️⃣ Амттан багасгах
3️⃣ Орой эрт хооллох

Comment дээр 1, 2 эсвэл 3 гэж бичээрэй 👇

🌸 Миний “Эмэгтэйчүүдийн 14 хоногийн онлайн сургалт”-д:

✓ Дааврын тэнцвэр
✓ Мөчлөгийн дагуух хооллолт
✓ Жингээ эрүүлээр зохицуулах арга
✓ Уламжлалт анагаах ухааны зөвлөмжүүд алхам алхмаар багтсан.

💌 Comment-д “ХЭМНЭЛ” гэж бичээрэй. Сургалтын мэдээллийг DM-ээр илгээе.

#ЖинХасах #ЭрүүлАмьдрал #УламжлалтАнагаахУхаан TCM ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд Даавар Хооллолт ЖингээХасах HealthyLifestyle WeightLossJo

Яагаад жил бүр ижил үед өвддөг юм бол?Хавар харшил хөдөлдөг…Зун нойр алдагддаг…Намар ханиад хүрдэг…Өвөл эрч хүч буурдаг…...
25/05/2026

Яагаад жил бүр ижил үед өвддөг юм бол?

Хавар харшил хөдөлдөг…
Зун нойр алдагддаг…
Намар ханиад хүрдэг…
Өвөл эрч хүч буурдаг…

Уламжлалт анагаах ухаанд хүний бие байгальтайгаа хамт хэмнэлээр хөдөлдөг гэж үздэг.

Жилийн улирал бүр тодорхой эрхтэн тогтолцоотой холбоотой бөгөөд тухайн үедээ илүү эмзэг болж, дасан зохицох ачаалал авдаг.

Хавар — Элэг, Цөс
Зун — Зүрх, Нарийн гэдэс
Шилжилт улирал — Дэлүү, Ходоод
Намар — Уушги, Бүдүүн гэдэс
Өвөл — Бөөр, Давсаг

Биеийнхээ хэмнэлийг ойлгож чадвал өвдсөний дараа биш, өмнө нь өөрийгөө дэмжиж эхэлдэг.

Эрүүл мэнд гэдэг зөвхөн эмчилгээ биш.
Өдөр тутмын зуршил, хооллолт, амралт, хөдөлгөөн болон улиралдаа дасан зохицох ухаан юм.

💫 Миний Wellness Cycle онлайн сургалтууд улирал бүрийн онцлогт тохирсон уламжлалт анагаах ухааны мэдлэг, хооллолт, цэгэн массаж, амьдралын хэв маягийн зөвлөмжөөр дамжуулан биеэ жилийн турш дэмжихэд тусална.

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
Www.drtuul.com оор зочлоорой.

👇 Та аль улиралд хамгийн эмзэг байдаг вэ?

24/05/2026

Эмэгтэй хүний бие сар бүр ингэж өөрчлөгддөг.

Нэг өдөр эрч хүчээр дүүрэн байхад,
нөгөө өдөр амарч, удаашрах хэрэгтэй санагддаг уу?

Энэ бол дааврын өөрчлөлтийн үр дүн.

🩸Сарын тэмдгийн үе → нөхөн сэргэх
🌱 follicular үе→ эрч хүч өсөх
🌕 овуляцийн үе → өөртөө итгэх итгэл, энергийн оргил үе
🌘 luteal үе→ удааширч, дотогшоо чиглэх

Бие тань сар бүр өөрчлөгдөж байдаг болохоор
та өдөр бүр ижил байх албагүй.

Өөрийгөө хүчлэхийн оронд
өөрийн хэмнэлийг ойлгож сураарай. 🤍

✨ Эмэгтэй хүний мөчлөг, дааврын тэнцвэр, хооллолт, уламжлалт анагаах ухааны зөвлөгөөг илүү дэлгэрэнгүй сурахыг хүсвэл миний 14 хоногийн “Эмэгтэй хүний хэмнэл” онлайн хөтөлбөрт нэгдэх боломжтой.

📩 “ХЭМНЭЛ” гэж comment үлдээгээрэй эсвэл DM бичээрэй.

Та одоо мөчлөгийнхөө аль үед явж байна вэ? 👇

#сарынтэмдэг #эмэгтэйчүүдийнэрүүлмэнд #даавар #эмэгтэйхүнийбие womenshealth wellnessmongolia уламжлалтанагаахухаан эмэгтэйхүнийхэмнэл menstrualcycle

22/05/2026

ХУАУ-ны эрхтэн тогтолцооны биологийн цаг

🕚 23:00–01:00 → Цөс (Gallbladder)
Шийдвэр гаргах чадвар, зориг тэнхээ сэргээгддэг үе. Энэ үед унтаж амрах нь цөс ба элэгний ци-г тэтгэнэ.

🕐 01:00–03:00 → Элэг (Liver)
Элэг цусыг хадгалж, ци-ийн урсгалыг зохицуулдаг. Бие махбод нөхөн сэргэж, цус элгэнд буцан төвлөрөх үе.

🕒 03:00–05:00 → Уушги (Lung)
Уушгины ци хамгийн идэвхтэй үе. Амьсгал, хамгаалах ци (Wei Qi), гуниг уйтгар зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой гэж үздэг.

🕔 05:00–07:00 → Бүдүүн гэдэс (Large Intestine)
Биеэс хаягдал гадагшлуулах хамгийн тохиромжтой үе. Өглөөний бие засах дадлыг дэмждэг.

🕖 07:00–09:00 → Ходоод (Stomach)
Хоол хүлээн авч боловсруулдаг хамгийн идэвхтэй үе. Өглөөний цайгаа сайн идэхийг зөвлөдөг.

🕘 09:00–11:00 → Дэлүү (Spleen)
Хоол хүнсийг энерги ба цус болгон хувиргах үйл ажиллагаа идэвхжинэ. Сэтгэн бодох, төвлөрөх чадвар сайн байдаг үе.

🕚 11:00–13:00 → Зүрх (Heart)
Цусны эргэлт болон Shen (оюун санаа, ухамсар)-ыг тэтгэх үе. Сэтгэл санаа харьцангуй тогтвортой байдаг.

🕐 13:00–15:00 → Нарийн гэдэс (Small Intestine)
Шим тэжээлийг ялгаж, хэрэгтэйг нь шингээж, хэрэггүйг нь ялгах үйл ажиллагаа идэвхтэй үе.

🕒 15:00–17:00 → Давсаг (Bladder)
Биеийн шингэний солилцоо, ялгаруулах үйл ажиллагаа идэвхжинэ. Ус уухад тохиромжтой үе.

🕔 17:00–19:00 → Бөөр (Kidney)
Төрөлхийн эрч хүч (Jing), яс, тархи, нөхөн үржихүйтэй холбоотой бөөрний энерги идэвхтэй үе.

🕖 19:00–21:00 → Зүрхэн уут (Pericardium 心包)
Зүрхийг хамгаалж, сэтгэл санааны тэнцвэрийг дэмждэг үе. Тайвширч, гэр бүлтэйгээ цаг өнгөрөөхөд тохиромжтой.

🕘 21:00–23:00 → Гурван халуун (Triple Burner)
Дээд, дунд, доод халууны хооронд ци ба шингэний урсгалыг зохицуулна. Бие унтахад бэлтгэж, дотоод зохицуулалт явагдана.

📌 ХУАУ-ны ойлголтоор тухайн цагт сэрэх нь заавал тэр эрхтэн өвчилсөн гэсэн үг биш. Харин тухайн эрхтний ци, цус, эсвэл холбогдох сэтгэл хөдлөлийн тэнцвэр алдагдсан байж болохыг илтгэх дохио гэж үздэг.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Tuul Wellness Cycle posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr Tuul Wellness Cycle:

Share