09/09/2026
🌸 Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ — ямар үед өгөх вэ?
Сарын тэмдэг тогтворгүй болох, жирэмслэхээр төлөвлөх, жирэмслэхэд хүндрэлтэй байх зэрэг үед “дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй юу?” гэсэн асуулт олон.
Дааврын шинжилгээ нь өндгөвчний үйл ажиллагаа, овуляци болон нөхөн үржихүйн үйл ажиллагааг үнэлэхэд эмчид шаардлагатай мэдээлэл өгдөг. 🌷
Гэхдээ бүх дааврын шинжилгээг хүн бүр нэг дор өгөх шаардлагагүй. Ямар үзүүлэлтийг шинжлүүлэх, мөчлөгийн аль үед өгөхийг тухайн хүний зовиур, мөчлөг, шинжилгээний зорилготой уялдуулан сонгох нь чухал.
🩺 Тиймээс өөрөө шинжилгээ сонгохоос илүү эмчийн зөвлөгөөнд үндэслэн тохирох шинжилгээгээ өгөөрэй.
💗 Дараагийн постоор FSH, LH, E2, PRL, PRG, Тестостерон дааврын шинжилгээний талаар танилцуулна.
🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг
📞 7724-2233 | 8000 0472