Тоонот Organic

Тоонот Organic Эрүүл хоол үйлдвэрлэл, Органик хөлдөөсөн бүх төрлийн бүтээгдэхүүн, хүргэлт үйлчилгээ

Permanently closed.
02/08/2026
25/05/2026

БИД ЯАГААД ӨРГӨЛ ӨРГӨДӨГ ЮМ БЭ?
Өргөл буюу өгөхийн хуулийн нэгээхэн хэсгээс:
• Сүүгээ өргөж байхад хариуд нь таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлнэ.
• Цайгаа өргөж байхад таны гал дүүрнэ.
• Будаа тариагаа өргөөд таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг.
• Сэтгэл зүрхээр өргөх олон олон өргөл байдаг ингэж оршихуйтайгаа зөв харилцаж сурснаар ТАНЫ ГЭРЭЛЭН БҮРХҮҮЛ өнгөжиж харсан даасан тэнгэрийнхээ ивээлд орж, ХИЙМОРЬ ЛУНДААТАЙ МОНГОЛ ХҮН БОЛЖ хэн нэгнээс хамаарахгүй итгэл төгс нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хөх толбот монгол хүнийг ТЭНГЭРТЭЙ МОНГОЛ ХҮН гэдэг байсан байна.
Бидний хөх толбот эцэг өвгөд Ертөнцийн 9 хуулийг мөрддөг байжээ. Үүнд:
1. Төрөхийн хууль
2. Үхэхийн хууль
3. Галын хууль
4. Өгөхийн хууль
5. Авахын хууль
6. Дүүрэнгийн хууль
7. Нөхөхийн хууль
8. Авч дарахын хууль
9. Ар эс лантай байхын хууль гэж дагаж мөрдөж байжээ.
Эдгээр хуулийн ӨГӨХ-ийн хуулийн хариуд АВАХ-ын хууль хэрэгждэг. Бид дэлхий ертөнц, нар сарандаа, одот тэнгэртээ, өвөг дээдэсдээ (тэнгэрт хальсан эмгэд өвгөддөө) байгаль дэлхийдээ, уул усандаа өргөл өргөж сэтгэл зүрхээрээ хайр талархлаа илэрхийлдэг уламжлалтай байжээ Энэ нь мухар сохор үйл биш харин зэргэлдээх ертөнц оршихуйтайгаа ( Хан хурмаст тэнгэр, лус савдаг, далд ертөнцтэй) эрчим энергээр харилцан тэтгэлцэж бас хариуд нь ивээл ачилалд нь орж чаддаг тэнгэр ухаантай байсан учраас ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ гэдэг байна. Энэ бол Ертөнцийн, Орчилонгийн, Хорвоогийн, Тэнгэрийн, Байгаль дэлхийн хуультай зохицож чадсан агуу ард түмэн байсан. Харин одоо цагт алдагдаад цөөн эх орон газар дэлхийдээ хайртай эцэг өвгөд, эжий эмгэддээ дээдэлдэг хэдхэн хүний мухар сүсэгээр хийж буй зүйл мэт андуурах нь даанч харамсмаар. Иймд: Та энэ дэлхийн нэгэн эд эс болж төрсөн л юм бол чиний чин сэтгэлээсээ хэлсэн өршөөл, уучлал, хайр талархал, өргөл ерөөл өргөж чадваас гариг эрхэс, нар сар, зэргэлдээх ертөнц таныг сонсож хариу ивээж ӨГСӨНИЙ тань хариуд чамд эрчим энерги ивээлдээ багтаах нь АВАХын боломжийг олгох нь дамжиггүй юм шүү.
Бид энэ цагтаа өгдөг хуулийг гээж авахыг илүүд үзэж хүн өөрийгөө хэмжээгүй эрхтэй мэт мунхаглаж юу хүссэнээ авч ухаж төнхөж, ан амьтан араатан жигүүртэнг хороож, газрын баялагыг дэндүү хайргүй авснаас цөвүүн цаг болж газар лус хилэгнээд буй юмаа.
Монголчууд бид сэтгэлээрээ, үйлээрээ, үгээрээ, инээд хайраараа, дуу аялгуугаараа, өргөл ерөөлөөрөө ӨГЧ ЧАДДАГ ард түмэн байж гэтэл харийн соёлд дэндүү ууссанаар хуучин мухар сүжиг нэрийн ёс улажлал, аяга жаягаа мартсан ухамсарын доройтолд орж ҮНДЭСНИЙ ӨВӨӨ УХАЖ ТАНИХ МӨРЛӨХ шаардлага гарсныг сануулж буй бодит жишээ юм ... ... ...

Сору

Америкчууд голд суусан энэ бүсгүйн тухай бичээд байналээ . Тим Кук, Илон Маск хоёрын дунд сууж байсан энэ эмэгтэй хэн бэ...
17/05/2026

Америкчууд голд суусан энэ бүсгүйн тухай бичээд байналээ .
Тим Кук, Илон Маск хоёрын дунд сууж байсан энэ эмэгтэй хэн бэ?

Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулан зохион байгуулсан төрийн хүндэтгэлийн зоог дээр камер нэгэн эмэгтэйг санамсаргүй онцолжээ. Тэр эмэгтэй технологийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хоёр хүн болох Apple-ийн Тим Кук, Tesla, SpaceX-ийн Илон Маск хоёрын хооронд сууж байв.

Хятадаас бусад оронд түүнийг бараг хэн ч танихгүй. Гэвч хачирхалтай нь, энэ хоёр тэрбумтны компаниуд олон жилийн турш энэ эмэгтэйн бизнесээс хамаарч ирсэн юм.

Түүнийг Жоу Цунфэй гэдэг.

Жоу Цунфэй 1970 онд Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Хунань мужийн төвөөс хоёр цагийн зайтай жижигхэн тосгонд төржээ. Тэр айлын гурван хүүхдийн отгон нь байв. Түүнийг тавхан настай байхад ээж нь нас барсан. Харин аав нь 1960-аад онд үйлдвэрийн осолд орж, нэг хуруугаа алдан, бараг хараагүй болжээ.

Гэр бүлдээ нэмэр болохын тулд бяцхан Жоу тосгондоо гахай, нугас маллаж өссөн байна.

16 настайдаа тэр сургуулиа орхиж, илүү дээр ажил олохын тулд авга ахынхаа гэр бүлийг даган Гуандун руу явжээ. Уг нь тэр загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байв. Гэвч амьдрал түүнийг Шэньжэний нэгэн үйлдвэрт аваачсан юм. Тэнд тэр цагны шил өнгөлдөг ажил хийж, өдөрт ердөө нэг ам.долларын цалин авдаг байлаа.

Зарим өдөр тэр бусад ажилчдын хамт 16–18 цаг бараг завсаргүй ажиллана. Өнөөдрийн хэллэгээр бол “хөдөлмөрийн зах зээлийн хамгийн доод давхарга”. Гэхдээ зарим хүний хувьд хамгийн доод давхарга бол унах ёроол биш, харин өгсөх эхлэл байдаг.

1993 онд, 22 настайдаа Жоу өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Үеэл болон төрөл садныхаа тусламжтайгаар, илүү цагаар ажиллаж хуримтлуулсан 3000 ам.доллараар жижигхэн цех байгуулсан байна. Тэр цалингаа бараг бүгдийг нь тосгонд үлдсэн аавдаа илгээдэг байсан тул энэ мөнгө бол үнэндээ нойр, хоолгүй залуу насных нь хуримтлал байв.

Тэдний амлалт энгийн байв: өрсөлдөгчдөөсөө илүү чанартай цагны шил үйлдвэрлэнэ.

Жоу өөрөө Хонконг руу явж шинэ тоног төхөөрөмж, сэлбэг авчирдаг байжээ. Заримдаа тэр эд ангиудыг бараг нуруундаа үүрэн авчирна.

Нэгэн шөнө тэр гэр лүүгээ алхаж явахдаа үүрсэн цүнх нь гэнэт хөнгөрөхийг мэдэрчээ. Эхэндээ цүнх нь урагдаж, хүнд сэлбэгүүд нь газар уначихлаа гэж бодсон байна. Харин эргээд харахад түүний бяцхан охин хоёр гараараа цүнхийг нь дээш өргөн түлхэж, ядарсан ээждээ туслах гэж бүх хүчээ шавхан явж байжээ.

Энэ мөч Жоугийн сэтгэлд насан туршид нь үлдсэн гэдэг. Тэр охиноо өөрийнх шиг хувь тавилантай байлгахыг хүсээгүй. Магадгүй зарим бизнес төлөвлөгөө Excel дээр биш, яг ийм нам гүм, өвдөм мөчөөс эхэлдэг байх.

Цаг хугацаа өнгөрөхөд түүний жижиг цех Lens Technology нэртэй том компани болон өсөв. Тус компани өнөөдөр ухаалаг гар утасны хамгаалалтын шил болон технологийн бүтээгдэхүүний бусад эд ангийг үйлдвэрлэдэг дэлхийн чухал нийлүүлэгчдийн нэг болсон.

Жинхэнэ эргэлт Apple-ийн нийлүүлэгч болсноор иржээ. iPhone дэлхий даяар тэсрэлт хийж байх үед Lens Technology нийлүүлэлтийн сүлжээнд яг зөв цагтаа, зөв байрлалд орсон байв. Компанийн бизнес огцом өсөж, үнэлгээ нь 180 тэрбум юаниас давсан бол Жоу өөрийн хүчээр хөрөнгө бүтээсэн Хятадын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болжээ.

Нэгэн цагт гахай маллаж, үйлдвэрийн дамжлага дээр цагны шил өнгөлж байсан эмэгтэй өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн дунд, дэлхийн удирдагчдын оролцсон төрийн хүндэтгэлийн ширээнд сууж байна.

Олон хүн “зөв хүмүүстэй танилцах” гэж олон жил хөөцөлддөг. Харин тэр тийм том бизнес босгосон учраас дэлхийн хамгийн том CEO нар эцэстээ өөрсдөө түүний ширээнд иржээ.

Франц улсад хууль бус цагаачлан амьдарч байсан залуухан цагаач залуу 1 хэн хоногийн дотор "Баатар" болсон ньМамоудоу Гас...
15/05/2026

Франц улсад хууль бус цагаачлан амьдарч байсан залуухан цагаач залуу 1 хэн хоногийн дотор "Баатар" болсон нь

Мамоудоу Гассама, 4 давхрын тагтнаас дэнжигнэн зүүгдэх бага насны хүүг аврахаар тагтнаас тагт дамжин ямар ч хамгаалах хэрэгсэлгүй авирч хүүгийн амийг аварсан ба Франц Улсын Eрөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг биeчлэн хүлээн авч Франц Улсын иргэн болгохын хамт Гал унтраах улсын ангид ажилд орох эрхээр шагнасан байна.👏🏻👏🏻👏🏻

08/05/2026

Өмнөх 7 хоногт тийм байсан бол өдөрт 1000₮ нэмэгдсээр 37000₮ болжээ 🙄🤨🤔

Махны үнийг зөв олж харж чадахгүй байгаа бол явна уу  🤪
08/05/2026

Махны үнийг зөв олж харж чадахгүй байгаа бол явна уу 🤪

МАШИНД БИШ ХҮНД ЗОРИУЛСАН ХӨГЖИЛ(Тулхтай хөгжлийн бодит жишээ)Хэдхэн арваны өмнө, Чикагогийн хамгийн алдартай газруудын ...
29/04/2026

МАШИНД БИШ ХҮНД ЗОРИУЛСАН ХӨГЖИЛ
(Тулхтай хөгжлийн бодит жишээ)

Хэдхэн арваны өмнө, Чикагогийн хамгийн алдартай газруудын нэг нь ердөө л асар том, задгай зогсоол болон төмөр замын үйлдвэрийн бохирдолтой талбай байсныг төсөөлөхөд бэрх.

Зуу гаруй жилийн турш хотын төв дэх энэ үнэ цэнтэй газар нь хотыг үзэсгэлэнт нуурын эргээс нь “тусгаарласан”, нүд халтирмаар муухай орчин байсаар иржээ. Харин 1990-ээд оны сүүлчээр нэгэн зоригтой, алсын хараатай төлөвлөлт энэ баргар, доройтсон орчныг өнөөдрийн бидний мэдэх дэлхийд алдартай Миллениум Парк болгон хувиргасан юм. Урлаг, архитектур, ландшафтын шийдлээрээ шагнал хүртсэн гайхамшигт бүтээл.
Үүнээс ч сонирхолтой нь, Миллениум Парк нь техникийн хувьд дэлхийн хамгийн том дээврийн цэцэрлэгүүдийн нэгт тооцогддог. Дээрх хэсгийг ногоон байгууламж, Шош буюу алдарт “Бөөрөн” хөшөө, мөн Фрэнк Гэригийн зохион бүтээсэн Прицкер павильоноор шинэчилсэн ч, анхны дэд бүтэц болох олон зуун машины зогсоол алга болоогүй, харин газар доорх шинэ "байрандаа төвхнөсөн".

Өнөөдөр ч олон түвшний зогсоол болон завгүй зорчигчдын галт тэрэгний буудал нь сая сая жуулчны хөлд дарагдан, тасралтгүй ажилласаар байна. Энэ нь хот орон зайгаа дахин эргэцүүлэн төлөвлөж, хүн бүрт хүртээлтэй, үнэхээр гайхалтай зүйл бүтээж болдгийн төгс жишээ болсон юм.

Эх сурвалж, , Chicago!

Орчуулсан: Л.Мөнхтөр

Энэ их  ухааныг уу!!!  👏👍
24/04/2026

Энэ их ухааныг уу!!! 👏👍

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тоонот Organic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share