02/07/2024
🌞Нарнаас хамгаалах тосыг хэрхэн зөв сонгох вэ?🌞
📍Ямар агууламжтай нарны тос сонгох шаардлагатай вэ?
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.
UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.
UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээ суух, сэвх, толбо зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг байна. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал. ☀️.
📍SPF гэж юу вэ?
Нарнаас хамгаалах тосон дээр SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарны гэрэлд ямарч хамгаалалтгүй гарсан арьс 15 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй. Нарны тосон дээрх SPF нь нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадварыг тодорхойлдог бөгөөд нарнаас хамгаалах хугацааг дараах байдлаар тодорхойлж болно.😎
Тухайлбал SPF30 гэвэл тухайн хүний арьсны өөрийн нарнаас хамгаалах хүчийг 30 дахин нэмэгдүүлэх, SPF50 бол 50 дахин нэмэгдүүлэх гэсэн утгатай. Хэрвээ SPF1- бол 15 минут байдаг бөгөөд SPF30 бол 15*30SPF буюу ойролцоогоор 7-8 цаг нарнаас хамгаална гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл SPF болон PA++ өндөр байх тусмаа нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадвар нэмэгддэг. Түүнчлэн SPF30 нарны хорт туяанаас 97% хамгаалдаг. Тиймээс нарны тосоо сонгохдоо хамгаалах чадварыг нь чухалчилж үзэх хэрэгтэй 😉шүү.
📍Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?
Өөрийн арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл холимог бол спиртэнд суурилсан тос хэрэглэхийг санал болгож байна.
📍Нарнаас хамгаалах тосыг түрхэхдээ анхаарах зүйлс
Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ бүрэн хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийнхээ бүх хэсэгтээ нэг бүрчлэн нарны тосоо түрхэх шаардлагатай. Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосоо хангалтгүй түрхсэний улмаас иж бүрэн хамгаалалтаа авж чаддаггүй байна.🌻🌻
Та өөртөө тохирсон нарны тосоо манай дэлгүүрээс сонгон аваарай 🙂
🚚 Хүргэлт:6000₮
Орон нутгын унаанд тавьж өгнө😍
🥰Бүсгүй таны үнэнч туслах
🏣Манай хаяг:
📍3-4 Хороолол Элбэг дэлгүүрийн хажууд "Сиси Косметик"
☎️Утас: 367711