Psychological Responsiveness NGO, Mongolia

Psychological Responsiveness NGO, Mongolia To create a healthy environment with respect of gender equality and human right, mental health

Энэ судалгааны тайлангаа эцэслэж боловсруулөад Жэнжв дэх APT ийн төв үрүү илгээгээд санаа амарлаа
29/04/2026

Энэ судалгааны тайлангаа эцэслэж боловсруулөад Жэнжв дэх APT ийн төв үрүү илгээгээд санаа амарлаа

29/04/2026
29/04/2026
Нямбаатар маш олон хууль бус үйлдэл хийж, дуу хоолойгоо хүргэсэн иргэдээ bullying and torturing.....
29/04/2026

Нямбаатар маш олон хууль бус үйлдэл хийж, дуу хоолойгоо хүргэсэн иргэдээ bullying and torturing.....

Х.Нямбаатар "галзуурсан нь" үнэн болоод явчихлаа

Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарыг давилуун, өөрийнхөөрөө зантай гэдгийг олон нийт мэднэ. Гэхдээ түүний албан тушаал ганхаж, эргэн тойрныхон нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, Туулын хурдны зам тойрсон будлиан олон нийтэд дэлгэгдэж эхлэх үеэр түүний энэ зан хэвийн хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн билээ. Иймээс ч олон нийт, тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл Х.Нямбаатар галзуурчихаж хэмээн дүгнэх болсон юм. Үнэхээр ч эрүүл эсэх нь эргэлзээтэй хачин үйлдлийг тэрээр өдөрт хэд хэдээр хийх болсон.
Дэлхийд анх удаа иргэдийнхээ эсрэг хотын дарга жагсаал хийж, намайг муулдаг сайтуудыг хаалгамаар байна, Туул голоо хамгаалдаг хүмүүсийг буллидмээр байна ч гэх шиг дэмийрэв. Мөн "Намайг алж байгаад энэ замыг зогсоогоорой” хэмээн хоолой цахиртуулан орилов.
Үүнийг нь сонссон иргэд харин Х.Нямбаатар арай Туулын хурдны замыг барих гэж нэг бол асар их мөнгө авилгад авсан, эсвэл гадныханд барьцаалагдсан юм биш биз дээ гэх цуу үгийг ярих болсон юм. Мөн Х.Нямбаатар Нийслэлийн удирдлагуудыг шалгаж эхэлмэгц, оронд нь намайг шоронд хий л дээ гэх мэтээр дөвчигнөв. Хуулийн дагуу явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэдгийг "Орхон" дээд сургууль эрхбиш заадаг байлгүй дээ. Тэр бүү хэл өчигдөр Монголын түүхэнд анх удаа Нийслэлийн Засаг дарга нь өөрөө удирдан, НИТХ-ын даргыг огцруулсан хачирхалтай үйл явдал болов. Зүй нь Нийслэлийн Засаг дарга л өөрөө НИТХ-д ажлаа тайлагнах, хянуулах ёстой. За, огцруулж байгаа үндэслэл нь бүр солиотой гэхэд дэндүү солиотой. Х.Нямбаатар НИТХ-ын даргыг огцруулж буй шалтгаанаа: "А.Баяр шөнийн цагаар ирж ажилладаг, өдөр бус шөнөөр захирамж гаргадаг, компьютер техник хэрэгсэл гаргаж ирээд шашны зан үйл үйлддэгт нь санаа зовж байна.
А.Баяр сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй." хэмээн тайлбарлав.
Гэтэл НИТХ угаасаа хуулиараа улиралд нэг удаа хуралдах ёстой байдаг аж.
Бодит байдал дээр Нийслэлийн удирдлагууд "Туулын хурдны замыг эсэргүүцэж иргэдийн байгуулсан "Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөний эсрэг НИТХ-аас “Туулын хурдны замаа аварья” гэдэг хөдөлгөөн өрнүүлэх тогтоол гаргуулахыг завджээ. Гэвч НИТХ-ын дарга А.Баяр үүнийг нь зөвшөөрөхгүй байсан ба нөгөөтэйгүүр Х.Нямбаатар өөрийнх нь оронд Нийслэлийн Засаг дарга болох боломжит өрсөлдөгч гэж түүнийг үзсэн тул ийн өрсөн хорлож буй гэнэ.
Энэ бүхнээс дүгнэхэд Х.Нямбаатар "галзуурсан нь" үнэн болоод явчихлаа. Монгол Улсад төр байгаа л бол, МАН эрх барьж буй нь үнэн л бол энэ "галзуурсан" хүндээ хариуцлага тооцож, Монгол Улс хуультай орон гэдгийг мэдрүүлэх цаг болжээ.

Б.Балжир

Манай байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Олон улсын гэрээгээр баталгаажсан “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэ...
05/04/2026

Манай байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Олон улсын гэрээгээр баталгаажсан “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2025 оны 10 сарын 1-ээс 2026 оны 4 сарын 30 хүртэл хугацаанд Швейцарын Женев хотод байрлалтай НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенцийн хэрэгжүүлэгч байгууллага болох "Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг"(Association for the Prevention of Torture (APT)) болон МУ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай хамтран ажиллах гэрээгээр “Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний Хамгаалалтын хүртээмж, түүний Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоон дахь практик хэрэгжилтийн байдал”-н суурь судалгааг хийж байгаа болно.
Энэхүү суурь судалгааг Бразил, Чили, Габон, Малайз, Мадагсгар, Мауритани, Монгол, Сенегал, Өмнөд Африк, Тайланд, Того, Уругвай улсуудад APT-ийн техникийн болон санхүүгийн дэмжлэг, ижил арга аргачлал, стандартаар гүйцэтгэж байгаа юм.
Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний эрх зүйн хамгаалалтын хүртээмжийн хүрээнд Өмгөөлөгчийн туслалцаа авах, Гэр бүлийн гишүүддээ баривчлагдсан тухайгаа мэдэгдэх, Эрүүл мэндийн(эмнэлгийн) тусламж, үйлчилгээ авах, Шүүхийн өмнө боломжит богино хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхүүдийн хэрэгжилтийн байдлыг судлах юм

“Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний Эрх зүйн хамгаалалтын
хүртээмж, түүний практик хэрэгжилтийн байдал”-н талаарх
суурь судалгааг Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад
хийгээд ирлээ

Сэтгэлзүйн мэдрэмж, ТББ-ын судалгааны баг Ховд, Говь Алтай аймгуудын ШШГГазарт ажиллаж, судалгаа хийлээ

23/05/2025

Мөрөөдөл биeлэх болтугай

Ховор зурагнууд оллоо. Залуучуудын төсөл дээр олон залуучуудтай ажиллаж бөйсан даа
23/05/2025

Ховор зурагнууд оллоо. Залуучуудын төсөл дээр олон залуучуудтай ажиллаж бөйсан даа

21/05/2025
Бид нэгдэж чадаж байжээ
21/05/2025

Бид нэгдэж чадаж байжээ

Хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд...
12/02/2025

Хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд...

“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.   Хэлэлцүүлэгт эрүү шүүлттэй холб...

Address

Sukhbaatar District 18th Khoroo
Ulaanbaatar
976

Telephone

+97699118560

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychological Responsiveness NGO, Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Psychological Responsiveness NGO, Mongolia:

Share