Мөнхийн Тун ХХК ∞

Мөнхийн Тун ХХК ∞ Эмийн сан, Эм ханган нийлүүлэх төв, Эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр 🇲🇳

Мөнхийн Тун” ХХК нь “Тунфарм” эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь  үйл ажиллагаандаа  “ISO 13485:2016 Эмнэлгийн хэрэгслийн ч...
23/04/2026

Мөнхийн Тун” ХХК нь “Тунфарм” эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа “ISO 13485:2016 Эмнэлгийн хэрэгслийн чанарын менежментийн тогтолцооны стандар”-тыг амжилттай нэвтрүүлж, “МонСертф” тохирлын үнэлгээний байгууллагаас албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. Энэхүү баталгаажуулалт нь манай үйлдвэрийн үйл ажиллагаа болон эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохицуулалтын шаардлагыг олон улсын түвшинд ханган ажиллах чадамжтайг бататгасан чухал алхам юм.

Бид цаашид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт хамт олон, үе үеийн хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

#монсерт #мөнхийнтун

20/04/2026
14/04/2026

ИННОВАЦИАР ТЭРГҮҮЛЖ, ЧАНАРААР ТАНИГДАНА 🇲🇳🇰🇷

Монгол–Солонгосын хамтарсан тарилгын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд МУ-ын Эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж, зах зээлд борлуулагдаж эхэллээ.

Дэвшилтэт технологийг туршлагатай мэргэжилтнүүдийн ур чадвартай хослуулан, олон улсын стандартын дагуу чанартай, аюулгүй тарилгын эм үйлдвэрлэж эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

📞 70118686, 98000027
📧 [email protected]

📌 29-1, Да Хүрээ гудамж, Шархад, Баянзүрх дүүрэг, 38-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, 13280

#ШинэБүтээгдэхүүн #ЭрүүлМэнд #ЧанарСтандарт #БидБэлэн

07/04/2026

MDM Lab – Where Quality Meets Precision

Чанар, нарийвчлалд төвлөрсөн орчин үеийн лаборатори

🔬 Өндөр нарийвчлалтай, дэвшилтэт лабораторийн технологи
🇰🇷 БНСУ-ын эрх бүхий байгууллагаар баталгаажсан (qualification & verification)
🧪 Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн чанарын хяналт
📊 Итгэл даахуйц, давтагдахуйц үр дүнгийн баталгаа
👩‍🔬 Олон улсын түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн баг

Precision you can trust. Quality you can rely on.

Эмийн чанарын хяналтын лабораторийн төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа!Бид БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран эмийн чана...
06/04/2026

Эмийн чанарын хяналтын лабораторийн төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа!

Бид БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран эмийн чанарын хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах лабораторийн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орууллаа. Тус лаборатори нь “Сорилтын болон шалгалт, тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн тоноглогдсон лаборатори бөгөөд эмийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн орчны хяналтын шинжилгээ, баталгаажуулалтыг гүйцэтгэх боломжтой юм.

Лабораторийн дэд бүтэц, тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцоо нь олон улсын Лабораторийн зохистой дадал (GLP)-ын шаардлагад нийцсэн ба Японы “Shimadzu”, Швейцарын “Mettler Toledo”, АНУ-ын PMS Measurement, VWR, Charles River зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулсан нь шинжилгээний үр дүнгийн найдвартай байдал, нарийвчлалыг олон улсын түвшинд хүргэх чухал нөхцөлийг бүрдүүлж байна.
Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд салбарын мэргэжилтнүүдийг БНСУ-ын эмийн үйлдвэрүүдэд дунд болон урт хугацааны сургалт, дадлагад хамруулж, мөн БНСУ-ын туршлагатай мэргэжилтнүүдтэй урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Манай Чанарын хяналтын лаборатори нь 2017 онд анх MNS ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн бөгөөд 2025 онд тарилгын эмийн шинжилгээгээр итгэмжлэлийн хүрээгээ өргөжүүлсэн. Улмаар 2026 онд Үндэсний итгэмжлэлийн төвийн үнэлгээнд амжилттай хамрагдаж, дөрөв дэх удаагаа магадлан итгэмжлэгдлээ.

Мөн төслийн хүрээнд лабораторийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголт хийх, угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэх, итгэмжлэлийн хүрээг өргөтгөх үнэлгээнд амжилттай оролцоход идэвх зүтгэл гарган ажилласан Lee Sung Woon даргатай лабораторийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү төсөл нь үндэсний эмийн үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх, цаашлаад экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил боллоо.

Address

Шархад гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхийн Тун ХХК ∞ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мөнхийн Тун ХХК ∞:

Share