Монголын Неврологийн Нийгэмлэг - Mongolian Neurological Society

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Неврологийн Нийгэмлэг - Mongolian Neurological Society

Монголын Неврологийн Нийгэмлэг - Mongolian Neurological Society Монголын Неврологийн Нийгэмлэгийн албан ёсны пейж хуудас болно.

Хүндэт эмч нар аа,2026 оны 5 сарын 22-23ны хугацаанд УГТЭ-д зохион байгуулагдсан “Мэдрэлийн аутоиммун эмгэгүүд: Тусламж ...
08/06/2026

Хүндэт эмч нар аа,
2026 оны 5 сарын 22-23ны хугацаанд УГТЭ-д зохион байгуулагдсан “Мэдрэлийн аутоиммун эмгэгүүд: Тусламж үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага” сэдэвт сургалтад хамрагдсан оролцогчдын багц цагийн бүртгэлийг дараах Google Form-оор авч байна.
HRDC систем түр хугацаанд ажиллахгүй байгаа тул бүртгэлийг энэхүү холбоосоор хүлээн авч байна.

Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScXgc5DhHQRZdhWs6cDhGUTJH296jgBn6Kgatr_tuT6cJYLwg/viewform
Анхаарах зүйл:
• Заавал өөрийн и-мэйл хаягаар нэвтэрч бүртгэлээ хийнэ үү.
• Сургалтын жагсаалтаас “Мэдрэлийн аутоиммун эмгэгүүд: Тусламж үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага” нэртэй 39 дугаартай сургалтыг сонгон бүртгүүлнэ үү.

Жич: Хурлын үеэр хар ногоон өнгийн нарны шил олдсон. Хэрэв та нарны шилээ гээсэн бол холбогдоорой.

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛЭрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Мэргэшлийн з...
02/04/2026

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 9.4 дэх хэсгийг үндэслэн мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ.

Та мэргэшлийн зэргийн шалгалтын хүсэлт гаргахын өмнө дараах заавартай сайтар танилцана уу!

ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

• Онол болон дадлага шалгалтын дундаж оноо 80% ба түүнээс дээш бол тэнцсэнд тооцно
• Онолын шалгалтад 80%-иас дээш оноо авсан тохиолдолд дадлага шалгалтад орно

МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ

• Нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан бичиг баримтыг бүрдүүлнэ
https://hr.hdc.gov.mn системд мэдээллээ бүрэн оруулна
• “ТУСЛАМЖ” хэсэг дэх зааврын дагуу:
– Дүйцүүлэх материалын Д1–Д5 асуумжийг бөглөнө
– Нотлох баримтыг дарааллын дагуу, PDF хэлбэрээр хавсаргана


ФАЙЛ ИЛГЭЭХ ЗААВАР

• HR системд илгээсэн бүх материалаа нэг PDF файл болгон нэгтгэнэ
• Нийтлэг болон тусгай шаардлагын дагуу эмхэтгэж
[email protected] хаягаар
2026.04.08-ны дотор илгээнэ

• Нэгдсэн файл илгээгээгүй тохиолдолд шалгалтад бүртгэхгүй
• Бүх материалыг нэг мэйлд хавсаргаж илгээнэ

• Файлын нэр:
Нэр.Зэрэг.Утас
(Жишээ: Б.Дорж.Ахлах зэрэг шинээр горилох.99991111)


КОМИССЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

• Зэрэг горилогч нь шалгалтын комиссын хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно
• Орон нутгийн эмч нар цахимаар оролцож болно



ХОЛБОО БАРИХ

• Ж.Ариунаа – 99054011
• Г.Наранчимэг – 99882022
• С.Дунгар-Яйчил – 95179492

30/03/2026

Address

Khasbaatar
Ulaanbaatar
14000

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Неврологийн Нийгэмлэг - Mongolian Neurological Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share