СБД-ийн МАН-ын 7 хорооны намын хороо

СБД-ийн МАН-ын 7 хорооны намын хороо Сүхбаатар дүүргийн 7-р хорооны МАН-ын хороо 🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳🇲🇳 МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ...
10/07/2026

🇲🇳🇲🇳 МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳🇲🇳

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой Үндэсний их баяр наадмын мэндийг наадамчин олон та бүхэндээ хүргэе.

Та бүхэн минь эв нэгдэл, омогшил бахархлаар дүүрэн дэлгэр сайхан наадаарай.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА М.ГОВЬСАЙХАН

29/03/2026
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө зуун дамнан тэмцэж, бүтээн байгуулж ирсэн үе үеийн эх оронч...
01/03/2026

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө зуун дамнан тэмцэж, бүтээн байгуулж ирсэн үе үеийн эх орончдын гавьяа зүтгэл өнөөдөр бахархлын түүх болон үргэлжилж байна. Тэдний эхлүүлсэн үйл хэрэг, үнэт зүйлс, эв нэгдлийн үзэл санаа нь Монгол Улсын өнөөгийн хөгжил, ирээдүйн бат суурь билээ.

105 жилийн ой нь өнгөрснийг дурсах төдий бус, ирээдүйгээ илүү хариуцлагатайгаар бүтээх уриалга юм. Эв нэгдэл, шударга ёс, эх оронч үзэл улам батжин, Монгол төрийн мандан бадрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Түүхээ дээдэлж,
Төрөө түшиж,
Эх орноо эрхэмлэн хөгжье.

Эх орончдын баярын халуун мэндийг дахин хүргэе!🇲🇳🇲🇳🇲🇳

27/02/2026
Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн мэндийг хүргэе 🐎🐎🐎Сар шинийн босгон дээр төрийн...
17/02/2026

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн мэндийг хүргэе 🐎🐎🐎
Сар шинийн босгон дээр төрийн дээд одон, медалиар шагнагдсан СБД-ийн МАН-ын ахмад гишүүд Та бүхэндээ халуун баяр хүргэе 🇲🇳Олон жилийн уйгагүй хөдөлмөр, үнэтэй хувь нэмрийг тань төр ийнхүү өндрөөр үнэлж буйд баяртай байна.
Та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ! Элгэн садан монгол ахан дүүс ээ! Элчилгүй уудам талаар аргамаг хүлэг дүүлэн давхих мэт...
17/02/2026

Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ!

Элгэн садан монгол ахан дүүс ээ!

Элчилгүй уудам талаар аргамаг хүлэг дүүлэн давхих мэт морин жилд Монгол оронд их өөрчлөлт дэвшлийн үйл хэрэг түрхрэн өрнөж, монголчуудын цог хийморь дүүрэн байдаг билээ.

Монголчууд морин жилдээ морьтой.

Ерэн оны цагаан морин жилд асаасан галыг 2026 оны улаан морин жилд улам бадрааж, улсын тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор бататгах, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархлан гагнах сайн цаг ирж байна.

УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгаа илүү тууштай өрнүүлж, эрх чөлөөт монгол хүнээ сайн явъя гэхэд мунддаггүй саадаас чөлөөлнө.

Морин жилд Монголын “За андгай буй заа” хэмээх журмыг баримтлан санаж, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаална.

“Эрхэмлэж яваарай” хэмээн захиж өвлүүлсэн, эх орончдын амиараа тулж босгосон тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан бататгах нь өнөө үеийн Та бидний үүрэг ачаа, үр хойчдоо үлдээх эрхэм нандин үнэт зүйл билээ.

Үндсэн хуульд тангараг өргөсөн, ард түмний элч төлөөлөгчдийн танхим УИХ хүний үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангахын төлөө хууль тогтоогчдын хувьд ч, ээж, аавуудын хувьд ч сэтгэл чилээн ажиллах болно.

Их түүхийн эзэн, эрх чөлөөт, омог бардам Монгол хүн Танд ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилдээ морьтой хийморьтой, заяа буянтай, эрүүл энх, эвтэй эетэй, үйлс бүхэн нь тэгш, юу санасан есөн хүсэл нь биелэхийн ерөөл өргөе!

Эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ!

Элгэн садан Монгол ахан дүүс ээ!

20/01/2026
👉 Зарлал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэдэд зориулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Ану-Үжин, ...
14/01/2026

👉 Зарлал
Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэдэд зориулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн нар нийслэлийн 2026 оны төсөв, үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсох, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Хаана: 2-р сургууль
Хэзээ: 2026.01.18-нд 10:00 цагт
7-р хорооны иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Address

Ulaanbaatar
15016

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СБД-ийн МАН-ын 7 хорооны намын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to СБД-ийн МАН-ын 7 хорооны намын хороо:

Shortcuts

Share