Monos Group - Монос Групп

Monos Group - Монос Групп 🌱Monos Group is a Leading company in health sector with 18 subsidiary company.

"Монос Групп" / МОНОС- Монгол оюун сэтгэлгээ/ нь 1990 онд "Монос" эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан.

Улмаар бизнесийн цар хүрээ өргөжин тэлсээр 2004 онд "Монос Групп" болон өргөжиж, эдүгээ "Монос Холдинг" ХХК, "Монос Фарм" ХХК, "Монос Косметик" ХХК, " Монос Фарм Трейд" ХХК, "Монос Трейд" ХХК, "Монос Улаанбаатар" ХХК, "Монос Хүнс" ХХК, Монос ЭЗШУИСургууль, Эм Судлалын Хүр

ээлэн, "Монос Констракшн" ХХК, "Монос Дэлгэрэх" ХЗХ, Буман АйТи, Бэл Инвестмент ХХК зэрэг 15 гаруй салбар нэгжийг өөртөө нэгтгэсэн, улс орныг бүхэлд хамарсан өргөн сүлжээг бүрдүүлж чадсан, мэргэжлийн өндөр ур чадвартай менежментийн баг бүхий үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн нэг болоод байна. "Монос" Групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

23/06/2026
🎉 Эрүүл мэндийн салбарын хөгжил, үндэсний үйлдвэрлэл, инновацын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон нийтийн итгэл хүн...
15/06/2026

🎉 Эрүүл мэндийн салбарын хөгжил, үндэсний үйлдвэрлэл, инновацын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон нийтийн итгэл хүндлэлийг хүлээсэн Monos Group - Монос Групп
Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж-ээр шалгарсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.👏🌟

🌿 Салбартаа манлайлан ажиллаж, эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулж буй танай хамт олонд баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт, тогтвортой өсөлт, шинэ дэвшлийг хүсье🎉

05/06/2026

𝐒𝐏𝐎𝐑𝐓 𝐅𝐄𝐒𝐓𝐈𝐕𝐀𝐋 𝟐𝟎𝟐𝟔 | 𝐕𝐎𝐋𝐋𝐄𝐘𝐁𝐀𝐋𝐋

🏆🔥 “БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ” Спорт наадмын волейболын тэмцээн маань дурсамж дүүрэн өндөрлөлөө!

Монос Группийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, спортын 7 төрөлт “БИД НЭГ ХҮСЭЛТЭЙ” наадмын маань волейболын тэмцээн амжилттай боллоо.

Жил ахих тусам баг тамирчид маань улам их цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулан бэлдэж, ур чадвар болон амжилтаа тасралтгүй ахиулж байгааг харах урамтай бөгөөд таатай байна!

💪✨ Энэ жилийн тэмцээнийг дээд лигийн аварга "𝐍𝐚𝐭𝐮𝐫 𝐁𝐮𝐜𝐤𝐬" болон Монос Группийн "𝐀𝐥𝐥 𝐒𝐭𝐚𝐫𝐬" багуудын гайхалтай үзүүлэн тоглолт улам чимж, мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэлээ.

🌟 Чин сэтгэлийн талархал:

📣 Хөгжөөн дэмжигчдэдээ: Заалыг доргитол уухайлан, тамирчдадаа эрч хүч, халуун уур амьсгал бэлэглэсэнд баярлалаа!

👟 Нийт тамирчдадаа: Тэмцээндээ тууштай бэлдэж, талбай дээр хамаг хүч, хөлс хөдөлмөрөө дайчлан тоглосонд баярлалаа! 🏆 Баяр хүргэе!

Багаараа нэгдэж чадсан тэмүүллээрээ тэмцээний ЯЛАГЧ болсон багууд болон шилдэг тоглолтоороо гялалзсан MVP (Үнэ цэнтэй тоглогч)-ууддаа халуун баяр хүргэе!

Амжилт нь улам арвижих болтугай! 🎉

🥇 Спортын дараагийн төрлүүддээ бэлдэн, дараа жил дахин уулзацгаая! 🎬👇

Хүндэтгэсэн,
𝐌𝐎𝐍𝐎𝐒 𝐆𝐑𝐎𝐔𝐏 𝐋𝐋𝐂 & 𝐂𝐎𝐑𝐄𝐌𝐈𝐍𝐃 𝐋𝐋𝐂

Монос Эмийн Үйлдвэр
Monos Cosmetics
Monos Food - Монос Хүнс
Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute
emonos.mn
Цомбо Фарм ХХК-н тарилгын эмийн үйлдвэр
Тимус Фарма - Timus Pharma
CoreMind LLC
Монос Эмийн Сан - Орон Нутаг
Монос Эмийн Сан - Monos Pharmacy
Inno Hub Accelerator Center
Синдүра-Мед Эмнэлэг
Green Gate International

23/05/2026
Монгол Улсаас ЮНЕСКО-н “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртг...
12/05/2026

Монгол Улсаас ЮНЕСКО-н “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх ховор нандин судрыг бүртгүүлсэн эрхэм хүндэт эрдэмтдийг хүндэтгэн алдаршууллаа.
Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, Монос группийн харьяа ЭЗШУИС-ийн дэд захирал, академич Ш.Болд, Академич Д.Шагдарсүрэн, Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Гэрэлмаа нарыг Монос Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар хүлээн авч, тэдний үнэт хувь нэмэр, оюуны их өвийг өндрөөр үнэлэн “Үнэ цэнэтэй түүх бүтээгч” хэмээн өргөмжиллөө.🎖️
Энэхүү үйл явдал нь Монголын уламжлалт анагаах ухааны өвийг Дэлхийд таниулсан түүхэн ач холбогдолтой мөч байлаа.
МОНГОЛ ОЮУН САНААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНОС ГРУПП

21/04/2026
БӨӨР ЭРҮҮЛ БОЛ БҮХ БИЕ ЭРҮҮЛ 🧡ҮНДЭСНИЙ ШИНЭ БРЭНД БЭЛДМЭЛ ХУДАЛДААНД ГАРЛАА.
14/04/2026

БӨӨР ЭРҮҮЛ БОЛ БҮХ БИЕ ЭРҮҮЛ 🧡
ҮНДЭСНИЙ ШИНЭ БРЭНД БЭЛДМЭЛ ХУДАЛДААНД ГАРЛАА.

БӨӨР ЭРҮҮЛ БОЛ БҮХ БИЕ ЭРҮҮЛ 💚🍀💚
ҮНДЭСНИЙ ШИНЭ БРЭНД БЭЛДМЭЛ ХУДАЛДААНД ГАРЛАА 👏👏👏

Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын 20 гаруй жилийн өмнөөс эхлүүлэн хөгжүүлсэн “Нефрос” шахмал бэлдмэл нь Монгол орны эмийн ургамлууд болох
🍀 Нарийн навчит цахилдаг
🍀 Тэхийн шээг (Хос шивүүрт улаагана)
🍀 Хуурмаг булчирхайт ортууз
зэрэг үнэт чанар өндөртэй түүхий эдэд суурилсан, бөөр хамгаалах зориулалттай бэлдмэл юм.

Энэхүү бэлдмэл нь Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хослуулан бүтээсэн инновацын бэлдмэл гэдгээрээ онцлогтой.

Хэрэглэх заалт:
✅ Бөөр, шээс дамжуулах замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бөөрний үйл ажиллагааг дэмжих;
✅ Азотын хорт нэгдлийг биеэс гадагшлуулах, антиоксидант үйлчилгээ үзүүлэх;
✅ Бөөрний эсийг гэмтлээс хамгаалах;
✅ Бөөр, давсагны үрэвслийг бууруулах;
✅ Хаван бууруулах, шээс хөөх;
✅ Цочмог болон архаг явцтай бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний эмчилгээнд хавсарч хэрэглэнэ.

“Нефрос” бэлдмэлийг 2019 онд зах зээлд нэвтрүүлсэн боловч үйлдвэрийн хүчин чадлын хязгаарлалтаас шалтгаалан тасралтгүй нийлүүлэх боломж хязгаарлагдмал байсан. Харин өнөөдрөөс буюу 2026.04.14-өөс эхлэн уг бэлдмэлийг тасралтгүй үйлдвэрлэн, хэрэглэгчдэд тогтвортой хүргэх болсныг таатайгаар мэдэгдэж байна.

Энэхүү бэлдмэлийг бүтээн хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан Эм судлалын хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаачдад гүн талархал илэрхийлье.

Та бүхний эрдэм судлалын их үйлсэд өндөр амжилт хүсье!



Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

2026.04.14

14/04/2026

Бид өдөр бүр олон төрлийн сонголтоос өөртөө зөв гэсэн зүйлсийг сонгохыг хичээдэг. Тэр дундаа эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт болох зүйлийг сонгох нь хамгийн том баялаг юм.

Эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрд зориулав.

💧ЭКОС | ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН УС

#Экос #ШүлтлэгУс #ЗөөлөнУс #ЭрүүлАмьдралынУс #Дасгал #Ажил #Аялал #ЭрүүлХооллолт

Address

Chingeltei District, Sambuu Street, M-Plaza
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

(976-11) 315908

Alerts

Be the first to know and let us send you an email when Monos Group - Монос Групп posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share