01/04/2026
🦷 Яагаад хиймэл шүд зүүх хэрэгтэй вэ?
✅ Зажилалтын үйл ажиллагааг сэргээх
– Хоол сайн зажлахгүй бол хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг.
✅ Хэл ярианы дутуу дуудлага засах
– Ялангуяа урд шүд алдагдсан тохиолдолд ярианы өнгө, дуудлага өөрчлөгддөг.
✅ Гадаад төрхийг сэргээх, өөртөө итгэлтэй байдал нэмэгдүүлэх
– Шүдгүй байх нь нүүрний хэлбэр, хацрын унжилтанд нөлөөлдөг.
✅ Бусад шүднүүдийг хамгаалах
– Хоосон зайд шүд шилжиж, зажлах хэв маяг алдагддаг. Энэ нь үлдсэн шүдийг гэмтээдэг.
🦷 Ямар үед хиймэл шүд зүүх хэрэгтэй вэ?
✅Шүдээ авахуулсан үед
– Амны хөндийд шүд байхгүй болсон бол бүтэн хиймэл шүд зүүдэг.
✅Олон шүд алдагдсан үед
– Зарим шүд унасан, авхуулсан, эсвэл авах шаардлагатай болсон үед хэсэгчилсэн хиймэл шүд хийлгэнэ.
✅Шүдийг сэргээх боломжгүйгээр гэмтсэн үед
– Шүд хугарсан, язарсан, сурвалжгүй болсон бол авахуулж хиймэл шүд хийлгэх шаардлагатай.
✅Шүдгүй хэсэгт имплант, гүүрэлсэн шүдэлбэр хийлгэх боломжгүй үед
– Санхүү, ясны бүтэц, эрүүл мэндийн шалтгаанаар имплант хийлгэх боломжгүй тохиолдолд авагддаг хиймэл шүд сонгодог.
Манайх бүх төрлийн авагддаг болон авагддаггүй шүдэлбэр хийж байна.
🏨Манай хаяг: Баянзүрх дүүрэг, Натурын зам дагуу Lotus hotel-ын баруун урд байрлах 3 давхар шар барилга.
Цаг авах утас: 8500-8630