Amu Эрүүл амьдралыг тэтгэх байгалийн гаралтай Үр тарианы бэлдмэл

Таньд Аму төвийн мэргэжлийн эмч, мэргэжлийн хүнсний технологич нарын Монголын уламжлалт анагаах ухаан, шим тэжээл судлалын үндэслэлтэй жорын дагуу хийсэн Монголчуудад зориулсан цорын ганц тусгай жороор бэлдсэн бүтээгдэхүүн, эмчийн үзлэг зөвлөгөөний хамт үйлчилдэг.

ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛ, АРДЫН...
10/07/2026

ТУЛГАР ТӨРИЙН 2235 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 820 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 115 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ТА БҮХЭНДЭЭ АМУГИЙН ХАМТ ОЛНЫ ЗҮГЭЭС ХҮРГЭЖ БАЙНА. ДЭЛГЭР САЙХАН ЭХ ОРОНДОО ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.

08/07/2026
ТА ЭНГИЙН ЦАЙ БОЛОН УРГАМЛЫН ЦАЙНЫ ( herbal tea) ЯЛГААГ МЭДЭХ ҮҮ? 🍵  (Black, Green, Oolong, White)👉 Camellia sinensis гэ...
06/07/2026

ТА ЭНГИЙН ЦАЙ БОЛОН УРГАМЛЫН ЦАЙНЫ ( herbal tea) ЯЛГААГ МЭДЭХ ҮҮ?
🍵 (Black, Green, Oolong, White)
👉 Camellia sinensis гэж нэрлэх нэг л ургамлаас гардаг.
✅Кофейн агуулдаг
✅Сэргээдэг, анхаарал төвлөрөлд сайн харин хэтрүүлбэл:
❌Зүрх дэлсэх
❌Нойр алдагдах
❌Ходоод цочроох магадлалтай
📌 Сонирхолтой баримт
Дэлхий дээр уудаг бүх хар, ногоон, цагаан цай өөр өөр ургамал биш, нэг л модны навчнаас гардаг.
🌱 буюу (herbal tea)
Цайны мод огт орохгүй үндэс, навч, цэцэг, жимс, холтос зэргээс бүрдэх ба ихэнх нь кофейнгүй байна.
Биеийн тодорхой системд чиглэж нөлөөлдөг ба Уламжлалт Анагаах Ухаанд мянга мянган жил хэрэглэж ирсэн байдаг.
📌 Баримт
ДЭМБ (WHO) уламжлалт ургамлын хэрэглээг анхан шатны эрүүл мэндийн нэг хэсэг гэж үздэг. Эм биш гэхдээ биеийг аажмаар дэмждэг ба урт хугацаанд уухад тохиромжтой.
Тэгвэл яагаад УРГАМЛЫН ЦАЙГ уух ёстой вэ?
✅Бие махбодийг ядраахгүй
✅Кофейнгүй ба мэдрэлийн системд ачаалал өгөхгүй
✅Орой уухад ч нойронд саад болдоггүй
✅Сэргээх биш тэнцвэржүүлэх нөлөөтэй
✅ Манай бүх цай органик түүхий эдээр хийгддэг бай мөн цайны дүрдэг хэсгийн бид гялгар уут биш corn paper буюу эрдэнэшишийн цаасаар үйлдвэрлэдэг.
Та бүхэн #Аму брендийн 6 нэр төрлийн Ургамлын цайг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
📍Салбар 1: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II-50 мянгат, Мандухай зочид буудлын эсрэг талын 12-р байр, 4-р орц
Та бүхэн чатаар болон утсаар захиалгаа өгөөрэй
☎️ 7505-2121 1132-4931

⚠️ Магни дутагдах үед илэрдэг шинж тэмдэгүүд💢 Булчин өвдөх😴 Амархан ядарч, сульдах😰 Сэтгэл санааны тогтворгүй байдал🫢 Хө...
02/07/2026

⚠️ Магни дутагдах үед илэрдэг шинж тэмдэгүүд
💢 Булчин өвдөх
😴 Амархан ядарч, сульдах
😰 Сэтгэл санааны тогтворгүй байдал
🫢 Хөл, гар бадайрах
🤕 Толгой өвдөх, мигрень
🌙 Нойргүйдэх
Тамир нөхөх хүнс нь хоол шингээлт муудсан, дархлаа сул, ядарч сульдсан, ойрхон давтамжтай өвддөг стресс ихтэй хүмүүсд тамир нөхөх зорилгоор хэрэглэх ,нэмэлт хольцгүй органик хүнс юм.
📍 Салбар 1: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II-50 мянгат, Мандухай зочид буудлын эсрэг талын 12-р байр, 4-р орц
☎️ 1132-4931, 75052121

  нь шим тэжээлээр дүүрэн, эрүүл мэндэд ашигтай олон давуу талтай хүнсний бүтээгдэхүүн юм.  : Хар будаа нь эслэг ихтэй т...
30/06/2026

нь шим тэжээлээр дүүрэн, эрүүл мэндэд ашигтай олон давуу талтай хүнсний бүтээгдэхүүн юм.
: Хар будаа нь эслэг ихтэй тул хоол боловсруулах тогтолцоонд тустай, өтгөн хаталттай хүмүүст тусалдаг.
: Хар будаа нь олон төрлийн антиоксидант агуулдаг, тухайлбал антоцианин (ягаан өнгөтэй) гэдэг бодис нь чөлөөт радикалуудыг устгаж, хөгшрөлтийг удаашруулж, хорт хавдар, зүрх судас болон тархины өвчнөөс хамгаалдаг.
: Хар будаа нь өдрийн хэрэглээний шаардлагад нийцэх илчлэгийн эх үүсвэрийг санал болгодог ч, цусан дахь сахарын түвшинд ихээхэн өртөхгүй. Энэ нь жингээ хянах, чихрийн шижингийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг.
: Хар будаа нь В витамин (фолийн хүчил, В1, В2, В6), төмөр, магни, фосфор зэрэг эрдэс бодисуудаар баялаг. Эдгээр нь цусны эргэлт, нервийн систем, ясны эрүүл мэндэд сайн.
: Хар будаа нь цагаан будааны харьцуулалтаар илүү хөнгөн гликемийн индекс (GI) эзэмшдэг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хурдан өсөхгүй гэсэн үг юм. Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст илүү тохиромжтой.
:
Хар будаа нь өнгө нь хөх туяатай байх ба эрүүл мэндэд тустай ургамал, антоцианин агуулдаг.
:
Хэт их хар будаа хэрэглэх нь гэдэсний хямрал үүсгэж болох тул хоол хүнсээ шаардлагатай.
:
Хар будаагаа зөөлөн буцалган идэх нь хамгийн тохиромжтой. Хэрэв жин хасахыг хүсвэл, өдрийн хоолондоо хар будааг орц болгож хэрэглээрэй.
Мөн салат болон хоолонд оруулж, амттай, эрүүл хоол хийхэд ашиглаж болно.
: 100гр нь 5600₮
Хүргэлт: 8000₮
🎁🎁 _хар_будаагаа_бэлэглэхүү. 🎁🎁
Та чатаар болон 75052121, 11324931 утсаар захиалан авах боломжтой.

25/06/2026

Хамтын ажиллагааны хүрээнд АМУ Уламжлалт анагаах ухааны эмнэлэг-н урилгаар 40 жилийн туршлагатай зүү мэсний чиглэлээр мэргэшсэн БНХАУ-н уламжлалт анагаах ухааны их эмч GAO FENGLIANG үзлэг зөвлөгөөг үнэгүй өгч, бүх төрлийн эмчилгээг хийж байна.
:
- Үе мөчний өвчлөл
- Нурууны мурийлт, суулт
- Бамбай булчирхайн өвчлөл
- Хүүхэд хөлд болон хэлд удаан орох
- Эмэгтэйчүүдийн өвчлөл
- Хөхний зангилаа, өвчлөл
- Элэг цөс, ходоод гэдэс, уушиг, нойр булчирхайн өвчлөл
- Ходоод, гэдэсний бүх төрлийн өвчлөл
- Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
- Нойргүйдэл
- Чихрийн шижин
- Шээс задгайрал, бөөр шээсний замын эмгэгүүд
- Чонон хөрвөс, харшлын өвчнүүд
- Шулуун гэдэснээс цус гарах зэргийг эмчлэж байсан туршлага, чадвартай юм
Урилгаар цөөн хоног ажиллаж байгаа тул урьдчилан цаг авч үзүүлээрэй. 11-324931, 7505-2121

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА😊😊Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдго...
22/06/2026

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА😊😊
Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдгоороо онцлог юм.
1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.
Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.
2. Бодол биелдэг.
Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.
3. Уучилж сурах.
Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.
4. Таны үйлдэл бүр үр дагавартай.
Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.
5. Ойлгох гэж оролд.
Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.
6. Өөрийгөө ялан дийл.
Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.
7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй.
Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.
8. Үргэлж талархаж байх.
Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Будда. Мн

УХАМСАР АМТАНД УУСЧ ДОРОЙТДОГ.Түрүү үеийн монголчуудын хооллолттой холбоотой баримтууд байна. Эндээс харахад хүн аль бол...
19/06/2026

УХАМСАР АМТАНД УУСЧ ДОРОЙТДОГ.
Түрүү үеийн монголчуудын хооллолттой холбоотой баримтууд байна. Эндээс харахад хүн аль болох бага иднэ төдий чинээ эрүүл саруул, урт наслахыг үндэс юм даа гэж бодогдож байна.
-Түрүү үеийн Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг олж улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм.
Ингэж чадсанаараа түрүү үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр одоогийн биднээс илт сайн байжээ.
Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгөө харьцуулаад үзэж болох юм.
XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францын В.Рубрук нарын удирдсан хоёр өөр тандаачдын тэмдэглэж үлдээснээр тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” /Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.
Монголчуудын өвлийн улирлын хоолыг: “Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна” /Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” /Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.
Дулааны улирлын хоол нь: “Урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно” /П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” /Рубрук/ гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.
Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” /Карпини/ гэжээ.
Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробын тусламжтай хангадаг байжээ.
Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г уураг тутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг гэсэн судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт яв цав тохирч байгаа юм.
Шинжлэх ухааны доктор, хоол судлаач. Лхагва

👉Хэрвээ танд антибиотик эмчилгээ тохиромжгүй, эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй бол Амугийн ХОДООД ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР...
18/06/2026

👉Хэрвээ танд антибиотик эмчилгээ тохиромжгүй, эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй бол Амугийн ХОДООД ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨРТ хамрагдаарай
👉Учир нь хоол боловсруулах эрхтний эмгэг ганц эм уугаад намддаг эд биш таны иддэг хоол, амьдралын хэв маяг энэ өвчинг үүсгээд байдаг учраас анхаарахаас өөр аргагүй.
✅Ходоод хамгаалах хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?
Өөрийнхөө хоол боловсруулах эрхтэнг тордож, эрүүл аргаар эмчлэхийг хүссэн хүмүүс
✅Ходоодны өвдөлттэй, хелико бактери, улаан хоолойн сөөргөө, Нойр булчирхайн үрэвсэлтэй, цөс өтгөрөлт эсвэл нугаларалттай
✅ Цус багадалт , хоол шингээлт муу, ядардаг, нүүрэн дээр сэвх гардаг хүмүүс
✅Мөн эрүүл зөв хооллож амьдралын хэв маягаа өөрчлөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс
Хөтөлбөр хэрхэн явагдах вэ?
21 хоногийн 3 үе шаттай эмчилгээний хоолны дэглэмтэй.
1-р үе шат нь ходоодны орчинг тэнцвэржүүлнэ.
2-р үе шат элэг цөсийг цэвэрлэнэ.
3-р үе шат нь ходоодны салстыг тэнцвэржүүлнэ.
Хүн бүрт өөр хоолны дэглэм. Учир нь бүх ходоод адилхан биш
Энэ 21 хоногт та өөрийнхөө ходоодыг мэдэрч, түүндээ тааруулж амьдрах-ыг сурна.
Хөтөлбөрийн төлбөр: 600,000₮
_______________________________________
📍Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II-50 мянгат, Мандухай зочид буудлын эсрэг талын 12-р байр, 4-р орц
Цагийн хуваарь:
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба: 10:00-18:00
☎️ 1132-4931, 75052121

Address

Улсын их дэлгүүрийн баруун хойно, Мандухай зочид буудлын урд талын 12-р байр, Аму үр тариа, хоол заслын мэргэжлийн төв
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97676092811

Alerts

Be the first to know and let us send you an email when Amu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Amu:

Share