07/09/2026
✌️ Суулгац нь дотроо прогестерон даавар агуулдаг бөгөөд өдөр бүр бага хэмжээгээр хүний биед ялгаруулж байдаг. ⠀
✌️ Ингэснээр өндгөн эсийн ялгаралтыг зогсоож, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж, умайн салстыг зузааруулан жирэмслэлтээс хамгаалдаг. ⠀
⠀
✌️ Суулгацыг биений юмны эхний 1-5 хоногт тавьна.
⠀
Суулгацыг дараах хүмүүст хориглоно.
❗️ Элэгний циррозтой, зүрхний цус хомсрох өвчинтэй, гүнийн венийн тромбо үүсч байсан, элэг хөхний хавдартай, артерийн даралт ихэсдэг, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. ⠀
❗️Мөн сүрьеэгийн эм, уналт таталтын эсрэг эм зэргийг удаан хугацаагаар ууж байгаа үед суулгацын хамгаалах чадвар алдагддаг. ⠀
⠀
✌️ Суулгацыг бугалганы арьсан доор тавих бөгөөд эмч багахан хэмжээний мэдээ алдуулалт хийж маш жижиг зүслэг хийж тавьдаг. ⠀
⠀
✌️ Суулгац тавиулсаны дараа:⠀
☝️ Хөндүүрлэж хөхөрч болно⠀
☝️Шахаж оролдож, маажиж болохгүй⠀
☝️Хүнд юм өргөхгүй⠀
☝️48 цаг ус хүргэхгүй. ⠀
⠀
❗️ Суулгац тавиулсаны дараа сар бүр өөрөө тэмтэрч үзэх бөгөөд алга болсон, хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.
⠀
❗️ Зарим тохиолдолд суулгац тавиулсаны дараа биений юм огт ирэхгүй болдог бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.
❗️ 3 -6 сард эмчдээ очиж үзүүлж хэвшээрэй.
🩺 Бид танд:
✅ Эмэгтэйчүүдийн оношилгоо, эмчилгээ
✅ Ургийн эхо оношилгоо
✅ Орчин үеийн тоног төхөөрөмж, найрсаг хамт олон
✅ Чанартай үйлчилгээ
👋Цагийн хуваарь:
Даваа-Баасан гаригт 09:00-21:00
Бямба гаригт 10:00-17:00
Ням гаригт 10:00-14:00
🏥 СБД, 8-р хороо, GB plaza 7 давхарт 701 тоот
☎️ 97001994 утсаар цаг авч үйлчлүүлнэ үү.
“Хайраар дүүрэн аялал бидэнтэй хамт”
Та бүхнийг тавтай морилно уу! 💙
#Эхо #суулгац #спираль #ерөндөг #мазок #Эс
#эмэгтэйчүүдийн_үзлэг