Eco-Beauty

Eco-Beauty Вэлнэсс клуб

Мөнхийн гоо сайхан - Мөнхийн залуу нас - С?

Хэрэв та эрүүл хоол, дасгал хөдөлгөөн, бясалгал, сэтгэлзүйн тайван байдлыг ҮНЭТЭЙ, ЦАГ ХУГАЦАА их зарцуулна гэж хардаг бол нэг л өдөр ӨВЧИНгөө эмчлэхэд бүхнийг зориулах шаардлага үүснэ.

Тиймээс өдөр өдөрт, бага багаар амьдралдаа өөрчлөлтийг бий болгож, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл амьдрахуйг тэтгэхэд бид танд туслах болно :)

Нүдний хараа сайжруулах органик тэжээл. 99086726145000₮
10/01/2026

Нүдний хараа сайжруулах органик тэжээл. 99086726
145000₮

Аймаар юмаа.Ёс суртхуун гэж юу ч заахаа больсон манай улс, залуусаа хаясан, дээр нь тэдний ирээдүй зарим талаар харанхуй...
21/12/2025

Аймаар юмаа.
Ёс суртхуун гэж юу ч заахаа больсон манай улс, залуусаа хаясан, дээр нь тэдний ирээдүй зарим талаар харанхуй болсон бгааг тод илтгэж байна.
Нөгөө талаас ийм сайхан цаг дор, юм юм бэлэн, яаж л бол яаж өөрийгөө хөгжүүлэх, ахих дэвжих бүх боломж байхад яахаараа архи тамхи сонгож цагийг үрдэг байнаа.
Тун харамсалтай

ХАРИЙН ШОРОНД ХАТАХ ЗАЛУУ НАС: Эрээний аллага ба Хятадын хуулийн "Өршөөлгүй" үнэн
Эрээн хот. Монголчууд бидний хувьд бараг л "хоёр дахь гэр", Улаанбаатарын нэг дүүрэг шиг санагддаг газар. Гэвч энэ "дотно" мэдрэмж өнгөрсөн долоо хоногт аймшигт эмгэнэлээр солигдлоо. Шөнийн цэнгээний газар, архи дарс, хөнгөн маргаан... Эцэст нь нэг нь хүйтэн мэсэнд хоолойгоо хэрчүүлж амьсгал хурааж, нөгөө нь хүний нутгийн хүйтэн шоронд, магадгүй цаазаар авах ялтай нүүр тулан сууж байна.

Энэ бол зүгээр нэг зодоон биш. Энэ бол Монголчууд бидний гадаад улсад, тэр дундаа Хятад улсад биеэ авч яваа байдал, хууль эрх зүйн мэдлэггүй муйхар зан, "монгол омголон" авирын гашуун сургамж юм.

Нэг. Эрээний "Эмгэнэл" ба Монгол авир

Эрээний шөнийн клубт хоёр монгол бүсгүй муудалцжээ. Шалтгаан нь юу ч байсан бай, үр дагавар нь дэндүү аймшигтай. Нэгнийхээ хоолойг хэрчиж хөнөөнө гэдэг бол эрүүл ухаанд багтамгүй харгислал. Талийгаач нь шороонд, хэрэгтэн нь харийн шоронд. Аль алиных нь ар гэр, үр хүүхэд, эцэг эх нь үүрд хагацал, зовлонд уналаа.

Бид яагаад ийм болчихов оо? Монголчууд Эрээн рүү хил гарав уу үгүй юу "эрх чөлөө"-г буруугаар эдэлж эхэлдэг. Дэлгүүр хэсэж, наймаа хийхээсээ илүүтэй архидан согтуурч, шөнийн клуб хэсэж, тэндээ яг л Монголд байгаа мэт авирладаг. Согтуу монголчууд гудамжаар нэг орилолдож, хятад худалдагч нарыг дээрэлхэж, хоорондоо зодолдож байхыг бид бишгүй л хардаг. Тэр ч байтугай "Муусайн хятадууд даварлаа" гэж агсам тавьж, бичлэг хийн сошиалд тавьж "эх оронч" болох гэж оролддог.

Гэвч үнэн хэрэгтээ Хятадын аль ч хотод, шөнийн клубт нь зодоон нүдээн бараг гардаггүй. Хятад залуус хөгжилдөж мэддэг ч, хуулиасаа айдаг. Тэд мэддэг: Хэн нэгэнд гар хүрвэл амьдрал нь сүйрнэ. Харин манайхан л "Би монгол хүн" гэсэн хий хоосон омгоор цээжээ дэлдэж, хуульгүй мэт аашилдаг.

Хоёр. Хятадын хууль: Гадныханд "Өршөөл" үгүй

Олон монголчууд нэг том эндүүрэлтэй явдаг. "Эрээн бол бараг манайх, хэрэг хийвэл Консул ирээд аваад гарчихна, эсвэл Монгол руугаа гараад зугтчихна" гэж боддог. Энэ бол үхлийн аюултай эндүүрэл.

Хятад бол Хятад. Тэр Эрээн байна уу, Бээжин байна уу ялгаагүй. Хятадын Эрүүгийн хууль (PRC Criminal Law) дэлхийн хамгийн хатуу хуулиудын нэгт тооцогддог. Ялангуяа хүн амины хэрэг, хар тамхины хэрэгт тэд ямар ч өршөөл үзүүлдэггүй.

Эрээнд хүн амины хэрэг үйлдсэн тэр бүсгүйг юу хүлээж байна вэ?

Цаазаар авах ял: Хятад улс хүндрүүлэх нөхцөлтэй хүн амины хэрэгт цаазаар авах ялыг өргөн хэрэглэдэг.

Бүх насаар нь хорих: Хэрэв азаар амьд үлдвэл тэр Хятадын шоронд бүх насаараа хатна.

Шилжүүлэн өгөхгүй: "Монголд ялаа эдэлнэ" гэж горьдох хэрэггүй. Хятад улс өөрийн газар нутаг дээр гарсан онц хүнд гэмт хэргийн ялтныг ялыг нь дуустал, эсвэл цаазлагдтал нь хүлээлгэж өгдөггүй хатуу зарчимтай.

Хятадын шорон бол Монголын хорих анги биш. Тэнд хэл нэвтрэлцэхгүй, хоол унд таарахгүй, ар гэр нь эргэж тойроход хүндрэлтэй, өдөр бүр хүнд хөдөлмөр хийлгэдэг "там" гэдгийг тэнд орсон хүмүүс л мэднэ. Өнөөдөр Хятадын шоронд хулгай, зодоон, луйвар, хар тамхины хэргээр олон арван монгол залуус шар махтайгаа хатаж, эх орондоо очих өдрөө хүлеэн цөхөрч суугаа.

Гурав. Дэлхийн жишээ: Орос, Америк, Солонгос иргэд ч "толгойгоо авахуулдаг"

Хятадын хууль зөвхөн монголчуудад хатуу ханддаг юм биш. Тэд "Хууль бол хууль" гэсэн зарчмаар дэлхийн ямар ч том гүрний иргэн байсан өршөөдөггүй. Энэ талаар хэд хэдэн жишээ дурдъя.

Жишээ 1: Солонгос иргэний цаазаар авах ял 2014 онд БНХАУ-д хар тамхины хэргээр баривчлагдсан Өмнөд Солонгосын иргэнийг цаазаар авсан. Өмнөд Солонгосын засгийн газар, Гадаад хэргийн яам нь удаа дараа хүсэлт гаргаж, "Ядаж бүх насаар нь хорих ял болгож өгөөч, манай иргэний амийг өршөөгөөч" гэж гуйсан боловч Хятадын тал хөдлөөгүй. "Манай нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн бол манай хуулиар шийтгүүлнэ" гэсэн ганцхан хариулт өгөөд цаазын ялыг гүйцэтгэсэн. Эдийн засгийн өндөр харилцаатай, стратегийн түнш Солонгос улсын иргэн байгаад ч нэмэр болоогүй.

Жишээ 2: Канад иргэн Роберт Шелленберг Канадын иргэн Роберт Шелленберг Хятадад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр анх 15 жилийн ял авсан. Гэвч тэр давж заалдахдаа "Би буруугүй" гэж мэлзсэн тул Хятадын прокурор хэргийг дахин шалгаж, "Энэ бол олон улсын хар тамхины сүлжээний гол гишүүн байна" гэж үзээд ялыг нь Цаазаар авах болгож өөрчилсөн. Канад улс, тэр байтугай барууны орнууд бүгд шуугиж, эсэргүүцсэн ч Хятад улс шийдвэрээсээ буцаагүй. Энэ нь "Хэрэв та манай хуулийг хүндлэхгүй бол бид танд хатуу гараа үзүүлнэ" гэсэн мессеж байв.

Жишээ 3: Орос, Америкийн "зодоончид" Бээжин, Шанхайн шөнийн клубуудад Орос, Америк залуус хоорондоо муудалцаж, нэгнээ хүнд гэмтээсэн, эсвэл амь насыг нь хохироосон хэргүүд гарч байсан. Бидний бодлоор Орос, Хятад хоёр найрсаг харилцаатай тул орос иргэнийг зөөлөн шийтгэх байх гэж боддог. Гэвч үгүй. Хэдэн жилийн өмнө Бээжинд согтуурч, таксины жолоочийг зодож танхайрсан Орос залууг цагдаа нар газар дээр нь баривчилж, шүүхээс тэр даруй хорих ял оноож, ялаа эдэлж дууссаны дараа албадан гаргаж, Хятадад дахин нэвтрэх эрхийг нь бүх насаар нь хассан. Хэрэв тэр хүний амь нас хохироосон бол ямар ч эргэлзээгүйгээр Хятадын шоронд 20 жил, эсвэл бүх насаараа суух байв. Америк иргэн ч ялгаагүй, Хятадад хэрэг хийсэн л бол АНУ-ын Элчин сайдын яам нь зөвхөн өмгөөлөгч олж өгөхөөс өөрөөр ял наймаалцаж чаддаггүй.

Хятад улс гадаадын иргэдэд "Тусгай эрх" олгодоггүй. Харин ч "Манай улсад ирсэн бол манай дүрмээр тогло" гэдгийг яс маханд нь тултал ойлгуулдаг.

Дөрөв. Монголын хууль: Гадныханд "Диваажин", Иргэддээ "Там" уу?

Одоо харин зоосны нөгөө талыг харъя. Бидний эх орон Монгол Улс. Монголд гадаадын иргэд, ялангуяа хөрш орны иргэд гэмт хэрэг үйлдвэл яадаг вэ?

Бид олон удаа сонсож байсан. Хятад, Орос, эсвэл Солонгос иргэн Монголд хүн зодож, танхайрч, бүр амь насанд нь хүрсэн тохиолдолд манай хууль шүүх, прокурор ямар шийдвэр гаргадаг вэ? Ихэнх тохиолдолд "Хилээр албадан гаргах", "Торгох", эсвэл "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний дагуу нутаг буцаах шийдвэрүүд гардаг.

Жишээлбэл, Монголд ажиллаж байсан гадаадын иргэд хоорондоо зодолдож нэгнээ гэмтээхэд манай цагдаа нар ирээд, шалгаад, эцэст нь "Хоорондоо зохицчих, гомдолгүй гээд биччих" гэдэг хандлага гаргах нь бий. Хэрэв ноцтой хэрэг байвал шүүхээр оруулаад, ялыг нь өгөхөөсөө илүүтэй "Нутаг руу нь буцаах" сонирхолтой байдаг юм шиг санагддаг. Энэ нь манай иргэдэд "Шударга бус" санагддаг. Монгол хүн Монголдоо хэрэг хийвэл ял авдаг, харин гадаад хүн хэрэг хийвэл нутаг буцдаг.

Гэтэл бид Хятадад очихоор яадаг вэ? Тэд биднийг "За яахав, монгол руу нь буцаачих" гэдэггүй. "Чи манай хуулийг зөрчсөн, одоо төлөөсөө төл" гээд дөнгөлөөд ачдаг. Энэ ялгааг ойлгох хэрэгтэй. Бид "Монголд гадныхныг яаж ч чаддаггүй юм чинь, Хятадад намайг бас яаж ч чадахгүй" гэж эндүүрч болохгүй. Энэ бол хоёр өөр ертөнц, хоёр өөр дэглэм.

Тав. "Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас"

Эрээний шөнийн клубт болсон аллага бол зөвхөн тэр хоёр бүсгүйн эмгэнэл биш. Энэ бол нийт монголчуудад өгч буй харанга юм.

Залуус аа, бүсгүйчүүд ээ! Хүний газар, гүний нутагт биеэ зөв авч явцгаая.

Архиа тааруул: Эрээн бол Улаанбаатар биш. Тэнд та согтуугаар хэрэг тарихад "Ар гэрээс чинь хүн ирээд уйлаад" цагдаагийн даргатай яриад гаргачихдаг газар биш.

Хуулийг хүндэл: Шүргэлцэх төдийд л мөнгө нэхдэг, цохих төдийд л шоронд хийдэг хатуу системтэй улс гэдгийг сана.

Омгоо дар: "Би монгол хүн" гэдэг нь хуулиас дээгүүр эрх ямба биш. Тэнд та зүгээр л гадаадын иргэн. Хятад хүн, Солонгос хүн, Орос хүн тэнд бүгд хуулийн өмнө ижил тэгш (эсвэл ижилхэн өршөөлгүй) шийтгүүлдэг.

Эрээний шоронд орсон тэр бүсгүй одоо юу бодож суугаа бол? "Ганцхан хормын уураа барьдаг байж", "Яах гэж тэгж их уув аа", "Эх орондоо л байх минь яав даа" гэж харамсаж суугаа нь лавтай. Гэвч харамсаад баршгүй нь... Хүний амь нас, өөрийнхөө эрх чөлөөг нэгхэн үдшийн согтуу маргаанаар сольчихлоо.

Бид цөөхүүлээ. Бие биенээ хайрлая, хамгаалъя гэж ярьдаг мөртлөө хүний газар очихоороо бие биенийхээ хоолойг хэрчиж байна гэдэг дэндүү эмгэнэлтэй биш гэж үү? Гадаадад явахдаа бодолтой, ухаантай, соёлтой явцгаая. Харийн шорон хүйтэн, хууль нь хатуу, буцах зам нь дэндүү хол шүү.

Эх орондоо ирэх эрхгүй болтлоо бүү алдаарай!

Шинэ жилийн торт. Амт ч бас гоё юм билээ.
21/12/2025

Шинэ жилийн торт. Амт ч бас гоё юм билээ.

♡𝗣𝗿𝗲 𝗼𝗿𝗱𝗲𝗿
Дараах холбоосоор та дэлгэрэнгүй мэдээлэл авч, захиалгаа үүсгээрэй.

https://nomaddspace.com/products/155478/755757

15/10/2025
17/10/2024

Танай Монгол жижигхэн үү? гэж
Тавьтаргүй нэг нь асуувал
Та ингэж хариулаарай!
Жижигхээн миний эх орон жижигхэн..
Жил сарын улирал 4 өртөөлдөг жижигхэн
Жалгын жоохон горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь Мандухай туяардаг жижигхэн
Жангар Гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь
Дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь
Цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн шүлэг нь
Тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь
Дэлхийг уяраадаг жижигхэн
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгуй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ миний эх орон жижигхэн
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн
Цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист сөгдөж чичирсэн
Орчлон өөрөө жижигхээн…
Р. Чойном

Байгаль дэлхийгээ ХАЙРЛАН хамгаалж амьдрья гэвэл өчүүхэн жижиг үйлдэл хийж агуу ашиг тусыг хүргээрэй. Байкал брэндийн эм...
14/10/2024

Байгаль дэлхийгээ ХАЙРЛАН хамгаалж амьдрья гэвэл өчүүхэн жижиг үйлдэл хийж агуу ашиг тусыг хүргээрэй. Байкал брэндийн эмийн ургамлын цайг өөртөө аль дуртайгаа ХУДАЛДАН АВАХАД буяны төсөлд та хувь нэмрээ хэдий нь оруулсан байх болно. 99086726

The World Around You Foundation: 11 years of effective work and more than 130 million rubles for environmental projects! The support of the Company's Consult...

The World Around You Siberian Wellness Foundation: Creating a "green" future!Та Siberian Wellness-т гишүүн болж өөрийнхө...
29/09/2024

The World Around You Siberian Wellness Foundation: Creating a "green" future!
Та Siberian Wellness-т гишүүн болж өөрийнхөө эрүүл мэнд гоо сайханд зориулж жинхэнэ байгалийн эрчим энерги шингэсэн хамгийн найдвартай цэвэр үнэнч бүтээгдхүүн худалдан авч хэрэглэх бүртээ Байгаль хамгаалах төсөлд хандив өгсөөр байх болно. Та ухаалаг хэрэглээнд дадаарай. Маш энгийн бөгөөд агуу үйлс.

The World Around You Foundation: 11 years of effective work and more than 130 million rubles for environmental projects! The support of the Company's Consult...

https://youtu.be/U8VvwZgv4-M?si=XkOCl500Dj-2NnQ3Надтай хамт Европ явж 28 жилийн ойн Баярт оролцох хүн байна уу. СЕРБ- ДА...
04/09/2024

https://youtu.be/U8VvwZgv4-M?si=XkOCl500Dj-2NnQ3

Надтай хамт Европ явж 28 жилийн ойн Баярт оролцох хүн байна уу. СЕРБ- ДАЛИЯ гоо сайхны үЙлдвэрт зочильё.

Энэ намар Siberian Wellness-ийн багийнхан Белградад давхар Арга хэмжээг тэмдэглэнэ: Компанийн төрсөн өдөр ба и Dahlia үйлдвэрийн 100 жилийн ойн баяр. Баярын ...

13/08/2024

Эрүүл явах маш энгийн. Аль болох тайван байхыг хичээхэд л болно. Тэгэхэд бүх зүй тогтол руу улам дөхнө. Явсаар байтал энгийн амьдрал дээр л бууна. Зүгээр л амьдарья.

Address

Peace Avenue
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 18:00

Telephone

+97699086726

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eco-Beauty posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eco-Beauty:

Share