Илаарших ӨЭМТ

Илаарших ӨЭМТ 12:30-13:30 цайны цаг

09/06/2026

ХАЧГИЙН ИДЭВХЖЛИЙН УЛИРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: ХАЧИГТ ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЬЕ
Манай улсад хачгаар дамжих ямар халдварууд бүртгэгддэг вэ?
Манай улсад хачгаар дамждаг 3 төрлийн халдвар бүртгэгддэг. 🕷️
Халдвар агуулсан малын хачигт хазуулахад хачигт риккетсиоз 🦠 гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
халдвар агуулсан ойн хачигт хазуулахад хачигт боррелиоз 🦠 гэдэг нянгаар үүсгэгддэг өвчин,
хачигт энцефалит 🧠 гэдэг вирусээр үүсгэгддэг өвчин тусна. 🦠
Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ? 👨‍🌾👩‍🌾
Хачигт боррелиоз 🦠
Бүх нас, хүйсийн хүмүүс өвчилдөг.
Нийт өвчлөгсөдийн 7,6%-ийг малчид эзэлдэг. 🐑
Хачигт энцефалит 🧠
Нийт өвчлөгсөдийн 73,6%-ийг 20–54 насны иргэд,
67,9%-ийг эрэгтэйчүүд,
9,8%-ийг малчид эзэлдэг.
Өвчилсөн нийт хүмүүсийн 2% нас бардаг. ⚠️
Дээрх 2 халдвар нь манай орны
📍 Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын
ойн бүсэд байгалийн голомттой. 🌲
Мал хариулах 🐄, самар жимс 🌰, халиар, эмийн ургамал 🌿 түүх, ажил эрхлэх үедээ
голомтот ойд иргэд хачигт хазуулж, халдварт өртдөг. 🕷️
Ойн хачиг нь 5 дугаар сарын сүүлчээс идэвхждэг 📅 тул
6–7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр байдаг. 🔺
Хачгаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? 🤒
Хачигт боррелиоз 🦠
Голдуу хэвлий, суга, цавь, нурууны зөөлөн арьстай хэсэгт хачиг хазна, шигдэнэ, шарх үүсгэж, үрэвсүүлнэ. 🕷️
Хачиг шигдсэнээс хойш 3-аас дээш хоногийн дараагаас халуурна. 🌡️
Толгой өвдөнө 🤕, ядарч, сульдана. 😴
Гол шинж нь өвчлөгсөдийн 20–30%-д хачиг хазсан хэсэгт нүүмэл улайлт гарна. 🔴
Цочмог үед эмчилгээ хийлгэхгүй бол архагшина. ⚠️
Үе мөчний архаг үрэвсэл илэрнэ, яг хэврэгшинэ. 🦴
Саа, саажилт, тэнэгрэл илэрдэг.
Хачигт энцефалит 🧠
Хачигт энцефалитын цочмог хэлбэрийн үед:
Хачигт хазуулсанаас хойш 1-ээс дээш хоногийн дараагаас
өндөр халуурна 🌡️, толгой маш хүчтэй өвдөнө 🤯, бөөлжинө 🤮,
цочромтгой болж, гэрлээс гялбана. 💡
Нүдэнд хий юм харагдана 👁️, дэмийрнэ эсвэл унтаарна 😵‍💫, унаж татна.
Нүүр эсвэл мөчдийн булчингаар өвдөнө 💪, саажиж, нэг тал нь суларч мэдээгүй болно.
Зарим тохиолдолд “арьсан дээр шоргоолж гүйж буй мэт” мэдрэмж төрнө. 🐜
Гол шинж нь хүзүү, мөр, далны булчингууд саажина.
Хөл, гарын талласан, хос эсвэл 4 мөчний саа илэрч, мэдээгүй болно, архагшина.
Тэнэгрэнэ ⚠️, хөдөлмөрийн чадвар 100% алдагдана.
Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ? 🛡️
• Ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах 🧴
• Хувцсанд хачиг орвол авч хаях ЭСВЭЛ 10 минут халуунаар үйлчлүүлэх 🔥
• Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах 🏥
• Ямаа, үхрийн түүхий сүү 🥛, мах 🥩, цус хэрэглэхгүй байх 🚫
• Тод өнгийн хувцас өмсч 👕, хачиг наалдсан бол авч хаях 🕷️
• Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах 🪮
• Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах 🚑
• Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулах 💉
#Хачиг #ХачигтХалдвар #ЭрүүлМэнд #НийгмийнЭрүүлМэнд #ХалдвартӨвчин #УрьдчиланСэргийлэх #ХӨСҮТ #Монгол #ЭрүүлМонгол #Анхааруулга Хураах

09/06/2026
🕷️🌿 Хачигт хазуулахаас сэргийлье!Дулааны улирал эхэлж, иргэд аялал зугаалга, хөдөө орон нутагт зорчих нь нэмэгдэж байгаа...
09/06/2026

🕷️🌿 Хачигт хазуулахаас сэргийлье!
Дулааны улирал эхэлж, иргэд аялал зугаалга, хөдөө орон нутагт зорчих нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор хачигт хазуулах эрсдэл өсдөг.
✅ Байгальд явахдаа урт ханцуйтай, битүү хувцас өмсөх
✅ Хачиг үргээгч шингэн хэрэглэх
✅ Өндөр өвс, шугуйтай газраар явахгүй байх
✅ Гадуур явж ирсний дараа биеэ сайтар шалгах
Хэрэв хачиг хазуулсан бол:
🔹 Хачгийг толгойн хэсэгт нь ойрхон хавчиж аажмаар сугалан авах
🔹 Хазуулсан хэсгийг халдваргүйжүүлэх
🔹 Зовиур илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.
⚠️ Хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая

09/06/2026

Дулааны улиралд хачиг идэвхжиж, хачгаар дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Тиймээс хачгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, урьдчилан сэргийлээрэй!
👉 Байгальд явахдаа хамгаалах хувцас өмсөх
👉 Хачиг үргээгч хэрэглэх
👉 Түүхий сүү, дутуу болгосон мах хэрэглэхгүй байх
👉 Хачигт хазуулбал шууд эмнэлэгт хандах

09/06/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна‼️

09/06/2026
Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мөрдөөрэй.1.Цэвэр байлга. Нүдэн...
09/06/2026

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчмыг дагаж мөрдөөрэй.
1.Цэвэр байлга. Нүдэнд үл үзэгдэх өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, арчуур, хувцас, багаж хэрэгсэл, ялангуяа гамбанзаар дамжин хүнсийг бохирдуулахаас сэргийлнэ.
2.Болсон болон болоогүй хүнсийг тус тусад нь байлга. Түүхий мах, загас, тахиа, шувууны мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож улмаар бохирдуулдаг.
3.Хоол хүнсийг гүйцэд чана. Чаналтыг гүйцэд явуулснаар бүх аюултай бичил биетүүд устдаг. Хоол, хүнсийг 70°C-с багагүй хэмд чанаж хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.
4.Хүнс, хоолыг зохих температурт хадгал. Бичил биетүүд нь 5-60°C-д маш идэвхтэй үржин хороо ялгаруулдаг учраас хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетнүүд хөргөгчийн хэмд (5°C-с ихгүй) ч үржинэ.
5.Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эдийг сонго. Аливаа хүнсний түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэ.
#ДэлхийнХүнснийАюулгүйБайдлынӨдөр
#АюулгүйХүнс Хураах

Дархлаажуулалтын 10 хоног”✅Хэрэв таны хүүхэд товлолт хугацаанаас хоцорсон бол Нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой...
09/06/2026

Дархлаажуулалтын 10 хоног”
✅Хэрэв таны хүүхэд товлолт хугацаанаас хоцорсон бол Нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Хураах

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өссөн байна.Гар...
09/06/2026

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!
Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өссөн байна.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.
Халдвар хэрхэн дамжих вэ?
✅ Бохир гар, өтгөн-амны замаар
✅ Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
✅ Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
✅ Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар
Илрэх шинж тэмдэг:
🔸 Халуурах
🔸 Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
🔸 Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
🔸 Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
🔸 Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
🔸 Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.
Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.
⚠️ Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:
❗ Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
❗ Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
❗ Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
❗ Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
❗ Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
❗ Амьсгаадах, татах, хүзүү хөших
❗ Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах
Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.
Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?
🧼 Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
🥤 Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
🍲 Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
🚫 Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
👕 Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
🛁 Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
📞 Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
💊 Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:
✅ Гараа савандаж сайтар угаах
✅ Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
✅ Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
✅ Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
✅ Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
✅ Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
✅ Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах Хураах

Гар, хөл, амны өвчин өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, гол төлөв бага насны хүүхдүүд өвчилж байна. Тус халдварт ...
09/06/2026

Гар, хөл, амны өвчин өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, гол төлөв бага насны хүүхдүүд өвчилж байна.
Тус халдварт өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд бохир гар, ахуй хавьтал болон агаар дуслын замаар халдварладаг.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн:
✔️ Хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиж,
✔️ Тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж,
✔️ Дархлаа дэмжих амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлээрэй.

Address

БГД 2-р хороо
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97621243002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Илаарших ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Илаарших ӨЭМТ:

Share