Sakura LLC

Sakura LLC Private business Бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай, чанартай хийнэ.

28/07/2026
28/07/2026

💚 7-р сарын 28 — Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Гепатит нь элгийг гэмтээдэг вирусийн халдвар бөгөөд удаан хугацаанд ямар нэгэн шинж тэмдэггүй явагдах тохиолдол байдаг. Хэрэв цаг тухайд нь илрүүлж, эмчлэхгүй бол элэгний хатуурал (цирроз), элэгний хорт хавдар зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга:
💉 Гепатит В-ийн эсрэг вакцинд хамрагдах
🔬 Шинжилгээнд тогтмол хамрагдах
🧼 Хувийн ариун цэврийг сахих
🪒 Хувийн хэрэглээний хэрэгслийг бусадтай хуваалцахгүй байх
🏥 Аюулгүй, стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн үйлчилгээг сонгох

💚 Элэгээ хамгаалъя. Ирээдүйгээ хамгаалъя.

27/07/2026

❗️❗️❗️Сэрэмжлүүлэг

ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.

Уг эргүүлэн татагдсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулж байна.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sakura LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sakura LLC:

Shortcuts

Share