05/02/2026
❇️ Үтрээний ялгадас – Аль нь хэвийн, аль нь хэвийн бус вэ?
Үтрээний ялгадас нь үтрээг цэвэр, чийглэг байлгаж, халдвараас хамгаалах зорилготой хэвийн физиологийн шүүрэл юм.
Ялгадас хэвийн эсэхийг дараах шинжүүдээр үнэлнэ:
👉 өнгө, бүтэц, үнэр, дагалдах зовиураар үнэлнэ.
1️⃣ Тунгалаг ялгадас
→ Тунгалаг, усархаг эсвэл суналттай (өндөгний цагаан шиг)
→ Хэвийн физиологийн ялгадас
→ Овуляци, жирэмслэлт, бэлгийн сэрэлтийн үед элбэг
Анхаарах нь:
→ Загатнах, эвгүй үнэр, өвдөлт дагалдвал эмчид үзүүлэх шаардлагатай
2️⃣ Цагаан ялгадас
→ Сүү шиг эсвэл кремэн бүтэцтэй.
→ Сарын тэмдгийн өмнө эсвэл дараа хэвийн тохиолддог
Анхаарах нь:
→ Өтгөн, үйрмэг (ээдсэн сүү шиг)
→ Загатнах, улайх, хорсох
Шалтгаан нь:
→ Үтрээний мөөгөнцөр (кандидоз) байж болзошгүй.
3️⃣ Цайвар шар ялгадас
→ Цайвар шар, эвгүй үнэргүй
→ Ихэнхдээ хэвийн
Хэвийн бус нь
→ Удаан үргэлжилбэл
→ Хүчтэй үнэр, загатнах, өвдөлт илэрвэл эмчид хандах
Шалтгаан нь:
→ халдвар эхний үе
→ Шингэний дутагдлаас өтгөрсөн ялгадас
4️⃣ Ногоон эсвэл ногоон-шар ялгадас
→ Өтгөн, хөөсөрхөг эсвэл идээтэй
Энэ нь:
→ Хэвийн бус
шалтгаан нь:
→ Бактерийн халдвар
→ Бэлгийн замаар дамжих халдвар
(жишээ: трихомониаз)
Дагалдах шинж
→ Эвгүй үнэр
→ Загатнах
→ Аарцаг орчмын өвдөлт
→ Шээхэд хорсох, өвдөх
5️⃣ Саарал ялгадас
→ Нимгэн, саарал эсвэл цайвардуу
→ Хэвийн бус
Хамгийн түгээмэл шалтгаан
→ Үтрээний бактерийн тэнцвэр алдагдах(Bacterial vaginosis)
Онцлог шинж нь:
→ Загас шиг эвгүй үнэр
(ялангуяа бэлгийн хавьтлын дараа)
🚨 Хэзээ заавал эмчид үзүүлэх вэ?
Дараах шинж илэрвэл эмчид хандаарай:
→ Хүчтэй эсвэл эвгүй үнэр
→ Загатнах, хорсох, өвдөх
→ Ногоон эсвэл саарал ялгадас
→ Халуурах, аарцаг орчмоор өвдөх
→ Цэвэршсэний дараах эсвэл
сарын тэмдгийн хооронд цус гарах
⚠️ Энэхүү мэдээлэл нь танин мэдэхүйн зорилготой бөгөөд эмчийн үзлэг, зөвлөгөөг орлохгүй гэдгийг анхаарна уу.
Ялгадас удаан үргэлжлэх, давтагдах,эсвэл зовиуртай байвал
мэргэжлийн эмчид заавал хандаарай.
Мэдээлэлийг хураангуйлан бэлтгэсэн: Д.Цэндсүрэн Эх барих эмэгтэйчүүдийн эмч