Турк Брэнд Сүрчиг

Турк Брэнд Сүрчиг Байгалийн цэвэр эко найрлагатай, харшил өгөхгүй, анхилуун үнэртэнгүүд

25/06/2026

Тэрбээр Монголын парламентын дэд дарга асан Х.Булгантуяагийн хүүгийн загалмайлсан эцэг гэх мэдээлэл шүүхийн баримтад дурдагдсан байна. Монгол Улсын цагаачлалын албанаас 2025 оны 7 дугаар сард түүнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах шийдвэр гаргахад, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар дамжуулан уг шийдвэрийг өөрчлүүлэхийг оролдож байсан тухай ч Австралийн хэвлэлүүд мэдээлжээ

https://mono.mn/n/ot-n_ded_zahiral_asan_ole

25/06/2026

Төрийн соёрхолт‚ дуучин Д.Болд: Өнөөдөр "Камертон" хамтлагийн 31 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд биднийг сонсож‚ дэмжиж ирсэн үзэгчдийнхээ хайр хүндлэлийн хариу болгож хүүхдийн цэцэрлэг барьж нийслэлдээ бэлэглэхээр шийдлээ. Цэцэрлэгийн хүрэлцээ муутай дүүргээс эхэлж барьж байгуулна

25/06/2026

Төв аймаг Сүмбэр суманд төвийн халаалт, цэвэр устай 2000мкв газар зарна. Үхрийн ферм, тахианы аж ахуй, орон сууц барих боломжтой газрыг яаралтай хямд зарна. /бүх төрлийн бактери оролцуулна/ Утас: 99084436

Байгалийн цэвэр эко найрлагатай, харшил өгөхгүй, анхилуун үнэртэнгүүд

10/04/2026

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Ой санамжийн "Үхэл": Бид өчигдөргүй "Хүн сүрэг" болж байна уу?

Улаанбаатарын утасны дугаар тавхан оронтой байхад бид хотын бүх найзуудынхаа дугаарыг толгойдоо "дата" болгон хадгалдаг байлаа. Москвад очоод долоон оронтой болсон ч түүртсэнгүй. Цэцэрлэгт ганц сонссон үлгэр, нэг үзсэн киноны дүр зураг тархинд зураглалаараа үлддэг, залуу насандаа марксизмын зузаан ботиудын ишлэлийг хэддүгээр хуудсанд байсныг нь хэлж гайхуулдаг тийм нэгэн "ой санамжийн алтан үе" бидэнд байв.

Энэ бол зөвхөн миний чадвар биш, тухайн үеийн нийгмийн үзэгдэл байлаа. Цэргийн сургуулийн штабын орлогч мянга гаруй сонсогчийг овог нэр, аймаг сумтай нь дууддаг байхад, СЭЗИС-ийн хичээлийн эрхлэгч хэдэн зуун оюутнаа андахгүй таньдаг байв. Түүх сөхвөл, 20 мянган цэргээ нэрээр нь мэддэг Македонийн Александр, Гэсэр, Жангарыг хэдэн өдрийн турш цуврал кино шиг хайлдаг туульчид гээд хүний тархины чадамж хязгааргүй байсныг гэрчлэх баримт олон.

Гэтэл өнөөдөр юу болов?

Бид ой санамжаа "үүлэн" зооринд (iCloud) түрээслүүлчихээд, өөрсдөө хоосон тархитай үлдэж байна. Утасны дугаар, хүний нэр, түүхэн баримт, ер нь юу ч байсан "Гүүглдээд л олчихно" гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ биднийг эзлэв. Дэвид Аллений хэлсэн "Тархи бол хог хадгалах сав биш, сэтгэн бодох хэрэгсэл" гэх үгээр бид өөрсдийгөө зөвтгөж сууна. Гэвч асуудлын гол нь үүнд биш юм.

Ой санамжгүй хүн өнөөдрөө ухаарах уу?

Юмыг харьцуулж байж л үнэнийг таньдаг. Гэтэл харьцуулах "архив" маань дижитал төхөөрөмжид хадгалагдсанаар бид өөрсдөө өчигдөргүй, түүхгүй болж байна. Социализмын үеийн амьдралыг мэдэхгүй бүхэл бүтэн үе, iPhone-оос өмнөх ертөнцийг төсөөлөх ч үгүй залуус гарч ирлээ. Тэдэнд өмнөхөө мэдэх шаардлага байгаа юу? гэж асууж болох ч, ой санамж ширгэхийн хэрээр хүний амьдрал зөвхөн "яг одоо"-гоор хязгаарлагдаж, хэн ч удирдахад хялбар "идэвхгүй хүн сүрэг" рүү алхам алхмаар дөхөж байгаа юм биш биз?

Би техник хэрэгслийг үгүйсгээгүй...

Орчин үеийн технологи хэрэгтэй, цаашид улам ч хэрэгтэй болно. Гэхдээ техник хөгжихийн хэрээр хүний өөрийнх нь мөн чанар, ой санамж, түүнээс урган гарах оюуны олон хүчин зүйл үгүй болж байгаад сэтгэл зовниж байна. Хүн гэдэг амьтан ой санамжаа тасралтгүй хөгжүүлж, өнгөрсөн үеэ өнөөдөртэйгөө харьцуулан тунгааж, зөв шийдвэр гаргах чадвартай, нийгмийн идэвхтэй иргэн байх ёстой.

Ой санамжийн гайхамшигт чадвар болон орчин үеийн дэвшилтэт технологийг яаж зөв хослуулах вэ, яаж хүний тархийг "үүлэн зоорь"-ны дагалдах хэрэгсэл болгочихолгүй авч үлдэх вэ гэдэг тухай л элдэв зүйл бодон мунхаглаж сууна.

3,4-р хороолол модны 2т сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэгтэй ойр 2015 онд ашиглалтанд орсон зүүн баруун тийшээ х...
04/04/2026

3,4-р хороолол модны 2т сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэгтэй ойр 2015 онд ашиглалтанд орсон зүүн баруун тийшээ харсэн 3 цонхтой 56 мкв 2 өрөө байр зарна. Орцондоо 8 хан айлтай давхартай 2 хон айлтай хаус шиг дуу чимээ бага, гадаа хүүхэд тоглуулах ногоон байгууламж гэрэлт гудамжтай хажуудаа шинэ баригдсан спорт заалтай сайхан байраа зарна.99084436

28/03/2026

Б. Жаргалсайхан: Эх орныг инженерүүд, эрдэмтэд авч явдаг болохоос хоёр нам дагасан, хор ярихыг сурсан нялцгай бацаанууд огт биш шүү

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Турк Брэнд Сүрчиг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share