02/07/2026
Зуны халуун өдрүүдэд аялал зугаалгаар явахдаа хүүхэд болон өөрийгөө наршихаас сэргийлэх нь маш чухал. Наршилт гэдэг нь зүгээр нэг халууцах биш, биеийн дулаан зохицуулах систем алдагдаж, дотоод эрхтнүүд хэт халах аюултай үзэгдэл юм.
❓ Наршилтыг хэрхэн таних вэ?
-Биеийн халуун огцом өсөх боловч арьс хөлсгүй, хуурай, халуун болох
-Толгой эргэж өвдөх, дотор муухайрах, бөөлжих
-Зүрх дэлсэх, бие сульдах, ухаан балартах
🚨 ЭМ ЗҮЙЧИЙН ХАТУУ АНХААРУУЛГА: ХАЛУУН БУУРУУЛАХ ЭМ УУЛГАЖ БОЛОХГҮЙ!
Энэ халууралт нь бактери, вирусийнх биш тул эм үйлчлэхгүй бөгөөд харин ч биеийг улам хямраах аюултай.
💡 Хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?
-Сүүдэрт оруулах: Сэрүүн, сүүдэртэй газар хэвтүүлж, хувцсыг нь суллана.
-Хүйтэн жин тавих: Суга, цавь, духан дээр нь нойтон алчуураар жин тавьж биеийг хөргөнө.
-Шингэн нөхөх: Ухаан алдаагүй бол цэвэр ус эсвэл электролитийн уусмалыг бага багаар ойр ойрхон уулгаарай.
Ойрын өдрүүдэд маш өндөр халах тул нарны малгай, шүхрээ тогтмол хэрэглэж, цэвэр ус сайн ууж зуныг эрүүл өнгөрүүлээрэй! 🥰
Манай салбарууд:
-Бичил салбар:99828814
-Баянмонгол салбар: 95528814
-Саншайн салбар: 95508814
-Тайм салбар: 95108814
-Дархан салбар: 95257337