28/07/2026
✨ Бие тань сүүлийн үед байнга хөшиж, ядраад байна уу?
Заримдаа бид өвдөлтөө хэвийн зүйл мэт хүлээж авдаг. Хүзүү, мөр чилэх, нуруу хөших, толгой хүнд оргих, гар хөл бадайрах, нойр муудах… Энэ бүхэн таны бие “амрах хэрэгтэй байна” гэсэн дохио байж болно.
Ойрд бид постоо тогтмол оруулж чадсангүй. Учир нь өдөр бүр цагийн захиалга ихтэй, үйлчлүүлэгчдээ тасралтгүй хүлээн авч ажиллаж байна. Мөн энэ шалтгаанаар чатанд ирсэн зурваст шууд хариулж амжихгүй үе гардаг. Та бүхний маань ойлгож, үргэлж дэмждэгт чин сэтгэлээсээ баярлалаа. ❤️
🤲 Манай хараагүйчүүдийн бариа засал нь олон жилийн туршлагатай, гарын өндөр мэдрэмжтэй бариачдын багаас бүрддэг. Бид зөвхөн булчинд хүрдэггүй, тухайн хүний биеийн ачаалал, хөшилт, зангирлыг мэдэрч, хүн бүрт тохирсон бариа хийхийг эрхэмлэдэг.
💚 Тогтмол бариа хийлгэснээр:
✔️ Булчин шөрмөс суларч, хөшилт багасна.
✔️ Цусны эргэлт сайжирна.
✔️ Толгой, хүзүү, мөрний чилээ тайлагдана.
✔️ Стресс, ядаргаа багасч, сэтгэл санаа тайвширна.
✔️ Нойр илүү гүн, амар болно.
✔️ Өдөр тутмын ажиллах эрч хүч нэмэгдэнэ.
Зарим хүмүүс нэг удаагийн барианы дараа л бие нь хөнгөрч, “Яагаад ийм удаан ирээгүй юм бол?” гэж хэлдэг. Таны бие ч гэсэн багахан анхаарал, зөв арчилгааг хүртэх эрхтэй.
🌙 Бид өдөр бүр шөнийн 12:00 цаг хүртэл ажилладаг тул ажлын дараа ч тухтай цагтаа ирж үйлчлүүлэх боломжтой.
📍 Хаяг:
King Tower хотхон, 131-р байр, 5 давхар, 137 тоот
📞 Цаг авах утас:
6046-4464
7717-5212
Өнөөдрийн ядаргаагаа маргааш хүртэл бүү хуримтлуулаарай. Өөртөө нэг цаг гаргаад, биеэ амраах хамгийн зөв сонголтыг хийгээрэй. Бид таныг халуун дотно уур амьсгал, чанартай үйлчилгээгээр угтах болно. 🌿