07/07/2026
REJURAN Монгол Улсыг төлөөлөх KOL Doctor сонгон шалгаруулж байна.
PHARMARESEARCH болон Очир Арвижих Үр ХХК хамтран Монгол Улсад REJURAN-ийн эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсыг төлөөлөх REJURAN KOL (Key Opinion Leader) Doctor-ыг сонгон шалгаруулж байна.
Хэрэв та REJURAN-ийн нөхөн төлжүүлэх эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд хөгжүүлж, Монгол Улсын төлөөлөл болох хүсэл эрмэлзэлтэй бол энэхүү сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгогдсон эмчид олгох боломж
Сонгогдсон эмч нь олон улсын KOL эмчийн удирдлага дор зохион байгуулагдах REJURAN KOL Doctor Certification Training-д хамрагдаж, албан ёсны сертификат авах боломжтой.
Мөн цаашид:
REJURAN-ийн ахисан түвшний онол, практикийн сургалтад хамрагдах
PHARMARESEARCH-ийн олон улсын сургалт, академик хөтөлбөрүүдэд оролцох боломж бүрдэх
Монгол Улсад зохион байгуулагдах REJURAN сургалт, семинар, эрдэм шинжилгээний арга хэмжээнд илтгэгч, сургагч эмчээр ажиллах боломж нээгдэх
Олон улсын KOL эмч нараас тарилгын дэвшилтэт техник, эмчилгээний протокол, клиникийн туршлагыг шууд суралцах
Монголын нөхөн төлжүүлэх болон эстетик анагаах ухааны салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, мэргэжлийн манлайлагч эмч болох боломжтой.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал
KOL Doctor болох хүсэлтэй эмч нар дараах материалыг [email protected] хаягаар ирүүлнэ үү.
1. Эссэ
"Why should I become a REJURAN KOL Doctor?"
Сэдвээр 500 хүртэл үгтэй эссэ бичнэ.
Эссэг англи хэлээр бичвэл давуу тал болно.
2. Англи хэлний мэдлэг
Өөрийн англи хэлний түвшинг (Basic, Intermediate, Upper-Intermediate, Advanced гэх мэт) товч танилцуулна.
3. Мэргэжлийн мэдээлэл
Овог, нэр
Мэргэжил
Ажиллаж буй эмнэлгийн нэр
Ажлын туршлага
Холбоо барих мэдээлэл
4. Клиникийн тохиолдол
REJURAN тарилгын эмчилгээний өөрийн хийсэн клиникийн үр дүнг PowerPoint (PPT) хэлбэрээр илгээнэ.
Үүнд боломжтой бол:
Before & After зураг
Эмчилгээний протокол
Ашигласан бүтээгдэхүүн
Үр дүнгийн тайлбар
Өөрийн клиникийн туршлага
зэргийг багтаана.
Материал хүлээн авах хугацаа
2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15:00 цаг хүртэл.
⏰ Заасан хугацаанаас хойш ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтад хамруулах боломжгүй.
Материал илгээх
📧 [email protected]
Энэ бол Монгол Улсыг төлөөлөн REJURAN-ийн олон улсын академик үйл ажиллагаанд оролцож, дэлхийн түвшний KOL эмч болох эхний алхам юм.
Хэрэв та мэдлэг, ур чадвар, манлайллаараа дараагийн түвшинд хүрэхэд бэлэн бол бид таны материалыг хүлээн авахад баяртай байх болно.