Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia 100 жилийн түүхт Улсын ууган эмнэлэг

👁️ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БОЛРЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ҮЗҮҮЛЛЭЭ2026 оны 08 дугаар сары...
24/08/2026

👁️ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БОЛРЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ҮЗҮҮЛЛЭЭ

2026 оны 08 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Данкүүк их сургуулийн Анагаахын сургуулийн Нүд судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд болрын мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.

🇲🇳🇰🇷 Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай 30 иргэнд үзлэг, оношилгоо хийж, хиймэл болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэв.

Хамтын ажиллагааны гол зорилго нь болрын мэс заслын тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нутагшуулж, иргэдэд харьяа дүүрэгтээ нарийн мэргэжлийн тусламж авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

🤝 УНТЭ нь лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд эмнэлзүйн дадлага, сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлж, дүүргийн эмнэлгийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, болрын мэс заслын тусламжийг тогтвортой хөгжүүлэхэд хамтран ажиллалаа.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ УНТЭ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны материал хүлэ...
24/08/2026

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
УНТЭ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны материал хүлээн авах хугацааг Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/174 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журмын 3.2.1-д заасны дагуу 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16:30 цаг хүртэл хугацаанд сунгаж байна.

Бүрдүүлэх материалд байгаа нэр дэвшигчийн Ёс зүйн зөрчилгүйг илэрхийлсэн тодорхойлолтыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журмын 3.3.3-д заасны дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос авна уу.

📢 УНТЭ-ИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. /8 гишүүн/
✅Анагаах ухаан, хууль, эрх зүй, нийгмийн ухаан, сэтгэл судлалын мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн мэргэшсэн этгээд, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын болон үйлчлүүлэгчийн төлөөлөл байх
✅8-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
✅Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх
✅Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй байх
✅Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан байх
Бүрдүүлэх материал:
📌Төрийн албан хаагчийн маягт
📌Төгссөн их, дээд сургуулийн дипломын хуулбар
📌Мэргэшсэн, сургалт дамжаанд хамрагдын сургалтын гэрчилгээ, үнэмлэхний хуулбарууд
📌Ёс зүйн сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатны хуулбар
📌Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг заавал хавсаргах
📌Ёс зүйн зөрчилгүйг илэрхийлсэн тодорхойлолт
📌Иргэний үнэмлэхний хуулбар
🕒 Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг (зөвхөн цаасаар) УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт шилэн өрөө, Захиргаа, хүний нөөцийн албанд 2026.08.21-ний өдрийн 15:00 цаг дуустал хугацаанд хүлээн авна
УНТЭ-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
2026.08.14
https://www.unte.moh.gov.mn/p/20

24/08/2026

🩺 АРТЕРИЙН ДАРАЛТАА ТОГТМОЛ ХЯНААРАЙ

ЭМГЭНЭЛМонгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш Монгол эмч, ...
19/08/2026

ЭМГЭНЭЛ

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш Монгол эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан эрхэм багш, хүндэт зөвлөх Профессор Маурис Слапак таалал төгссөнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт хамт олны зүгээс гүнээ харамсаж, чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Монгол Улсад гемодиализийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, SAZI гемодиализийн төвийг байгуулан 40 гемодиализийн аппарат хандивласан билээ. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын тоглолт болон олон улсын хурлуудыг Монгол улсад зохион байгуулахад санаачилга, дэмжлэг үзүүлж ирсэн юм.

Их Британи улсын хүндэт Профессор Маурис Слапак нь 20 жилийн турш Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хөгжилд үнэтэй зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, олон эмч, мэргэжилтний багш, эрхэм хүндэт хүн байлаа. Түүний хүнлэг, хөдөлмөрч, зарчимч, тусч зан чанар, бүтээсэн үйлс нь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН НИЙТ ХАМТ ОЛОН

IN MEMORIAM

On behalf of the entire staff of the First Central Hospital of Mongolia, we extend our deepest condolences on the passing of our esteemed teacher and honored advisor, Professor Maurice Slapak, who made invaluable contributions to the development of organ transplantation medicine in Mongolia and generously shared his knowledge and expertise with Mongolian physicians and medical professionals for many years.

Professor Slapak made significant contributions to expanding access to hemodialysis treatment in Mongolia and advancing kidney transplantation. He established the SAZI Hemodialysis Center and donated 40 hemodialysis machines. He also played an instrumental role in supporting and initiating the organization of sporting events for organ transplant recipients and international conferences in Mongolia.

An Honorary Professor of the United Kingdom, Professor Maurice Slapak devoted 20 years to the development of organ transplantation in Mongolia, providing invaluable guidance and support and serving as a respected mentor to generations of physicians and healthcare professionals. His humanity, dedication, integrity, generosity, and remarkable contributions will remain forever in our hearts and memories.

WITH DEEPEST RESPECT AND SYMPATHY,

THE STAFF OF THE FIRST CENTRAL HOSPITAL OF MONGOLIA

📢 УНТЭ-ИЙН АМБУЛАТОРИЙН ТАСАГТ БҮРТГЭГЧ, ЗОХИОНБАЙГУУЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.✅Су...
19/08/2026

📢 УНТЭ-ИЙН АМБУЛАТОРИЙН ТАСАГТ БҮРТГЭГЧ, ЗОХИОН
БАЙГУУЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
✅Сувилагч болон бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх (бакалавр)
✅3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
✅Эерэг харилцаа, хандлагатай
✅Манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
✅Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадамжтай
Бүрдүүлэх материал:
📌Төрийн албан хаагчийн маягт
📌Их дээд сургууль төгссөн диплом, боловсролын баримт бичгийн хуулбар
📌Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
📌Ажилд орохыг хүссэн өргөдөл
📌Иргэний үнэмлэхний хуулбар
🕒 Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг (зөвхөн цаасаар) УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт шилэн өрөө, Захиргаа, хүний нөөцийн албанд 2026.08.25-ны өдрийн 15:00 цаг дуустал хугацаанд хүлээн авна

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
1. Баримт бичгийн шалгаруулалт
2. Ярилцлагын шалгалт

УНТЭ-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
2026.08.17
https://www.unte.moh.gov.mn/p/20

🏥 УНТЭ-ИЙН ХАМТ ОЛОН COP17 ХУРЛЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ...
18/08/2026

🏥 УНТЭ-ИЙН ХАМТ ОЛОН COP17 ХУРЛЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

🌍 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр УНТЭ, УХТЭ, МЯСЭ, НТТТ болон бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хурлын оролцогч, төлөөлөгч, зочин, ажилтан, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

👩‍⚕️👨‍⚕️ УНТЭ-ийн эмнэлгийн баг 12 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 1 эмнэлгийн нэгж, 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, дүрс оношилгоо болон лабораторийн хэсгийг ажиллуулж, гамшиг, ослын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

🚑 Хурлын өдрүүдэд эмнэлгийн баг газар дээр нь үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэн, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, цаашид нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад шуурхай шилжүүлэн хүргэх зохион байгуулалтаар ажиллаж байна.

18/08/2026
📢УНТЭ-ИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЛБАНД АХЛАХ КАСС АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. 📌 Тавигдах шаард...
17/08/2026

📢УНТЭ-ИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЛБАНД АХЛАХ КАСС АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

📌 Тавигдах шаардлага:
✅ Их дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн
✅Мэргэжлээрээ ажиллаж байсан, дадлага, туршлагатай байх
✅Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах ур чадвартай байх
✅Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
✅Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадамжтай

📎 Бүрдүүлэх материал:
📌Төрийн албан хаагчийн маягт
📌Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
📌Боловсролын бүх баримт бичгүүдийн хуулбарууд
📌Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
📌Иргэний үнэмлэхний хуулбар
📌Ажилд орохыг хүссэн өргөдөл
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
1️⃣ Баримт бичгийн шалгаруулалт
2️⃣ Ярилцлагын шалгалт
🕒 Материал хүлээн авах хугацаа: 2025.08.25-ны өдрийн 12:00 цаг
📍 Хаяг: УНТЭ-ийн 5-р давхар, Захиргаа, хүний нөөцийн алба
2025.08.17

✅ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ, 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ ДҮГНЭЛЭЭУлсын нэгдүгээр эмнэлгийн х...
17/08/2026

✅ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ, 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ ДҮГНЭЛЭЭ

Улсын нэгдүгээр эмнэлгийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тайлангийн хурлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эмчилгээ оношилгоо, хүний нөөц, санхүү, үйл ажиллагааны үр дүн болон байгууллагын хэмжээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

📌 2026 оны эхний хагас жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэхийн зэрэгцээ оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллав.

📊 Мөн тайлангийн хурлаар голлох үзүүлэлтүүдийн хэрэгжилт, өмнөх оны мөн үетэй харьцуулсан үр дүн, өсөлт бууралт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтуудыг хэлэлцэж, үйл ажиллагаагаа улам сайжруулахад анхаарч ажиллахаа тодорхойллоо.

Түүнчлэн Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан эмнэлгийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдыг төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн алдаршууллаа.

Эдгээр ажлын үр дүнгийн ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрхэм үйлсийн төлөө өдөр бүр хариуцлагатай, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл оршиж байна.

🌿 Эрүүл мэндийн ажилтны өдөр нь бидний хийж бүтээснээ дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлон, хамтын амжилтаа бататгах үнэ цэнтэй өдөр билээ.

Нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдадаа “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Address

С. Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share