Сүрьеэгийн тандалт судалгааны алба

Сүрьеэгийн тандалт судалгааны алба Сүрьеэгийн тандалт судалгааны алба Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе

23/03/2026
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО Монгол Улс нь...
23/03/2026

БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй орнуудын нэг бөгөөд Засгийн газраас хүн-төвтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан-уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.

Баянзүрх, Хан-Уул дүүргийг сонгосон шалтгаан нь хүн амын нягтрал ихтэй, эрүүл мэндийн байгууллагын төвлөрөл болон сүрьеэгийн тохиолдлын түвшин бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр байгаа нь өргөн хүрээний идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах шаардлагатайг харуулж байгаа юм.

Энэ жил "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" -ийг “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор гуравдугаар сарыг дуустал тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон зөвлөхүүд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, НЭМГ-ын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын нийт 70 гаруй төлөөллүүд оролцлоо.

АМЬСГАЛ БҮР ЧУХАЛСүрьеэ нь халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Хэдийгээр нас баралт ...
23/03/2026

АМЬСГАЛ БҮР ЧУХАЛ

Сүрьеэ нь халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.

Хэдийгээр нас баралт бага зэрэг буурч байгаа боловч дэлхий нийтэд сүрьеэгийн тархалт буурах хурд хангалтгүй байна. Энэ нь:
- Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж
- Эрт илрүүлэлт
- Эмчилгээний тасралтгүй байдал маш чухал гэдгийг харуулж байна.

✅Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой өвчин юм.

#Сүрьеэ #ЭрүүлМэнд

АМЬСГАЛ БҮР ЧУХАЛСүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд ихэвчлэн уушгийг г...
23/03/2026

АМЬСГАЛ БҮР ЧУХАЛ

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд ихэвчлэн уушгийг гэмтээдэг.

Гэхдээ цус, тунгалгийн замаар тархаж бусад эрхтэн (тархи, яс, бөөр зэрэг)-ийг ч гэмтээх боломжтой.

Сүрьеэ нь агаараар дамжин халдварладаг тул ханиах, найтаах үед халдвар тархах эрсдэлтэй.

Олон хүнтэй, агааржуулалт муутай орчинд халдвар дамжих эрсдэл өндөр.

Эрт илрүүлж, бүрэн эмчилбэл сүрьеэ эдгэрдэг өвчин юм.

#Сүрьеэ

11/03/2026

Дэлхийн сая сая хүн 3-р сарын 24-нд болох
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ!

2026 оны уриа: "Тийм ээ! “Улс орны манлайлал ба иргэдийн хүчтэй оролцоотойгоор “Бид сүрьеэг устгаж чадна”.
Энэхүү уриа нь улс орнуудын манлайлал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон иргэдийн хүчтэй оролцоотойгоор сүрьеэг устгах боломжтой гэдгийг бидэнд сануулж мөн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна.

Энэ жилийн уриатай уялдуулан ДЭМБ нь дараах арга хэмжээг авахыг уриалж байна:

1. Сүрьеэд хөрөнгө оруулах нь эдийн засгийн ухаалаг шийдвэр юм.
Сүрьеэд хөрөнгө оруулах нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус улс төр, эдийн засгийн салбаруудад ч мөн чухал чухал нөлөөг үзүүлдэг. Судалгаагаар сүрьеэд оруулсан 1 ам.доллар бүр цаашид 43 ам.долларын эдийн засаг, эрүүл мэндийн үр өгөөжийг өгдөг.
Хэрэв улс орнууд тогтвортой дэмжлэг, санхүүжилт үзүүлж чадвал:
• Эдийн засаг сайжирна.
• Ажиллах хүч эрүүл байна.
• Гэр бүлүүд илүү аз жаргалтай амьдарна.
• Сүрьеэгийн тархалтыг бууруулна.

2. Шинэ оношилгоо, инновацыг цаг тухай бүрд нь нэвтрүүлэх
Шинэ технологи, эмчилгээ нь зөвхөн хэрэглээнд нэвтэрч чадсан үед л хүний амийг аварч чадна. Жишээ нь: ДЭМБ-аас зөвлөмж болгож буй өвчтөнд илүү ойр хурдавчилсан оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлснээр оношилгооны хожимдлыг бууруулна.

3. Хүн төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ
Сүрьеэгийн тусламж үйлчилгээ нь:
• Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд
• Хүн бүрд хүртээмжтэй
• Санхүүгийн дарамтгүй
• Ялгаварлан гадуурхалтгүй
• Олон нийтийн оролцоотой байх ёстой.
Сүрьеэтэй иргэдийн төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулснаар бодлого болон тусламж үйлчилгээ бодит хэрэгцээнд нийцэж чадна.

4. Сүрьеэ өвчнийг устгаснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
Сүрьеэ бол дэлхийн хамгийн өндөр нас баралттай халдварт өвчний нэг хэвээр байна. Сүрьеэг устгаж чадсанаар:
• Эрүүл мэндийн тогтолцоо илүү хүчтэй болно.
• Улсын болон дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал сайжирна.

5. Салбар хоорондын хамтын ажиллагаагаар сүрьеэг устгаж чадна.
Сүрьеэгийн үндсэн шалтгаан нь:
• Ядуурал
• Тэгш бус байдал
• Эрүүл мэндийн тогтолцооны сул байдал

Эмзэг бүлгийн иргэд нь сүрьеэ өвчнөөр өвчлөх хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Иймд бүх салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай.

6. Олсон амжилтаа хадгалах цаг
Дэлхийн эдийн засгийн хямрал, санхүүгийн дарамт нь сүрьеэгийн ахиц дэвшилд аюул учруулж байна. Улс орнууд:
• Сүрьеэгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх
• Амжилтаа хадгалах
• Үйлчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Халдварт өвчин судлалын үндэсний төв

11/07/2025
03/07/2025

Address

Namyanjun
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 15:30
Tuesday 08:30 - 15:30
Wednesday 08:30 - 15:30
Thursday 08:30 - 15:30
Friday 08:30 - 15:30

Telephone

+97672779090

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүрьеэгийн тандалт судалгааны алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сүрьеэгийн тандалт судалгааны алба:

Share