ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга зүйч

ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга зүйч ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга зүйч хөтөлбөрийн албан ёсны хуудас

28/06/2026
🎓 БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!Иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд чиглүүлэн зөвлөх...
25/06/2026

🎓 БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд чиглүүлэн зөвлөх, нийтийг хамарсан спорт, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах мэргэжлийн ур чадвартай Биеийн тамирын арга зүйч болоорой!

🌏 БНСУ-ын Намсөүл Их Сургуультай 2+1+2 хамтарсан хөтөлбөрөөр ХОС дипломтой төгсөх боломжтой.

📌 Бүртгүүлэх арга:
✅ nipe.edu.mn цахим хуудасны "Элсэлт" цэсээр
✅ ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга Зүйч пейж хуудсаар

📞 Холбоо барих:
📱 9596-1803
📱 8806-2921

✨ Ирээдүйн эрүүл, идэвхтэй нийгмийг бүтээлцэх мэргэжлээ өнөөдрөөс сонгоорой!

ҮБТД Сургууль 1991 оны 5-р сарын 1-ний өдрийн АБЯ-ны коллегийн

🇲🇳 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМҮБТИС-ийн Биеийн Тамир Арга зүйн тэнхимийн эрхлэгч, Спортын анагаах ухааны докто...
08/05/2026

🇲🇳 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМ

ҮБТИС-ийн Биеийн Тамир Арга зүйн тэнхимийн эрхлэгч, Спортын анагаах ухааны доктор, Хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ багшдаа ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртсэнд баяр хүргэе 🎉

Энэхүү шагнал нь манай тэнхимийн шагнал бөгөөд нийт ажилласан багш, оюутнууддаа талархал илэрхийлье 👏🏻✨

08/05/2026

🇲🇳 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМД Спортын анагаах ухааны доктор, Хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ багш маань ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.

Наадмын Оюутны Эрдэм Шинжилгээны хурал болон эмнэлгийн анхны тусламжийг хариуцан ажилласан ҮБТИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны Доктор Бат-Эрдэнэ багшдаа баяр хүргэе 👏🏻

日本体育大学 / Nippon Sport Science University Спортын Шинжлэх Ухааны факультетийн Ph.D., Профессор Noriko Kaji ҮБТИС-ийн оюут...
07/05/2026

日本体育大学 / Nippon Sport Science University Спортын Шинжлэх Ухааны факультетийн Ph.D., Профессор Noriko Kaji ҮБТИС-ийн оюутнуудад “Athletic Trainer” мэргэжлийн чиг үүрэг, олон улсын хөгжлийн чиг хандлага, мөн Nippon Sport Science University (Nittaidai)-ийн athletic trainer хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын сургалт, практик үйл ажиллагааны талаар онол, практик хосолсон хичээл орлоо.

Тус хичээл нь спортын анагаах ухаан, тамирчны бие бялдрын бэлтгэл, гэмтэл сэргээн засалт болон олон улсын athletic training талаар танилцуулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Манай сургууль Nippon Sport Science University-тай 2014 оноос хойш хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 2 удаагийн оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Үргэлж биднийг дэмжин хамтран ажиллаж, Монголд Athletic Trainer-ийг хөгжүүлэх хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг Ph.D., профессор Noriko Kaji-д талархал илэрхийлье.

🇲🇳 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМMongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо 2026.03.06 – ...
04/05/2026

🇲🇳 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII ИХ НААДАМ

Mongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо 2026.03.06 – 2026.05.02 хооронд зохион байгуулсан энэхүү наадамд 14 спортын төрөлд 33 их, дээд сургуулийн 2322 оюутан тамирчин амжилттай оролцлоо.

Наадмын хугацаанд эмнэлгийн яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээг ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга зүйч тэнхимийн хамт олон хариуцан ажиллав.

Анхан шатны тусламжийн баг:

* Спортын анагаах ухааны доктор, Хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ
* Докторант Э.Золжаргал
* Хүний их эмч, магистр Б.Номин-Эрдэнэ
* Арга зүйчийн ангийн 1–4 дүгээр курсийн оюутнууд

Сүүлийн гурван удаагийн Оюутны Их Наадмын эмнэлгийн анхан шатны тусламжийг тус тэнхимийн эмч, оюутнууд тасралтгүй үзүүлж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудад онол, практикийг уялдуулсан мэргэжлийн дадлага хийх, багш эмч нартай хамтран ажиллах, спортын анагаах ухааны чиглэлээр туршлага хуримтлуулах чухал боломж болдог билээ.

Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Лигийн Дивизон 2ийн FINAL FOUR-т шалгарсан NUPE BRONCOs багийн эмчээр АУ-доктор, хүний ...
31/03/2026

Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Лигийн Дивизон 2ийн FINAL FOUR-т шалгарсан NUPE BRONCOs багийн эмчээр АУ-доктор, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ болон манай БТЭАЗүйн оюутнууд ажиллаж байна.
Баг тамирчдаа амжилт хүсье 🔥

25/03/2026

🏀💪 NUPE BRONCOs БАГИЙН ТАМИРЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

ҮБТИС-ийн БТЭАЗүйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ, докторант Э.Золжаргал багш нар маань NUPE Broncos багийн тамирчдад бэртлээс урьдчилан сэргийлэх, мөн тейп боолт зөв наах практик дадлага хосолсон үр дүнтэй сургалт орлоо.

Бэртсэн хойно эмчлэхээс илүүтэй — бэртлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал!

💙 Тэнхимийн зүгээс тамирчдынхаа эрүүл мэнд, амжилтыг үргэлж дэмжин ажиллах болно.

🔥 NUPE Broncos багийн нийт тамирчдадаа цаашдын тоглолтуудад нь өндөр амжилт хүсье!

📢 Лицей ахлах сургуулийн сурагчдад Биеийн Тамир Эмчилгээ Арга зүйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, хүний их эмч Ш.Бат-Эр...
22/03/2026

📢 Лицей ахлах сургуулийн сурагчдад Биеийн Тамир Эмчилгээ Арга зүйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ амь тэнссэн үеийн суурь тусламж болон спортын анхны тусламжийн онол, практик хосолсон хичээл орлоо.

01/03/2026

Address

Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when ҮБТИС-ийн Биеийн Тамирын Арга зүйч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share