31/10/2021
БИЕИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ БА ХОРГҮЙЖҮҮЛЭХ
Хоргүйжүүлэх гэдэг нь биедээ хуралдсан хоруудыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм. Цаг хугацааны явцад таны биед хоёр төрлийн хор хуримтлагддаг: Амьдралын хэмнэл хурдтай болсон өнөө үед бид нөөцөлсөн эрчим хүчнийхээ дийлэнх хэсгийг биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг шүүн ялгахад зарцуулдаг болсон. Тиймээс биемахбодийг тогтмол цэвэрлэх хэрэгтэй.
Хүрээлэн байгаа орчны хорууд. Экзоген хор гэж заримдаа нэрлэдэг бөгөөд агаар, ус, хүнсэнд буй химийн бодисууд болон бохирдуулагчид орно. Хамгийн түгээмэл байдаг хоруудад пестицид, гербицид, жороор олгодог болон өвчин намдаагч, халуун бууруулагч эмүүд, ууршигч органик бодисууд орно.
Бодисын солилцооны хорууд. Эдгээр хорыг эндоген хор гэж нэрлэдэг бөгөөд биемахбодийг эс болгон өдөр бүр бодисын солилцооныхоо дүнд үүсгэж байдаг. Бодисын солилцооны хор нь хоол боловсруулах замд боловсроогүй хоолны үлдэгдлийг бүдүүн гэдэсний бактериуд задлах үед үүсдэг.
Аль ч цагт эс дотор хортой бүтээгдэхүүн агуулагдаж болдог нь хэвийн үзэгдэл. Биед энерги үйлдвэрлэх явцад хорт бодисууд байнга ялгарч байдаг. Гэхдээ хор нь хуримтлагдсаар тодорхой цэгт хүрэхэд хордлогод оруулдаг. Хордлогын анхны үр нөлөө нь эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх явдал юм. Хэрвээ энэ хордлого нь үргэлжилсээр байх юм бол эсийн ДНХ-г гэмтээж, тухайн эсэд хязгааргүй, хяналтгүй ургалт буюу хавдрыг үүсгэдэг. Бидэнд үүссэн олон төрлийн архаг өвчин нь зөвхөн ганц зүйлээс шалтгаалдаггүй. Цаг хугацааны туршид биед хор хуримтлагдсаар өвчинд өртөх нөхцлийг бий болгож байдаг. Бүр тодорхой хэлбэл хордлого нь титэм судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин, амьсгалын замын өвчнүүд, бөөрний өвчнүүд, элэгний үйл ажиллагааны алдагдал, дааврын тэнцвэрт бус байдал, арьсны өвчнүүд, мөн түүнчлэн олон төрлийн хавдрыг үүсэх үндэс суурь нь болно.
Бидний бие махбод цаг ямагт өөрийгөө хоргүйжүүлж, цэвэрлэж байдаг. Эсийн бодисын солилцооноос бий болсон ихэнх хор нь элгэнд хоргүйжиж, бөөр, гэдэс, арьс, уушиг, хамар, чихний салстын шүүрлээр биеэс гадагшилдаг. Өөрөөр хэлбэл таныг шээх, өтгөнөөр,амьсгал гаргах, ханиах, найтаах болгонд хороо гадагшлуулдаг. Биед их хэмжээний хор орсон тохиолдолд бие махбод ялгаруулалтаа ихэсгэдэг. Хэрвээ эдгээр ялгаруулах механизм ажиллахгүй байгаа тохиолдолд эрүүл мэндийг хадгалахын тулд бие хорыг өөхөн эддээ хадгалдаг. Хэдий та туранхай ч гэсэн хорыг булчингийн завсрын өөх, эрхтнийг тойрсон хальсанд хадгалдаг.
Бид ажлаас түр завсарлага авч, амрах шаардлагатай байдаг шиг бие махбод ч гэсэн өөрөө өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн сэргээхийн тулд амралт авах шаардлагатай байдаг. Хоргүйжүүлэлт нь бие махбодийн хэвийн үйл явц бөгөөд бүдүүн гэдэс, элэг, бөөр, уушиг, тунгалаг болон арьс гэх мэт чухал эрхтнүүдээр дамжуулан хорт бодисуудыг саармагжуулж, биеэс гадагшлуулж байдаг. Бидний бие махбод автоматаар хоргүйжүүлэх арга хэмжээг авч байдаг. Гэхдээ өнөөгийн амьдралын хэв маяг, хооллолт, хүрээлэн буй орчны бохирдлууд нэмэгдсээр, хуримтлагдсаар өөрийгөө цэвэршүүлэх механизм алдагддаг.
Амьтны гаралтай уураг, ханасан өөх тос, коффейн, архи зэргийн зэрэгцээгээр химийн бодисоор дүүрсэн бидний хоолны дэглэм биеийн дотоор эко-тогтолцоог өөрчилдөг. Хэдийгээр сайн хоол хүнс иддэг байлаа ч гэсэн хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлэхийн тулд цэвэрлэгээг хийх шаардлагатай байдаг.
БИЕИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ БА БҮДҮҮН ГЭДЭС
БҮДҮҮН ГЭДЭС БОХИРДОХ ХЭВИЙН БИШ АЖИЛЛАХ НЬ ОЛОН ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ бөгөөд доктор Герзон “Хорт хавдрыг эмчлэх нь” номондоо Хорт хавдрын 10000 тохиолдлын 9999 нь өөрийнхөө_өтгөнд хордсон байдаг гэж бичжээ.
Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 2 м урттай бөгөөд хүний хоол боловсруулах замын төгсгөлийн хэсэг юм. Бүдүүн гэдэс нь хэвлийн хөндийд байрлаж хэвлийн хөндий дэх бүх эрхтнүүдтэй шүргэлцэх буюу тэдэнтэй ойролцоо оршдог.
Бүдүүн гэдэс нь олон талын үүрэгтэй
Шимэгдүүлэх_үүрэг: Гэдэсний бактериудын боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, глюкозууд, ус болон электролитүүдийн 95 хүртэлх хувь нь бүдүүн гэдсээр шимэгдэж байдаг. Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөр тутам 2 кг орчим боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс орж ирдгээс бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-300 грамм өтгөн ялгадас үлддэг байна.
Гадагшлуулах үүрэг: Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдан хадаглагдаж байдаг. Гэдсэн дэхь зүйлс нарийн гэдсэн дундуур (5м) 4-5 цаг, бүдүүн гэдсэн дотуур (2м) 12-18 цагийн турш дамжин гадагшилдаг. Гэхдээ тэд хаана ч саатан зогсох ёсгүй.
24-32 ЦАГИЙН ДОТОР ӨТГӨН ГАРАХГҮЙ БОЛ ӨТГӨН ХАТСАН, ХААГДСАН ГЭЖ ҮЗДЭГ. Хэлэнд_өнгөр_тогтох_амьсгал_эвгүй_үнэртэй_болох, толгой гэнэт өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, гэдэсний доод хэсгээр хүндрэх, гэдэс дүүрэх, хоол идэх дур алга болох, ганцаардах, цочромтгой болох, муу зүйл бодогдох, их хүчлэх боловч өтгөн гүйцэд гарахгүй байх зэрэг нь өтгөн хатсаны шинж юм.Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь бүдүүн гэдэсний хорт хавдар юм.
Хавдар нь удаан хугацаанд гэдсэнд өтгөн хатах үеэр хорт бодисуудын нөлөөгөөр үүсдэг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг сайжруулж өгдөг. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг.
Бүдүүн гэдэсний хананы мембран бүрхүүл нь хорт бодисуудыг цусны урсгал руу нэвтэрч, эд эсэд тархахаас сэргийлдэг.
Гэдэсний хананд хорт нэгдлүүд хуримтлагдахаас сэргийлж гэдэсний хананы салс бүрхэвч биеийн бусад эдээс хамгийн хурдан нөхөн төлжиж байдаг.
Бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана. Мөн гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна.
БИЕИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ БА ШИМЭГЧҮҮД
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 3.5 тэрбум нь биедээ шимэгч тээж амьдардаг аж. Шимэгч хорхой бол хүний бие дотор амьдарч, өсч үржиж бие эрхтнүүдэд хор учруулж байдаг дайсан юм. Улмаар тэд хүний биеийн шим тэжээлийг сорж бүх организмыг гэмтээх аюултай. Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорж амьдарч байдаг хэсэг төрлийн хорхойг шимэгч буюу "паразит" гэдэг. Шимэгч хорхой хүнийг хаана, хэрхэн амьдарч байгаагаас үлхамааран хоол хүнс, ундны усаар дамжин биед ордог төдийгүй хүний биед маш олон сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг муутгаж байдаг. Зарим нь хүний хоол тэжээлээр хооллож, хүнийг идэмхий ховдог мэт болгодог байхад зарим нь хүний улаан эсээр хооллодог төрлийн шимэгч буюу паразит бий.
Таны биед цэвэрлэгээ хийх шаардлагатай болсон шинж тэмдэг
Гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх, хэхрүүлэх, хэл өнгөртөх,амны хөндий эвгүй үнэртэй болох (амьсгал
Өтгөн хатах,гүйлгэх, Шимэгч хорхойнууд ихэвчлэн хүний дотор эрхтэнд сөрөг нөлөөтэй байдаг учир ходоод гэдсийг их хэмжээгээр хямраадаг
Сульдаа болох, амархан ядрах сэтгэл гутралд нэрвэгдэх, амархан гуниглах
Арьсны асуудал. Хуурай арьс, экзема, загатнаа, гүвдрүүтэх гэх мэт.
Сэтгэл санаа тогтворгүйтэх, мартамхай болох, бие амрахгүй сульдаа байдалд орох, уцаарлах гэх мэт.
Нойргүйдэх, унтаж байхдаа шүдээ хавирах, хөлрөх гэх мэт.
Хоолны дуршил алдагдах эсвэл хэт нэмэгдэх, огцом жин нэмэгдэх эсвэл шалтгаангүй жин хасагдах.
Шинжилгээгээр төмрийн хэт дутагдалтай байгаа нь тогтоогдох.
Цистит, фибройд, сарын тэмдэг өөрчлөлттэй болох, түрүү булчирхай, шээс хаагдах.
Хоол боловсруулах эрхтэн системийн үрэвсэл. Шимэгч хорхойн хамгийн их гэмтээдэг биеийн хэсэг бол хоол боловсруулах эрхтэн систем юм. Ингэснээр тэдгээрийн үйл ажиллагааг доголдуулдаг.
Дархлаа сулрах (шалтгаангүй ядрах), бактери вирүсийн халдварт өртөмхий болох, хоолой байнга өвдөх,
Аливаа зүйлд хорхойсох (архи, тамхи, чихэр кофе г,м)Шимэгч хорхойн хамгийн дуртай идэш бол чихэр. Тийм учраас чихэрлэг, чихрийн найрлагатай зүйлсээс аль болох татгалзсанаар шимэгч хорхойн амьдрах чадварыг устгах боломжтой.
БИЕИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЖИЛД 1-2 УДАА ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ!!!