Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ

Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ, Medical and health, БГД, Нарны хороолол, 5-р байр, 1 давхар, "Зөв Амьдрал" эмнэлэг, Ulaanbaatar.

🌿 32 жилийн туршлагатай
✔️ Хануур хорхойн эмчилгээ
✔️ Шивүүр эмчилгээ
📍 Нарны хороолол
📞 +976 9905 8734

🌿 32 Years of Experience
✔️ Anal Fistula Treatment
✔️ Traditional Mongolian Medicine "ЗӨВ АМЬДРАЛ" ЭМНЭЛЭГ
• ХҮЗҮҮ, ДАЛ, МӨРӨӨР ХӨШИЖ ХӨӨРӨХ
• ДАРАЛТ ИХСЭХ
• ТОЛГОЙ ӨВДӨХ
• ЯДАРЧ СУЛЬДАХ
• НОЙРГҮЙДЭЛТЭЙ бол манай эмнэлэгт хандана уу.
Манай хаяг: Нарны хорооллын 5-р байранд /нарны гүүрний зүүн талд/
Даваа-Бямба 09:00-17:00
Ням-амарна.
�Утас: ‪99058734‬
Үзлэгийн цагийг утсаар авна уу.
• Хуян шар ус тарааж, муу цус авна.
• Хануур хорхойн эмчилгээ хийнэ.
• Бариа засал хийнэ.
• Цөс угаана.
• Дусал, судас, булчин тариа хийнэ.
• УВЧ шарлага хийнэ.
• Искра-1эмчилгээ
• Ультразвук эмчилгээ
Амбулатороор эмчилнэ.
Хүзүүний шохойжилт, хуянгийн үед тархины судас нарийсч, цус өтгөрснөөс болж, тархины цусан хангамжийн архаг дутагдлыг үүсгэдэг. Практикаас харахад хүмүүс нь хөөрөөд байна, бумба тавьж цусаа авахуулъя л гэдэг. Гэтэл энэ маань өвчний уур гаргадаг болохоос биш, цус шингэлдэг биш шүү дээ. Олон жил хуян хөөрөөд, толгой өвдөөд байгаа хүмүүс тархины судсыг өргөсгөж, цусаа шингэлснээрээ тархины цусан хангамж, тэжээл сайжирснаар энэ зовиураас бүрэн салах боломжтой. Иймээс манай эмчээс зөвлөгөө авна уу.

�Хуян шар ус тарааж, муу цус авна.
Хүзүүний нугаламд суулт, шохойжилт үүссэн үед тархины цусан хангамжийн архаг дутагдлын дараахь шинж тэмдэг илэрнэ.
�Толгой өвдөх ( дагз, чамархай, нүдний ухархайгаар, тархи таллаж ), эргэх
� ухархайгаар өвдөх, нүд улайх, нүд аргах, нүд бүрэлзэх, нүд харанхуйлах, нүд чилэх, нүд ядрах, нүд загатнах, нүднээс нулимс гоожих, хараа муудах
�чих шуугих, дүнгэнэх, сонсгол муудах
�мартамхай болох, ой тогтоолт буурах, хүний ярьсныг маш амархан ойлгоод эргээд хариу урвал өгөх чадвар муудах, сэтгэл санаа тогтворгүй болох
�ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар сулрах, дотор муухайрах, огиулах, бөөлжис цутгах, хэхрүүлэх, эвшээх
� хүзүү, дал, мөр хөших, хүндрэх, хуян хөөрөх, хүзүү гоёдох, хүзүүн дээр овойх, хүзүү, нүүр лүү халуу оргих, муу цус дээш хөөрч минчүүрэх, хуйх бамбалзах
�хуруу руу бадайрч өвдөх, янгинаж өвдөх, мэдээ муутай болох, гараа их хөдөлгөн ямар нэг ажил хийсэн, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, хүзүү, мөр, тохойн үений хөдөлгөөн хязгаарлагдах
�нойр муудах, нойргүйдэх, тайван бус уур уцаартай болох, их зүүдлэх
�зүрх дэлсэх
�даралт ихсэх шинж илэрвэл манайд хандаарай.

�ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЧУХАМ ЯМАР ӨВЧИН БЭ?
Суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд түгээмэл тохиолддог өвчний нэг бол хуян шар ус хурах. 21-зуун бид нарыг хөдөлгөөний хомсдолд оруулж байна. Компьютерийн ард урт удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, машин бариад урт удаан хугацаагаар хөдөлгөөнгүй явах г.м. Хүзүүний нугалам суулт өгснөөс рефлексээр хүзүүний, мөрний, дал орчмын булчингууд чангарч, тархи руу явсан судас дарагдаад, хавчигдаад, нарийсаад ингээд тархины цусан хангамж дутагдсанаас болоод толгой өвддөг байна. Иймээс булчин суллаж, хуян шар усаа тарааснаар тархины судсууд чөлөөлөгдсөнөөр цусан хангамж сайжирч , мөн бас дарагдсан мэдрэлүүд чөлөөлөгддөг байна. Хуянтай хүн нас ахих тусмаа хүндэрч, цусан хангамж муудсанаас мартамхай болж, хүний ярьсныг ойлгох чадвар мууддаг аж. Судасны нарийсал, хатуурлаас болж насны эцэст харвах шалтгаан болдог байна.Хамгийн гол нь хуянгийн үед цус маш их өтгөрдөг. Харвалт нь цус өтгөрсөнтэй холбоотой насны хувьд залуужиж байна.
Монголчууд бидний хувьд хуян шар усны өвчингүй хүн бараг байхгvй.
Хуян өвчнөөр сүүлийн үед бүх насныхан өвчлөх болсон. Түүнээс гадна хүзүү шохойжиж, булчин чангарч, хуянтай болсноос, тархины цусан хангамж багассанаас нүд бүрэлзэх, нүд харанхуйлах, нүдний хараа цагаасаа эрт муудах, толгой эргэх, өвдөх, нүдний ухархайгаар өвдөх, нүд улайх, чих шуугих, дүлийрэх, мартамхай болох, ой тогтоолт буурах, хэл ярианы чадвар муудах, хүний ярьсныг маш амархан ойлгоод эргээд хариу урвал өгөх чадвар муудах , ядарч сульдах, нойргүйдэх, даралт ихсэх, тархины цус харвах зэрэг хүндрэлүүд гарч болно.
Остеохондроз гэдэг нь нурууны олон нугалам үеүдэд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвчүүд нь хатууран ясжихыг хэлнэ. Хүзүүгээ далайцтай эргүүлэхэд нажигнаад, шужигнаад дугарч байвал хүзүү шохойжсоныг илтгэнэ.
�Хануур хорхойгоор дараах өвчнүүд эмчлэгдэх боломжтой.
�Тархины судасны нарийсал, хатуурал, тархи, зүрхний цусан хангамжийн дутагдал, толгойн өвдөлт
�Зүрх судасны өвчин, stend тавиулсан
�Даралт ихсэх
�Харвалтын дараах саа саажилт
�Нойргүйдэл
�Хүзүү, дал, мөрөөр хөшиж, хуян хөөрөх
�Мэдрэлийн ядаргаа
�чихрийн шижин
�артерийн судасны нарийсал
�Цагаан мах эргэх өвчин буюу шамбарам (геморрой )
�Хүзүү, нурууны шохойжилт, мөр, тохой, өвдөгний үеэр өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах гм үе мөчний өвчнүүд, нурууны булчингийн чангарал, суулт, яс ургалтын улмаас үүссэн ууц нурууны архаг өвдөлт, суудлын мэдрэлийн үрэвсэл, радикулит.
�Эмэгтэйчүүдийн өвчин, үргүйдэл, биений юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх, саатах, хоригдох.
�Удаан эдгэрэлттэй шарх.
�Хатиг.
�Хөлийн судасны бүдүүрэл, судас үрэвсэх, Хөл улнаасаа даарч хүйт оргих, хөлрөх, хорсох.
�Цусан дахь төмрийн хэмжээ ихсэх зэргийг эмчилнэ.
�Биеийн жингийн илүүдэлтэй тарган хүмүүс хуян нь хөөрөөд самнуур, шивүүр хийлгээд олигтой цус гардаггүй. Яагаад гэвэл арьсан доорх өөхөн эд ихтэйгээс шивсэн, зүссэн хэсэгт бумба тавихаар өөхөн эд маань бумбанд сорогдоод, нөгөө нүхнүүдийг бөглөөд цус гардаггүй. Иймээс одоо хануур хорхойн эмчилгээ хийснээр ямарч асуудалгүй боллоо.
�Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хуянтай бол манай эмнэлэгт хандаарай.
�Цусан дахь төмрийн хэмжээ ихэссэн үед хануур хорхойн эмчилгээ хийлгэх нь үр дүн сайн.
�Хануур хорхойн эмчилгээ
Анагаахын хануур хорхойн эмчилгээ нь эрт үеэс уламжлагдан ирсэн эмчилгээний арга бөгөөд орчин үед хануур хорхойн шүлсний булчирхайгаас ялгарах биологийн идэвхит бодисууд судлагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга болжээ.
Хануур хорхойн шүлсний булчирхайгаас Гирудин, Холестерол стераза, Гиалуронидаза, Бделлин, Эглин, Дестабилаза, Липаза гэх мэт ферментүүд, 200 гаруй төрлийн биологийн идэвхт бодисууд ялгардаг. Мөн мэдээ алдуулагч бодис байдаг тул хатгах үед өвдөлт мэдрэгддэггүй.
Хүний бие махбодид хануур хорхойн эмчилгээ хийхэд үндсэн 3-н төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
1. Рефлексийн үйлчилгээ:
Зүү, төөнүүртэй нэгэн адил биологийн идэвхт цэгт хануур хорхойн эмчилгээ хийгдсэнээр хүний биеэс ялгарах шүүрэл ялгаруулалтуудыг идэвхжүүлдэг. Жич: чихрийн шижин өвчний үед хануур хорхойн эмчилгээ хийгдсэнээр инсулины ялгаралт сайжирснаар цусан дахь сахарын хэмжээ буурна.
2. Механик үйлчилгээ:
Хүний биед хануур хорхойн шүлсний булчирхайгаас ялгарах дээрх ферментүүд нь механик үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал нэгэнт үүссэн бүлэн буюу тромбыг гирудин гэдэг фермент задалдаг, уусгадаг учраас цусыг маш сайн шингэлнэ. Ийм ч учраас хануур хорхойн эмчилгээг “Комплексная гирудотерапия" гэж нэрлэдэг. Холестеролстераза хэмээх фермент нь судасны хананд байгаа холестриныг хайлуулаад судасны ханыг цэвэрлэж судас өргөсгөнө.
3. Биологийн үйлчилгээ:
Хануур хорхойн шүлсэнд буй 200 гаруй төрлийн биологийн идэвхт бодис хүний цусны эргэлтэнд орсноороо эд эсийн тэжээл сайжирснаар бодисын солилцоо сайжирч бүх эд эрхтний үйл ажиллагааг сэргээдэг.
Хануур хорхойг 1 цаг тавьдаг. Эхний 20-30 минутанд шүлсээ тургидаг. Шүлсэнд нь анагаах найрлагатай олон төрлийн бодис байдаг, үүнийг шахаж өгч байгаа учраас амьд шприц гэж нэрлэж байгаа юм. Хатгасан газраас 5-24 цагийн хооронд цус шүүрч байгаа нь хамаг муу цусыг гадагшлуулж байгаа юм. Яагаад цус шүүрч байна гэхээр булчингийн хэт чангарлаас болоод хялгасан судсууд бөглөрөөд үүссэн бүлэнг хануур хорхойн шүлсэнд буй гирудин гэдэг фермент уусгаад, задлаад бүх муу цусыг гадагшлуулж байгаа юм шүү. Үүнд л хануур хорхойн эмчилгээний /амьд байгалийн эмчилгээний/ хамаг нууц оршиж байгаа юм шүү.
Хүний биед хэрэгцээтэй бодисуудыг шахаж өгөхөөр барахгүй муу цус сордог, гадагшлуулдаг/ сайн сайхан зүйл шахаж өгөөд эргээд муу зүйлийг гадагшлуулдаг утгаараа маш энергийн амьтан/.
Хүн бол байгалийн амьтан
Хүнийг эмчлэх хамгийн сайн эмч бол байгаль өөрөө. Хануур хорхой нь байгалийн амьтан учир амьд байгалийн эмчилгээнд хамаардаг. Хануур эмч гэж нэрлэдэг. Иймээс байгалийн эмчилгээ бол ямар ч хоргүй оригинал эмчилгээ юмаа. Дээр үед нас бага, цус шингэн 25 нас хүртлээ өвдөнө гэдэг асуудал огт яригддаггүй байлаа. Гэтэл одоо хөдөлгөөний хомсдол, химийн гаралтай хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн , агаарын бохирдол, стресс зэргээс болоод өвчин залуужсан, төрөл бүрийн өвчин ихэссэн. 21-р зууны өндөр технологийн аргаар гаргаж авсан хүнсний нэмэлт бүтээгдхүүн төдийгүй хоол хүнс нь ч химийн гаралтай байна. Химийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэний улмаас хорт хавдар ихсээд байна шүү дээ. Иймээс сүүлийн үед хүмүүс байгалийн эмчилгээнд ихээр сонирхдог болжээ.
�Манай эмнэлэгт 44 настай эмэгтэй биений юм нь ирэхээ болиод бүтэн жил болсон байсан. Хануур хорхойн эмчилгээ хийгдээд 3 сарын дараа жирэмсэн болсон.
�Өвдөгний үе, тохойн үе нь өвдөөд хөдөлгөөн хязгаарлагсан байсан хүн хануур хорхойн эмчилгээ хийгдээд бүрэн сэргэсэн гэх мэт үр дүнгүүдийг хэлэхэд таатай байна.
Тархи доргилт барина.
� Ажлын цагийн хуваарь
Даваа-Бямба 09:00-17:00
Ням-‪амарна.
�Aмбулатороор эмчилнэ
Манай хаяг:� Улаанбаатар, БГД 3-р хороо, Нарны хорооллын 5-р байр /нарны гүүрний зүүн талд/ �Утас: ‪99058734‬
Үзлэгийн цагийг утсаар авна уу. �99058734

🌿 ХҮЗҮҮНИЙ ХУЯН БОЛОН ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭГЭЭР ДАГНАСАН ЭМНЭЛЭГХүзүү, дал мөр хөшиж чилэх, толгой хүнд оргих, хөдөлгө...
12/09/2026

🌿 ХҮЗҮҮНИЙ ХУЯН БОЛОН ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭГЭЭР ДАГНАСАН ЭМНЭЛЭГ

Хүзүү, дал мөр хөшиж чилэх, толгой хүнд оргих, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг зовиур танд байна уу?
Хуянгаа тараалгуулж, биеэ хөнгөлөөрэй.
🩸 Мөн уламжлалт шивүүр засал болон хануур хорхойн эмчилгээ хийж байна.
Манай эмнэлэгт:
• Хуян засал, хөдөлгөөний эмчилгээ
• Хануур хорхойн эмчилгээ
• Шивүүр засал /цус авах/
• Бариа засал
• Уламжлалт эмчилгээний зөвлөгөө
👩‍⚕️ 32 жилийн туршлагатай уламжлалтын эмч
📞 9905-8734
📍 Баянгол дүүрэг, Нарны хороолол, 5-р байр, 1 давхар
(Нарны гүүрний зүүн талд)
⏰ Ачаалал ихтэй байдаг тул урьдчилан цаг захиална уу.

11/09/2026

ХҮЗҮҮ, МӨР ХӨШИЖ ЧАНГАРААД БАЙНА УУ?

Хүзүү, мөрний булчин хэт чангарснаар хөшиж өвдөх, дал мөрөөр чилэх, толгой хүнд оргих, гар луу өвдөлт, бадайрал дамжих зэрэг зовиур илэрч болно.

💆 ХҮЗҮҮ, МӨРНИЙ БУЛЧИН СУЛЛАХ ХОСОЛСОН ҮЙЛЧИЛГЭЭ

Мэргэжлийн бариа заслын сувилагч таны зовиур, булчингийн чангаралд тохируулан хосолсон үйлчилгээг хийнэ.

⚡ Цахилгаан бариа засал + Зэсэн бумба + Бага давтамжийн цахилгаан эмчилгээ
90,000₮

💆 Гар бариа засал + Зэсэн бумба + Бага давтамжийн цахилгаан эмчилгээ
110,000₮

Чангарч хөшсөн булчинг суллах, тухайн хэсгийн цусны эргэлтийг дэмжих, хүзүү мөрний хөшилт, чилээ болон булчингийн өвдөлтийг багасгахад чиглэсэн үйлчилгээ.

📍 “Зөв амьдрал” эмнэлэг
БГД, Нарны хорооллын 5-р байр

📞 99058734

📩 Өнөөдрийн сул цагийг чатаар асуугаарай.
Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ.

09/09/2026

🟦 ХҮЗҮҮНИЙ ХУЯН

МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЛГЭЭ ШААРДАНА

Хүзүү хөшиж, толгой өвдөх
Мөр, дал чангарах
Гар бадайрах, чих шуугих
Нойр муудах шинж илэрч байна уу?

👉 Эдгээр нь хүзүүний хуянтай холбоотой байх нь элбэг.
Ийм үед шалтгаанд нь чиглэсэн, мэргэжлийн эмчилгээ чухал.

👩‍⚕️ 32 жилийн туршлагатай, хүзүүний хуян болон хануур хорхойн эмчилгээгээр мэргэшсэн уламжлалтын эмч үзлэг, эмчилгээг хийнэ.

✅ Хүзүү, мөр, далны хуян, чангарал
✅ Толгой өвдөх, толгой эргэх зовиур
✅ Гар бадайрах, хүзүү мөрөөр чилж өвдөх
✅ Нуруу, бүсэлхийн өвдөлт
🩸 Хануур хорхойн эмчилгээ
✅ Шивүүр эмчилгээ

🏥 Зөв амьдрал эмнэлэг
🌿 Хүзүүний хуян болон хануур хорхойн эмчилгээгээр дагнасан эмнэлэг

📍 БГД, Нарны хорооллын 5-р бай
📞 9905 8734

📌 Үйлчлүүлэгчийн ачаалал их байдаг тул урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг зөвлөж байна.

☎️ Цаг захиалах: 9905 8734

🩸 ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭ“Зөв Амьдрал” эмнэлэг нь хуян болон хануур хорхойн эмчилгээгээр дагнасан эмнэлэг юм.Хануур хорх...
22/08/2026

🩸 ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭ

“Зөв Амьдрал” эмнэлэг нь хуян болон хануур хорхойн эмчилгээгээр дагнасан эмнэлэг юм.

Хануур хорхойн эмчилгээгээр мэргэшсэн 32 жилийн туршлагатай уламжлалтын эмч үзлэг хийж, тухайн хүний биеийн байдалд хануур хорхойн эмчилгээ тохирох эсэхийг үнэлж эмчилнэ.

🔹 Даралт ихсэх
🔹 Толгой өвдөх, хүнд оргих
🔹 Цус өтгөрөлттэй
🔹 Хүзүү, мөрний хуян ихтэй
🔹 Мөр, дал хөшиж чангарах
🔹 Гар бадайрах, чилэх зэрэг зовиуртай бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

🩺 БИД ЯМАР ХАНУУР ХОРХОЙ ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Манай эмнэлэг эмчилгээний зориулалтаар үржүүлсэн Hirudo medicinalis төрлийн, чанарын албан ёсны паспорттай хануур хорхой хэрэглэдэг.

✅ Эмчилгээний зориулалтын хануур хорхой
✅ Чанарын паспорт, баталгаатай
✅ Зөв хадгалалт, арчилгаа
✅ Ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дэглэмийг чанд мөрдөнө

Хануур хорхойн эмчилгээг хүн бүрт шууд хийхгүй. Эмчийн үзлэгээр заалт,|эсрэг заалтыг үнэлсний дараа эмчилгээг хийнэ.

📍 БГД, Нарны хорооллын 5-р байр
⏰ 09:30–18:30
📞 9905 8734

Үйлчлүүлэгчийн ачаалал их байдаг тул урьдчилан цаг авч ирнэ үү.

#ХануурХорхойнЭмчилгээ #ХануурЭмчилгээ #ХуянгийнЭмчилгээ #УламжлалтЭмчилгээ #ЗөвАмьдралЭмнэлэг #Улаанбаатар

🌿 ЗӨВ АМЬДРАЛ ЭМНЭЛЭГХУЯН БОЛОН ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭӨвчний уур, муу цусыг уламжлалт аргаар гадагшлуулж, цусны эргэлти...
07/08/2026

🌿 ЗӨВ АМЬДРАЛ ЭМНЭЛЭГ
ХУЯН БОЛОН ХАНУУР ХОРХОЙН ЭМЧИЛГЭЭ
Өвчний уур, муу цусыг уламжлалт аргаар гадагшлуулж, цусны эргэлтийг дэмжин, биеийн нөхөн сэргэлтэд тусална.

✅ ХИЙГДДЭГ ӨВЧИН
• Хүзүү, мөрний хуян
• Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих
• Даралт ихсэх
• Нуруу, бүсэлхийн өвдөлт
• Мөр, өвдөг, тохой зэрэг үе мөчний архаг өвдөлт
• Булчингийн чангарал, таталт
• Цусны эргэлтийн хямрал
• Стресс, ядралт, нойргүйдэл

❌ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗААЛТ
• Цус бүлэгнэлтийн эмгэг, цус алдалтын өвчин
• Тромбоцит хэт бага байх
• Жирэмсэн үед
• Хүнд хэлбэрийн цус багадалт
• Идэвхтэй халдвар, өндөр халууралт
• Хавдрын зарим тохиолдол (эмчийн үнэлгээгээр)
• Эмчилгээ хийх хэсэгт идээ|т үрэвсэл, ил шархтай үед

👨‍⚕️ 32 жилийн туршлагатай, хуян болон хануур хорхойн эмчилгээгээр мэргэшсэн уламжлалтын эмч үзлэг, эмчилгээг мэргэжлийн түвшинд хийж байна.

✅ ОХУ-ын стандартын шаардлага хангасан, чанарын паспорттай эмчилгээний хануур хорхой ашиглан үйлчилдэг.
📍 Зөв Амьдрал Эмнэлэг
📞 9905 8734
Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү.

🩺 Манай эмнэлэгт эмчилгээний зориулалтын, сертификаттай хануур хорхой ашигладагХануур хорхойн эмчилгээний үр дүнгээс гад...
07/08/2026

🩺 Манай эмнэлэгт эмчилгээний зориулалтын, сертификаттай хануур хорхой ашигладаг
Хануур хорхойн эмчилгээний үр дүнгээс гадна аюулгүй байдал, чанар хамгийн чухал.
Тиймээс "Зөв Амьдрал" эмнэлэг нь эмнэлгийн зориулалтаар үржүүлсэн (Hirudo medicinalis), чанарын хяналт, албан ёсны паспорттай хануур хорхойг хэрэглэж үйлчилдэг.
✅ Эмнэлгийн зориулалтын хануур хорхой
✅ Чанарын паспорт, баталгаатай
✅ Зөв хадгалалт, арчилгаа
✅ Ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дэглэмийг чанд мөрдөнө
Таны эрүүл мэнд, аюулгүй байдал бол бидний хамгийн эхний зарчим.
📍 Зөв Амьдрал эмнэлэг

📞 Урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй
9905 8734

Address

БГД, Нарны хороолол, 5-р байр, 1 давхар, "Зөв Амьдрал" эмнэлэг
Ulaanbaatar
17032

Opening Hours

Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97699058734

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Зөв Амьдрал Эмнэлэг Дотор, уламжлалт, хануур хорхойн эмчилгээ:

Shortcuts

Share