Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө

Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө Бэлгийн замын халдварууд ямар шинж тэмдэгээр илрэх вэ?. Бидэнд хандаж оношилгоо зөвлөгөө аваарай.

ТЭМБҮҮ ГЭЖ ЮУ ВЭ? ~~~~~ Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогто...
20/04/2026

ТЭМБҮҮ ГЭЖ ЮУ ВЭ? ~~~~~
Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог, арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.
ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ?
• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.
• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.
Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
-Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.
Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
Тэмбүү өвчин урагт халдварласанаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ
ҮҮНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Эмчилгээ: Үүсгэгчийн эсрэг өвөрмөц эмчилгээ.
Хавсарсан халдвар байгаа эсэхийг шинжилж давхар эмчилнэ. Хамгийн чухал нь эрт онoшлуулвал хурдан эдгэнэ.

11/04/2026

🧬🔬Үтрээний ПСР шинжилгээ гэдэг нь бэлгийн замаар дамжих болон үтрээний халдвар үүсгэгч бичил биетүүдийн ДНХ/РНХ-г илрүүлэх зориулалттай молекулын оношлогооны арга юм.

🧬 Яагаад чухал вэ?
✅Халдвар үүсгэгчийг шууд илрүүлдэг
• Энгийн аргаар (түрхэц, өсгөвөр) үзэхэд тодорхойлогдохгүй жижиг хэмжээний нян, вирус, паразитийг ч ПСР илрүүлнэ.
✅Өндөр мэдрэмж ба нарийвчлалтай
• 95–99% үнэн зөв илрүүлэлттэй.
• Өвчний эхэн үед, шинж тэмдэг бага байхад ч илрүүлж чадна.
✅Зөв онош → зөв эмчилгээ
• Яг ямар нян/вирус байгаа нь тогтоогдох тул антибиотик, вирусийн эсрэг эмийг зөв сонгож, дэмий эм уух эрсдэлээс хамгаална.
✅Үргүйдэл, жирэмслэлт, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулдаг
• Далд хэлбэрийн бэлгийн замын халдвар эмчлэгдэхгүй удвал үргүйдэл, жирэмслэлтийн хүндрэл (ургийн зулбалт, дутуу төрөлт, урагт халдвар дамжих) үүсгэдэг.
• ПСР шинжилгээгээр эрт илрүүлснээр ийм эрсдлийг багасгана.
✅Халдварын тархалтыг зогсооход тусална
• Хосууд хамтдаа шинжилгээ өгснөөр далд халдвар илрэн, эмчилгээ хийснээр дахин халдварлах, бусдад дамжуулах эрсдэлээс сэргийлнэ.
🦠⁉️Хэрвээ танд тодорхой зовиур байгаа бол (загатнах, өнгө өөрчлөгдөх, үнэртэй ялгадас гэх мэт) — энэ нь үтрээний үрэвсэл, мөөгөнцөр, эсвэл БЗДХ-ийн илрэл байж болдог тул БЗДХ-ын эмчид хандах нь зүйтэй.
УТАС: 89034099 , 89684099
ХАЯГ: СБД 11-р хороолол, Автоплаза-аас зүүн тийш төв зам дагуу 100 метр 1-р байр УУЖИМ МЕД эмнэлэг
#ПСР #шинжилгээ #мазок #Үрэвслийн #үрэвсэл

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️    🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлий...
28/11/2025

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️
🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлийн бактер 🧫болон 🦠вирус үүсгэгчийг нэг зэрэг богино хугацаанд илрүүлэх боломжтой, шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал 100% ✔️байдаг.

✅PCR ШИНЖИЛГЭЭГ ЯМАР ҮЕД ӨГӨХ ВЭ? ✅
🚫Ураг өсөлтгүй
🚫Зулбалт
🚫Бэлгийн замын халдварын шинж тэмдэг илэрсэн, зовиуртай
🚫Умайн гадуурах жирэмслэлт болж байсан ужиг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд;
🗓️🤰🏻Жирэмслэхээр төлөвлөх үед;

✔️Бэлгийн замаар халдварлах HPV вирус илрүүлэх;
✔️Бэлэг эрхтэн дээр тууралт гарах;
✔️Ямар нэг хэвийн бус шинж тэмдэг бүдэг үед эрт илрүүлэх;
✔️Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх;
✔️Хосын хамт эмчилгээний үр дүнг хянах гэх мэт зорилгоор PCR шинжилгээг өгдөг.
⏳Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-19:00
Бямба, Ням: 10:00-18:00
📍Хаяг: СБД, 100 АЙЛЫН ЗАМЫН УРД, 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100М ЗАМ ДАГУУ 1-Р БАЙР УУЖИМ МЕД ЭМНЭЛЭГ
📲ХОЛБОО БАРИХ УТАС: 89034099, 89684099 #ШИНЖИЛГЭЭ

28/11/2025
03/11/2025

Бэлгийн замын халдварт өвчиний шинж тэмдэгийн илрэх хугацаа нь нь тухайн халдварын төрөл, халдварласан хүний бие махбодын хариу урвал, дархлалын тогтолцоо зэргээс хамаарч өөр өөр байж болно. Халдвар анх авснаас хойш тодорхой хугацааны дараа өвчний шинж тэмдэг илрэх байдлаар явагддаг бөгөөд энэхүү шинж тэмдэггүй үеийг халдварын нууц хугацаа гэж нэрлэдэг.
🦠 Заг хүйтэн : нууц хугацаа 2-10 хоног
🦠 Трихомниаз: нууц хугацаа 5-28 хоног
🦠 Тэмбүү: нууц хугацаа 10-90 хоног
🦠 Хламид : нууц хугацаа 7-21 хоног
🦠 ХДХВ: нууц хугацаа 14 хо - 1 жил хүртэл
🦠 Хүний падилома вирус нууц хугацаа 1-8 сар ба дээш

23/05/2025

БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР
/ ХЛАМИДЫН ХАЛДВАР /

Нууц үе буюу шинж тэмдэг илэртлээ дунджаар 7-14 хоног байдаг.
🙍Эрэгтэйчүүдэд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг ба шээхэд ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сувгийн амсар улайж бага зэрэг салсархаг ялгадас гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Эмчилгээг бүрэн төгс хийхгүй бол төмсөг түүний дайврын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл , үргүйдэл үүсэх шалтгаан болдог.
🧑‍🦳Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний үрэвсэл, бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэл, наалдацын улмаас үргүйдэл, умайн гаднах жирэмслэлт зэрэг хүндрэл үүсч болзошгүй юм.

Манай Уужим мед эмнэлэг 4d/5d эхо оношилгоо, шинжилгээ :✅ Дотор эрхтний эхо (давсаг түрүү, булчирхай)-45К✅ Хүүхдийн зула...
25/09/2024

Манай Уужим мед эмнэлэг 4d/5d эхо оношилгоо, шинжилгээ :
✅ Дотор эрхтний эхо (давсаг түрүү, булчирхай)-45К
✅ Хүүхдийн зулайн эхо-40К
✅ Эрэгтэй багц-45К
✅ Хөхний эхо-40К
✅Бамбайн эхо-38К
✅Жирэмсний эхо, зөвлөгөө-35К
✅Хромсомын эрт илрүүлгийн NT/NB харах, эрсдэлийн тооцоолол хийх
✅Ургийн анатомийн бүтэц үнэлэх (гажиг илрүүлэлт) -78.0К
✅Эмэгтэйчүүдийн эхо, зөвлөгөө-30.0 төг
✅Өндгөвчний нөөц тодорхойлох-30к
✅Жирэмснээс хамгаалах урт хугацааны хэрэгсэл 85-550К. 👲🧕 Бэлгийн замын халдварын PCR-195K
🕰️ДАВАА-БААСАН 09:00-19:00
БЯМБА, НЯМ: 10:00-16:00
📍100 АЙЛЫН ЗАМЫН УРД ТАЛД, СБД 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100 МЕТРТ, ЗАМЫН УРД ТАЛД ЗАМ ДАГУУ 9 Давхар 1-Р БАЙР УУЖИМ МЕД
📲89034099, 89684099

06/05/2024

🧪Мазок шинжилгээ юуг хэлж байна вэ?
🧫Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ: Энэ шинжилгээ нь эмэгтэйн үтрээнээс арчдас аван нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор🔬 харан тодорхойлно.
‼️Мазокийн шинжилгээг хэзээ хийлгэх вэ?‼️
Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
Эвгүй үнэр гарах
Загатнах
Яр, цэврүү гарах
Шээх үед өвдөх
Бэлгийн харьцааны үед өвдөх
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Халуурах
Шинжилгээний хариуг юу хэлж байна вэ?
🦠1. Диплококк буюу Заг хүйтэн
Диплококк илрэх нь заг хүйтэн өвчин байгааг илэрхийлнэ. Энэ үед эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.
🦠2. Флор кокк илрэх
Энэ хэвийн нянгийн үржил байгааг илэрхийлнэ Ялангуяа дархлаа сулрах, ажлын ачаалал ихтэй байх, ядрах үед ихэсэж , үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө шаргал туяатай болж, бага зэргийн эвгүй үнэр гарах зэрэг зовиур илэрнэ
🦠3. Трихомоназ илрэх
Трихомоноз илэрсэн бол заавал эмчийн заавраар эмчилгээг хийнэ. 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетэнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин.
Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна Хосуудыг хамтад эмчилнэ
🦠4. Мөөгөнцөр илрэх:
Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida tropicalis- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ.
🦠5.Гарднелла нян илрэх
Гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ.
18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.
🦠6. Лейкоцит илрэх
Үтрээний мөөгөнцөр, нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл, трихомоназын халдварын үед ч лейкоцит их хэмжээтэйгээр илэрнэ.
🦠7. Лактобацилл багасах, алга болох
Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог.
Энэ нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг . Лактобацилл нянгийн тоо бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс
✅Урьдчилан сэргийлэлт:
✅1.Үтрээ, умайн хүзүү, өндгөвчийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд үтрээний угаалгыг өдөр бүр цэвэр бүлээн усаар угааж, ариун цэврийг сайтар сахихад оршдог . Иймээс өдөрт 1 удаа цэвэр бүлээн усаар урдаас арагш чиглэлтэй байдлаар урсгал усаар угаана. Ямар нэг саван хэрэглэх шаардлагагүй байдаг бөгөөд хэрэв хэрэглэхээр бол ph шүлтлэг савангаар угаагаарай.
✅2. Үтрээний орчинг эрүүл байлгах 2 дахь зүйл бол амьдралын зөв хэв юм. Зөв амьдралын хэв маяг гэдэгт аминдэмээр баялаг хоолыг өдөр бүр хэрэглэх, дархлаагаа сайн дэмжин, витамин С , Д зөв тунгаар тогтмол хэрэглэх, стрессээ зөв тайлж сурах, хорт зуршилгүй байх , зөв бэлгийн амьдралтай байх зэрэг ордог.
🕰️ДАВАА-БААСАН 09:00-19:00
БЯМБА, НЯМ: 10:00-16:00
📍100 АЙЛЫН ЗАМЫН УРД ТАЛД, СБД 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100 МЕТРТ, ӨВӨР МОНГОЛ РЕСТОРАНЫ БАРУУН УРД, 1-Р БАЙР УУЖИМ МЕД
📲89034099, 89684099

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️    🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлий...
05/04/2024

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️
🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлийн бактер 🧫болон 🦠вирус үүсгэгчийг нэг зэрэг богино хугацаанд илрүүлэх боломжтой, шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал 100% ✔️байдаг.

✅PCR ШИНЖИЛГЭЭГ ЯМАР ҮЕД ӨГӨХ ВЭ? ✅
🚫Ураг өсөлтгүй
🚫Зулбалт
🚫Бэлгийн замын халдварын шинж тэмдэг илэрсэн, зовиуртай
🚫Умайн гадуурах жирэмслэлт болж байсан ужиг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд;
🗓️🤰🏻Жирэмслэхээр төлөвлөх үед;

✔️Бэлгийн замаар халдварлах HPV вирус илрүүлэх;
✔️Бэлэг эрхтэн дээр тууралт гарах;
✔️Ямар нэг хэвийн бус шинж тэмдэг бүдэг үед эрт илрүүлэх;
✔️Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх;
✔️Хосын хамт эмчилгээний үр дүнг хянах гэх мэт зорилгоор эмэгтэйчүүдийн PCR шинжилгээг өгдөг.
⏳Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-19:00
Бямба, Ням: 10:00-18:00
📍Хаяг: СБД, 100 АЙЛЫН ЗАМЫН УРД, 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100М-т, ӨВӨР МОНГОЛ РЕСТОРАНЫ БАРУУН УРД 1-Р БАЙР УУЖИМ МЕД ЭМНЭЛЭГ
📲ХОЛБОО БАРИХ УТАС: 89034099, 89684099
#эмэгтэйчүүдийнэмнэлэг, #ШИНЖИЛГЭЭ

Шээс бэлгийн замын микоплазмын халдварБэлгийн замын микоплазмын халдвар нь Mycoplasma genitalium -аар үүсгэгддэг бэлгийн...
25/12/2023

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар
Бэлгийн замын микоплазмын халдвар нь Mycoplasma genitalium -аар үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдвар юм.
Нууц хугацаа: 3 хоногоос 3-5 долоо хоног
🙋🏻‍♂️Эрэгтэйд: Ихэвчлэн шинж тэмдэггүй хэлбэрээр тохиолдоно.

🙋🏻‍♂️Эрэгтэйд илрэх гол шинж тэмдэг:
✅ Бага зэрэг загатнах
✅ Шээсний сүв, түүний амсар орчимд хорсоно ирвэгнэнэ
✅ Шээсний сүв улайж хавагнана, ялгадас гарна.

🙋🏻‍♀️Эмэгтэйд илрэх гол шинж тэмдэгүүд:
✅ Үтрээ, умайн хүзүүний үрэвсэл, бартолины булчирхайн үрэвсэл байдлаар илэрнэ.
✅ Умайн салстын үрэвсэл үүссэн үед сарын тэмдэг алдагдах, үргэлжлэх хугацаа уртсах

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Telephone

+97697117001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share