27/08/2023
Инсулиний дөжрөл.
Хүний биеийн эд эс өөрийн нойр булчирхайнаас ялгарч байгаа инсулинийг эсвэл гаднаас тариа хэлбэрээр орж ирсэн инсулинийг өөрийн эд эс рүү оруулахгүй байснаас цусан дах инсулиний хэмжээ ихсэхийг “инсулиний дөжрөл” гэж нэрлэдэг.
Инсулиний дөжрөл нь Чихрийн шижингийн 2р хэлбэр, зүрхний шигдээс, судасны хана хатуурах, судас бөглөрөх зэрэг өвчнүүдийн шалтгаан болдог.
Инсулин нь зөвхөн сахараас гадна өөх тос, уурагны солилцоог зохицуулдаг. Мөн эсийн хуваагдал, ДНХ-ийн синтез, генийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг.
Инсулиний дөжрөл нь бодисын солилцооны хямралын хам шинжийн салшгүй нэг хэсэг юм. Цусан дах инсулиний хэмжээ өдрийн турш байнга өөрлөгдөж байдаг тул шинжилгээгээр инсулиний бөжрөлийг эрт үед нь оношлоход амаргүй байдаг.
Цусан дах инсулин хэвийн хэмжээ 2-25 μIU/ml.
Илүү жинтэй хүмүүсийн цусан дах инсулин өлөн үедээ хэвийн хэмжээний дээд тал руу дөхөх нь цусан дах инсулиний хэмжээ ихэссэн гэж үздэг. Хүний бие инсулиний дөжрөлийг зохицуулахын тулд нойр булчирхай нь илүү их инсулин ялгаруулдаг.
Инсулин нь цусан дах илүүдэл сахарыг өөх болгон хувиргаж хадгалдаг учраас инсулиний дөжрөлтэй хүмүүс яаж ч хоол сойсон турдаггүй.
Нийт хүн амын 88% нь удамшлын инсулиний дөжрөлтэй болох магадлалтай байдаг. Ийм хүмүүс гурил, чихэр, цагаан будаа г.м нүүрс ус ихтэй хоол идэж хүчний дасгал хийхгүй бол бодисын солилцооны хямралын хам шинжтэй болдог.
Инсулиний дөжрөл зарим жирэмсэн хүнд тохиолдож болдог ба төрөлтийн дараа арилдаг.
Инсулиний дөжрөлийг нь олон жилийн турш нойр булчирхай илүү их инсулин ялгаруулж нөхдөг ба энэ үед цусан дах инсулиний хэмжээ ихэсдэг- гиперинсулинеми. Цусан дах сахар хэвийн байхад Гиперинсулинеми байх нь чихрийн шижингийн 2р хэлбэр үүсэж байгааг харуулдаг. Хэсэг хугацааны дараа нойр булчирхайны Бета эсүүд ачааллаа даахаа больж эхэлдэг. Эхлээд хоол идэнгүүт их хэмжээгээр хурдан ялгарах ёстой инсулинээ ялгэруулж чадахаа больдог. Цусан дах сахар ихсэх тусам нойр булчирхайны бета эсүүд улам ихээр дарангуйлагддаг. Үүнийг “глюкозын хордлого” гэж нэрлэдэг.
Инсулиний дөжрөлийн эмчилгээний үндэс суурь нь Нүүрс ус багатай хоолны дэглэм юм. Нүүрс ус багатай хоолны дэглэмийг насан турш барих ёстой. Нүүрс ус багатай хоол идэж эхлээд 3-4 хоногийн дараа шууд бие нь сайжирч эхэлдэг, 3-4 хоногийн дараа муу холестерин буурч хэвэндээ ордог.
Мөн эмчилгээний биеийн тамир, хүчний дасгал инсулиний дөжрөлийг бууруулдаг.