МУБИС-Эрүүл мэндийн төв

МУБИС-Эрүүл мэндийн төв МУБИС-ийн эмч нарын цахимаар зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл өгөх албан ёсны хуудас

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мө...
08/06/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мөрдөөрэй.
1.Цэвэр байлга. Нүдэнд үл үзэгдэх өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, арчуур, хувцас, багаж хэрэгсэл, ялангуяа гамбанзаар дамжин хүнсийг бохирдуулахаас сэргийлнэ.
2.Болсон болон болоогүй хүнсийг тус тусад нь байлга. Түүхий мах, загас, тахиа, шувууны мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож улмаар бохирдуулдаг.
3.Хоол хүнсийг гүйцэд чана. Чаналтыг гүйцэд явуулснаар бүх аюултай бичил биетүүд устдаг. Хоол, хүнсийг 70°C-с багагүй хэмд чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.
4.Хүнс, хоолыг зохих температурт хадгал. Бичил биетүүд нь 5-60°C-д маш идэвхтэй үржин хороо ялгаруулдаг учраас хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетнүүд хөргөгчийн хэмд (5°C-с ихгүй) ч үржинэ.
5.Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эдийг сонго. Аливаа хүнсний түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэ.
#ДэлхийнХүнснийАюулгүйБайдлынӨдөр
#АюулгүйХүнс

"МУБИС-ийн эмч мэдээлж байна" 2026.05.31.🍭 Хүүхдийн идэж буй амттан бүр аюулгүй, эрүүл байх ёстой.📌 Бүтээгдэхүүний шошго...
31/05/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна" 2026.05.31.

🍭 Хүүхдийн идэж буй амттан бүр аюулгүй, эрүүл байх ёстой.
📌 Бүтээгдэхүүний шошгон дээрх “E” тэмдэглэгээ нь хүнсний нэмэлт бодисыг
илэрхийлдэг бөгөөд зарим төрлийн нэмэлтүүд нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө
үзүүлэх эрсдэлтэй байдаг.
🚫 Иймээс дараах орцтой бүтээгдэхүүнээс татгалзаарай:
🎨 Өнгө оруулагч
🧂 Амт оруулагч
⏳ Хадгалалтын хугацаа уртасгагч бодис
󰔧 Эцэг эхчүүд та бүхэн: 🔍 Тэжээллэг чанар, орц найрлагыг сайтар шалгах
🚫 Хэт их сахар, давс, өнгө оруулагчтай бүтээгдэхүүнээс татгалзах
🥛🍎 Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг шим тэжээлтэй хүнс сонгох
📅 Хадгалах хугацаа, сав баглаа боодлыг бүрэн бүтэн байдлыг нягтлах
💧 Ус уух зөв дадлыг хэвшүүлэх

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"✅Тамхинаас гарахад бэлтгэж буй танд өгөх STARS зөвлөгөө- (S)-Set: Тамхинаас гарах өдрөө тов...
28/05/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

✅Тамхинаас гарахад бэлтгэж буй танд өгөх STARS зөвлөгөө
- (S)-Set: Тамхинаас гарах өдрөө товло
- (Т)-Tell: Тамхинаас гарах тухайгаа гэр бүл, найз нөхдөдөө хэл
- (А)-Аnticipate: Хамаарлыг давж гарах төлөвлөгөө боловсруул
- (R)-Remove: Гэр орон, ажил дээрээ тамхитай холбоотой зүйлүүд байвал холдуул
- (Т)-Тalk: Эмчдээ тамхинаас гарч байгаа тухай хэлж тусламж авах

Эх сурвалж #Эрүүл Мэндийн Яам

"МУБИС-ийн эмч мэдээлж байна" 🌻Урин дулаан улирал ирж, аялал зугаалгын цаг эхэлж байна. Уул, хад ихтэй газар явахдаа мог...
26/05/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

🌻Урин дулаан улирал ирж, аялал зугаалгын цаг эхэлж байна. Уул, хад ихтэй газар явахдаа могойд хатгуулахаас сэргийлээрэй!

🐍Могойд хатгуулсан тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг мэдээд аваарай!!

Та бусдын амийг аварч чадна ❤️‍🩹

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"🩺 ТА ЭЛЭГ ӨДӨР БҮР ЮУ ХИЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?Элэг бол зөвхөн “хор гадагшлуулдаг” эрхтэн биш.Таны...
18/05/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

🩺 ТА ЭЛЭГ ӨДӨР БҮР ЮУ ХИЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Элэг бол зөвхөн “хор гадагшлуулдаг” эрхтэн биш.
Таны идсэн хоол, уусан зүйл, хэрэглэсэн эм, энерги, дархлаа, цусны бүлэгнэлт гээд биеийн олон чухал үйл ажиллагаанд өдөр бүр оролцдог маш завгүй эрхтэн юм.

Доорх 7 үүргийг ойлговол яагаад элгээ хамгаалах хэрэгтэйг илүү сайн мэднэ.

✅ 1. Хорт бодисыг шүүх, гадагшлуулахад оролцоно
Элэг нь цусаар дамжин ирсэн хорт бодис, архи, эмийн үлдэгдэл, бодисын солилцооны хаягдлыг задалж, биед бага хор нөлөөтэй хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг.
Тиймээс архи, тамхи, хүнд хоол, дур мэдэн хэрэглэсэн эм зэрэг нь элэгний ачааллыг ихэсгэдэг.

✅ 2. Цөс ялгаруулж, өөх тосны боловсруулалтад тусална
Элэг цөс үүсгэдэг. Цөс нь өөх тосыг задлах, шингээхэд хэрэгтэй.
Хэрэв элэг, цөсний үйл ажиллагаа алдагдвал тослог хоолны дараа гэдэс дүүрэх, хүнд оргих, хоол шингэхгүй байх мэдрэмж төрж болно.

✅ 3. Илүүдэл сахарыг энергийн нөөц болгон хадгална
Хоол идсэний дараа цусан дахь илүүдэл сахарыг элэг гликоген хэлбэрээр хадгалдаг. Харин бие энерги хэрэгтэй үед тэр нөөцийг буцаан ашиглаж, цусан дахь сахарын тэнцвэрийг барихад оролцоно.
Тиймээс элэг бол биеийн “энергийн агуулах” гэж хэлж болно.

✅ 4. Өөх тос, холестерины солилцоог зохицуулна
Элэг өөх тос, холестерин, зарим тээвэрлэгч уургийн солилцоонд чухал үүрэгтэй.
Хэт их тослог хоол, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал нь элгэнд өөх хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

✅ 5. Уураг болон цус бүлэгнэлтийн хүчин зүйл үүсгэнэ
Элэг альбумин зэрэг цусны чухал уургууд болон цус бүлэгнэхэд хэрэгтэй зарим хүчин зүйлсийг үүсгэдэг.
Элэгний үйл ажиллагаа ноцтой муудвал хаван үүсэх, амархан хөхрөх, цус тогтохгүй байх зэрэг асуудал гарч болдог.

✅ 6. Витамин, эрдэс бодис хадгална
Элэг A, D, B12 зэрэг зарим витамин болон төмөр зэрэг эрдсийг нөөцөлдөг.
Энэ нь биеийн энерги, цус төлжилт, дархлаа, ясны эрүүл мэнд зэрэг олон үйл ажиллагаанд дэмжлэг болдог.

✅ 7. Дархлааг дэмжиж, цусыг хамгаалах үүрэгтэй
Элэг нь цусыг шүүх явцдаа нян, вирус, хэрэггүй бодисуудтай тэмцэхэд дархлааны системд тусалдаг.
Тиймээс элэг эрүүл байх нь зөвхөн хоол боловсруулалт биш, биеийн хамгаалах чадвартай ч холбоотой.

📌 Санах зүйл:
Элэг өдөр бүр чимээгүй ажилладаг. Харин архи, тослог хоол, илүүдэл жин, нойр дутуу байдал, стресс, дур мэдэн эм хэрэглэх зэрэг нь элгийг удаан хугацаанд ачаалалд оруулдаг.

🌿 Элэгээ хамгаалахын тулд:
Архи, пивог багасгах, тослог хоолоо хязгаарлах, усаа сайн уух, хөдөлгөөн хийх, хангалттай унтах, эмийг зөв хэрэглэх, элэгний шинжилгээг үе үе өгөх нь чухал.

⚠️ Хэрэв баруун хавирганы доор өвдөх, удаан ядрах, арьс нүд шарлах, хэвлий томрох, шээс бараан болох зэрэг шинж илэрвэл эмчид хандаарай.

✅ Хадгалаад аваарай.
✅ Ойр дотнын хүндээ хуваалцаарай.
Элэг эрүүл байх нь бүх биеийн эрүүл мэндтэй холбоотой.

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"⚠️ Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна.Өмнөд Африкт аяллын хө...
07/05/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

⚠️ Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна.

Өмнөд Африкт аяллын хөлөг онгоцтой холбоотой хоёр дахь нас баралт бүртгэгдэж, Их Британийн иргэнээс халдвар илэрсэн бол Европт анхны батлагдсан тохиолдол Швейцарт бүртгэгдлээ.

🦠 “Андс” омог нь хүнээс хүнд халдварлах чадвартай гэдгээрээ онцлог тул аялал, олон нийтийн газраар зорчих үедээ амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, мэрэгч амьтны ялгадас, бохирдолтой орчноос сэргийлэхийг зөвлөж байна.

#Хантавирус #АндсОмог #ЭрүүлМэнд #ЗӨСҮТ

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"Артерийн даралтыг өөрөө хянах тухай, Ариерийн даралт ихсэх эмгэгийн үеийн хооллолтын зөвлөм...
26/04/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

Артерийн даралтыг өөрөө хянах тухай, Ариерийн даралт ихсэх эмгэгийн үеийн хооллолтын зөвлөмж
1. Хэмжих зөв арга
Даралт хэмжихийн өмнө 5–10 минут тайван сууна
Кофе, тамхи, дасгал хийсний дараа 30 минут хүлээх
Сандал дээр нуруугаа түшиж, хөлөө зөрүүлэхгүй сууна
Гарыг зүрхний түвшинд байрлуулна
Нэг удаад 2 удаа хэмжиж, дунджийг авна.

2. Хэзээ хэмжих вэ?
Өглөө (сэрсний дараа, эм уухаас өмнө)
Орой (унтахаас өмнө)
Өдөр бүр ижил цагт хэмжвэл илүү зөв хяналт болно.

3. Хэвийн үзүүлэлт
Хэвийн:

Хүн бүр "Анхны тусламж" үзүүлж чаддаг байх🤗
24/04/2026

Хүн бүр "Анхны тусламж" үзүүлж чаддаг байх🤗

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"‼ Халдварт өвчний 80% нь хүрэлцэх замаар дамждаг. Та гараа тогтмол угааж, халдварт өвчнөөс ...
24/04/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

‼ Халдварт өвчний 80% нь хүрэлцэх замаар дамждаг. Та гараа тогтмол угааж, халдварт өвчнөөс сэргийлээрэй.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"👉Та БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл, мөн өөрт тулгамдсан асуудлаа хэрхэн ши...
24/04/2026

"МУБИС-ийн эмч мэдээлж байна"

👉Та БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл, мөн өөрт тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа бол доорх утсанд хандан мэргэжлийн эмчээс мэдээллэл зөвлөгөө авах боломжтой боллоо.

☎️ Мэдээлэл өгөх утас:72779090
🔔Даваа-Баасан 8:30-16:00

"БЗДХ-аас урьдчилан сэргийлэх таны арга"
Би өөрөө өөрийгөө хамгаална🤗

Эрүүл Мэндийн Яам

Address

А байр 215 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share