Special Olympics Mongolia

Special Olympics Mongolia Монголын Тусгай Олимпийн Хороо

30/10/2025
Монголын Тусгай Олимпийн Хорооны төлөөлөгчид БНХАУ-ын Жансү мужийн Нанжинь хотноо  2025 оны 10 дугаар сарын 28-29-ний өд...
30/10/2025

Монголын Тусгай Олимпийн Хорооны төлөөлөгчид БНХАУ-ын Жансү мужийн Нанжинь хотноо 2025 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Тусгай Олимпийн Зүүн Азийн Бүсээс зохион байгуулсан “Хамтарсан сургуулийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтад оролцлоо. Тус чуулганд Зүүн Азийн Бүсийн БНСУ, Монгол, Макөо, Тайвань, Хонкрнг-н Тусгай Олимпоос гадна бүх Хятадын Тусгай хэрэгцээт сургуулиудын захирал, багш нарын 100 гаруй төлөөлөл болон Нанжиний багшийн их сургуулийн Тусгай хэрэгцээт болон Биеийн тамирын боловсролын сургууль, Northwestern University, Зүүн Хятадын багшийн их сургуулийн хүртээмжтэй боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, профессорууд илтгэлээ танилцуулсан нь өндөр ач холбогдол өглөө. Энэ удаа МТОХ -ноос Хамтарсан сургууль төслийн удирдагч П.Тунгалаг, МТОХ-ны #Хамтарсан #сургууль #Хамтарсан #аварга #сургууль-Нийслэлийн ерөнхий боловсролын Багануур сургуулийн Биеийн тамирын нэгдлийн ахлах багш Ш.Отгонсүрэн нар оролцож, оюуны онцгой хөгжилтэй сурагчдыг спортоор дамжуулан хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулан, туршлага солилцлоо. Илтгэлийн сэдэвт монгол шагайн наадгайгаар тусгай хэрэгцээт сурагчдыг хөгжүүлэх аргаа хуваалцаж, оролцогчдыг шагайгаар наадуулсан нь нэлээн сонирхол татлаа.

Чуулганы хоёр дахь өдөр Тусгай хэрэгцээт сурагчдын амьдралыг үе тэнгийн залуучуудынх нь фото агшинд буулгасан фото зургийн үзэсгэлэнг үзэж, Нанжинь хотын Гулоу дүүргийн Тусгай хэрэгцээт сургууль дээр зохион байгуулсан #Хамтарсанспортын өдөрлөгт оролцлоо.

#ХүртээмжтэйБоловсрол #Хамтарсанспорт

28/10/2025
ОРГИЛ ӨӨД ХАМТДАА2025” Тусгай олимпийн наадам🏅 Дорнод аймагт 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа!Тэмцээнд нийт ...
24/10/2025

ОРГИЛ ӨӨД ХАМТДАА2025” Тусгай олимпийн наадам
🏅 Дорнод аймагт 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа!

Тэмцээнд нийт 120 хүүхэд, залуус оролцож, Бяцхан тамирчин, Бочи, Хөгжөөнт буухиа, 3×3 сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр нийт 86 алт, мөнгө, хүрэл медалийг шилдэг тамирчдад гардууллаа. 🥇🥈🥉

Энэхүү арга хэмжээг Дорнод аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв зохион байгуулсан юм.

👩‍⚕️ ХБХХТ-ийн хүүхдийн их эмч,
🦷 БОЭТ
🌿 “Буйр эм тан” сангийн хамт олон
хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үйлчилгээг үзүүлэн дэмжлэг үзүүллээ.❤️

👏 Онцгой хөгжилтэй хүүхэд бүрийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Хамтарсан сургууль төслийн удирдагч 11-р сургуулийн багш Tuguldur Tugsjargalбүх байгууллага, багш, эцэг эх, тамирчдадаа талархал илэрхийлье! 💙 Биднийг ивээн тэтгэсэн ТАЛ НУТГИЙН ЖААЛУУД ТББ гүн талархал илэрхийлье.

Монголын Тусгай Олимпий Хороо 2025 оны 10 дугаар 20-ны өдөр Багануур дүүргийн Боловсрол сургууль дээр ажиллаа....МТОХ-НЕ...
21/10/2025

Монголын Тусгай Олимпий Хороо 2025 оны 10 дугаар 20-ны өдөр Багануур дүүргийн Боловсрол сургууль дээр ажиллаа....

МТОХ-НЕБ Багануур сургууль 2023 онд Хамтын ажиллагааны санамж байгуулсан цагаас хойш тусгай хэрэгцээт сурагчид тэр дундаа оюуны бэрхшээлтэй сурагчид, иргэдэд бүх нийтийн биеийн тамирын боловсрол олгоход чиглэлд Хамтарсан спортыг хөгжүүлж, бочигийн спортын секц, волейболын сургалтыг зохион байгуулж, МТОХ-ноос зохион байгуулсан удаа дараагийн тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн, тив дэлхийн хэмжээнд оролцууллаа. Энэ нөр их хөдөлмөрийг НЕБ Боловсрол сургуулийн Биеийн тамирын нэгдлийн багш Ш.Отгонсүрэн гардан зохион байгуулж, амжилттай ажиллаж байна.

Тусгай Олимпийн "Хамтарсан сургууль" төслийн хүрээнд Хүртээмжтэй биеийн боловсролыг олгоход идэвх зүтгэлтэй ажилласан энэ хамт олонд "ХАМТАРСАН СУРГУУЛЬ-ХАМТАРСАН АВАРГА СУРГУУЛЬ БАТЛАМЖ"-ийг гардуулж, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр ярилцлаа.

Багануур сургуулийн сурагчдын зөвлөл сайн дурын ажилд оролцон хамтрасан волейбол, хамтарсан бочигийн тэмцээн зохион байгуулж, оюуны бэрхшээлтэй сурагчдыг эрүүл мэндийг үзлэгт хамрууллаа.

🏅 “Тамирчны Манлайлал” форум тун удахгүйМонголын Тусгай Олимпийн Хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирчны М...
21/10/2025

🏅 “Тамирчны Манлайлал” форум тун удахгүй

Монголын Тусгай Олимпийн Хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирчны Манлайлал” форум 2025 оны 11 дүгээр сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 🎉

Энэхүү форум нь 15–25 насны тамирчин болон сайн дурын залуусыг хамруулан, манлайлал, харилцаа, урам зориг, спортын үнэт зүйлсийн талаар туршлага солилцох, суралцах, хөгжин дэвших боломжийг олгоно. 💪

🗓 Огноо: 2025 оны 11 сарын 14–15

⏰ Цаг: 08:00–18:00

📍 Байршил: Улаанбаатар хот

⭐️Athlete Leadership Forum Coming soon!!! 🌟

Боломжийг бүгдэд — УВС аймагт!📅 2025.10.27–30
20/10/2025

Боломжийг бүгдэд — УВС аймагт!
📅 2025.10.27–30

20/10/2025

“Special Dance 2025” – Бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн.

Тун удахгүй...

💃🕺 Бүжгийн хэмнэлд нэгдье!SPECIAL DANCE  БҮЖГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2025ТУН УДАХГҮЙ
20/10/2025

💃🕺 Бүжгийн хэмнэлд нэгдье!

SPECIAL DANCE БҮЖГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2025

ТУН УДАХГҮЙ

🌟 2025–2026 оны “БЯЦХАН ТАМИРЧИН” хөтөлбөр Дорнод аймагт амжилттай эхэллээ. 🌟Хүүхэд бүрийн инээмсэглэл, хөдөлгөөн бүр ур...
20/10/2025

🌟 2025–2026 оны “БЯЦХАН ТАМИРЧИН” хөтөлбөр Дорнод аймагт амжилттай эхэллээ. 🌟

Хүүхэд бүрийн инээмсэглэл, хөдөлгөөн бүр урам зориг дүүрэн байлаа! 🏃‍♂️💫
Энэхүү хөтөлбөрт Дорнод аймгийн 10 цэцэрлэгийн 57 хүүхэд, 26 эцэг эх, асран хамгаалагч, 18 сургагч багш хамрагдан, “Бяцхан тамирчин”-ы анхны алхмуудаа амжилттай хийлээ. 👏

Хөтөлбөрийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн
🤝Дорнод аймгийн боловсролын газар
🤝 Дорнод аймгийн Хүний хөгжлийн газар,
🤝 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв,
мөн оролцсон бүх цэцэрлэгийн хамт олон, багш, эцэг эх, асран хамгаалагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! ❤️

2025–2026 оны Бяцхан тамирчин хөтөлбөр Хан-Уул дүүргийн 41, 189, 218-р цэцэрлэг, БГД-ийн 164, 95, 97-р цэцэрлэг, СБД-ийн 150-р цэцэрлэг, Дундговь аймгийн 1, 3, 6-р цэцэрлэг, Эрдэнэт хотын 7, 21, 27-р цэцэрлэг, Дорнод аймгийн 10 цэцэрлэгээр эхэлж байгааг дуулгахад таатай байна! 🌍✨

Хамтдаа хөдөлж, инээж, хөгжиж буй хүүхэд бүрт баяр хүргэн амжилт хүсэе!
💪💖

Address

Төв шуудангийн баруун хойд талд, Экспресс таур 6 давхарт, 607 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Special Olympics Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Special Olympics Mongolia:

Share

Our Story

Хамтарсан фитнесс буюу Unified Fitness хөтөлбөр нь олон улсын Тусгай олимпийн хорооноос хэрэгжүүлдэг оюуны бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, спортын дасгал хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөрүүдийн нэг юм.

Хамтарсан фитнесс гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг үе тэнгийн энгийн хүүхэд залуучуудтай хамт спортын тодорхой төрлөөр хичээллүүлэх, ингэснээр зөвхөн тэдний бие бялдрыг хөгжүүлээд зогсохгүй, мөн найз нөхөдтэй болох, нийгэмших боломжоор хангадаг өргөн арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн зорилго

Хамтарсан фитнесс хөтөлбөрийн зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад эрүүл амьдрах зөв дадлыг бий болгох, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг болгох, найз нөхөдтэй болгох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой.