ГУРВАН ГЭГЭЭН МЕД

ГУРВАН ГЭГЭЭН МЕД "Гурван гэгээн мед" эмнэлэг нь бүх төрлийн ЭХО (хэвлий, эмэгтэйчүүд, жирэмсэн) үзлэг хийдэг.

🥰Үйлчлүүлэгчийн маань явуулсан хөөрхнөөгийн маань зураг нь 5н сарын эхоныхоо зурагтайгаа яг адилхан байна шүү 😍😍😍
22/05/2026

🥰Үйлчлүүлэгчийн маань явуулсан хөөрхнөөгийн маань зураг нь 5н сарын эхоныхоо зурагтайгаа яг адилхан байна шүү 😍😍😍

29/04/2026

"Гурван гэгээн мед" эмнэлэг нь бүх төрлийн ЭХО (хэвлий, эмэгтэйчүүд, жирэмсэн) үзлэг хийдэг.

♦️Chorioangioma гэж юу вэ?      Chorioangioma гэдэг нь ихэсээс үүсдэг ховор хоргүй судасны хавдар юм.🧠 Ерөнхий ойлголт •...
31/03/2026

♦️Chorioangioma гэж юу вэ?
Chorioangioma гэдэг нь ихэсээс үүсдэг ховор хоргүй судасны хавдар юм.

🧠 Ерөнхий ойлголт
• Ихэсийн доторх судасны эдээс ургадаг.
• Ихэнх нь жижиг (4–5 см) бол хүндрэл үүсгэж болно.
⚠️ Болзошгүй хүндрэлүүд (том үед)
Эхийн хувьд:
• Их хэмжээний амнион шингэн (polyhydramnios)
• Жирэмсний даралт ихсэх
Урагт:
• Цус багадалт
• Зүрхний ачаалал ихсэх , зүрхний дутагдал
• Ургийн өсөлт саарах
• Ховор тохиолдолд ургийн эндэгдэл

🔍 Яаж илрүүлэх вэ?
• хэт авиан (эхо) оношилгоо болон допплер шинжилгээгээр судасны урсгалыг харна.

🩺 Эмчилгээ, хяналт
• Жижиг chorioangioma → зөвхөн хяналт (ойр ойрхон эхо харах)
• Том, хүндрэлтэй үед:
• Ургийн байдал хянах
• Амнион шингэнийг багасгах (шаардлагатай бол)
• Зарим тохиолдолд судасны эмчилгээ (laser гэх мэт)
• Хүнд үед эрт төрүүлэх шийдвэр гаргаж болно

🟢 Чухал зөвлөгөө
• Эмчийн тогтмол хяналт маш чухал
• Ургийн хөдөлгөөн, биеийн байдлаа анхаарах
• Шинж тэмдэг (гэдэс хэт томрох, амьсгаа давчдах гэх мэт) илэрвэл яаралтай эмчид хандах

Double bubble sign гэж юу вэ? 👶👶 Энэ нь 2 бөмбөлөг шиг хар сүүдэр эход харагддаг шинж бөгөөд ходоод 12 нугалаа гэдэс хоё...
16/03/2026

Double bubble sign гэж юу вэ?
👶👶 Энэ нь 2 бөмбөлөг шиг хар сүүдэр эход харагддаг шинж бөгөөд ходоод 12 нугалаа гэдэс хоёулаа дүүрч томорсон үед ингэж харагддаг. Doubble bubble харагдах шалтгаан нь
⭐12 нугалаа гэдэс төрөлхийн бөглөрөлттэй байх
⭐12 нугалаа гэдэсний нарийссан байх
⭐нойр булчирхай 12 нугалаа гэдсийг цагираглан дарсан байх. Зарим тохиолдолд дауны синдромтой хавсарсан байдаг.
Эход Double bubble шинж харагдахаас гадна ургийн ус ихсэх шинж ажиглагдана. Хэрэв хүүхэд төрсний дараа онош батлагдвал ихэнхдээ мэс заслаар эмчлэгддэг.

❤️ NT болон NB хэт авиан оношилгоо нь хромосомын эмгэгтэй байх магадлалыг 75-85% оношлох бөгөөд хоёрол тест, шинжилгээ ө...
06/02/2026

❤️ NT болон NB хэт авиан оношилгоо нь хромосомын эмгэгтэй байх магадлалыг 75-85% оношлох бөгөөд хоёрол тест, шинжилгээ өгч эрсдлийн үнэлэгээ хийлгэснээр 80-90% оношлох магадлалтай.
❤️ Яагаад 11-13 долоо хоногтойд заавал эход харуулах шаардлагтай вэ?
11-13-н долоо хоногтойд хийдэг ургийн эхо оношлогоо нь Дауны хам шинж болон хромосомын гажигийг илрүүлэх хамгийн үр дүнтэй хугацаа юм.
Энэ хугацаанд:
🌸 Ургийн шилэн хүзүүний арын зайн зузааныг хэмжиж хэвийн ба хэвийн бус өөрчлөлтүүдийг тодорхойлдог. Хромосомын гажигийн үе /жишээ нь: Дауны хам шинжийн үед/ шилэн хүзүүний арын зайн зузааны хэмжээ 2,5-аас дээш байдаг.
Шилэн хүзүүний арын зай нь жирэмсний 14 долоо хоногтойд алга болдог тул 11-13 долоо хоногтойд заавал эход харуулах ёстой.!!!! /зураг 1/
🌸 Ургийн хамар ясны ургалтыг тодорхойлно.Ургийн хамрын яс нь жирэмсний 10 долоо хоногоос харагдаж эхэлдэг. Хромосомын гажигтай урагт ясжилт хожуу явагддаг учир энэ хугацаанд хамрын яс тодорхойлогдохгүй бол хромосомын гажиг гэж үздэг. / зураг 2/
🌸 Ургийн зүрхний гурван хавтаст хавхлага , венийн судасны урасгалыг тодорхойлно. Ихэнхдээ ургийн цусны урсгал нэг чиглэлтэй байдаг. Зүрхний ба хромосомын гажигтай ургийн цусны урсгал эргээд зүрхрүү шахах / эсрэг урасгал / урсгалтай болох тохиолдол бий. Гурван хавтаст хавхлага ба вены судасны урсгалаар Дауны өвчний 65%-ийг оношлох боломжтой байдаг ба эрүүл ургийн 1-3%-д эсрэг урсгал ажиглагддаг боловч дээрхи өөрчлөлтүүдийг давхар шалгах шаардлагатай.
🌸 Ургийн нүүрний өнцгийг тодорхойлно. Дауны өвчтэй хүмүүсийн нүүр жирийн хүнийхээс өргөн ба хавтгай байдаг. Энэ байдал нь урагт ажиглагддаг. Нүүрний өнцгийг тодорхойлсноор Дауны хам шинжийн 60-65%-г илрүүлж болно.
Жирэмсний 11-13 долоо хоногт мөрдөх ёстой бүх стандартыг мөрдөн ,дээр дурдсан бүх эхоний үзүүлтээр Дауны хам шинж, ургийн гажигийн 80% -г илрүүлдэг, давхар биохимийн скрининг шинжилгээг / PAPP-A, beta-HCG/ хийснээр 90% оншлох боложтой.
Үнэ:
Хромсомын эхо(NT, NB) - 60000₮
Хромсомын эмгэгийн тоцоолол- 25000₮
Цаг авах утас: 99916787

💖💖💖2025 онд бидэнтэй үргэлж хамт байсан эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ" Шинэ оны мэнд хүргэе"🎄🎄Баярын өдрүүдэд...
25/12/2025

💖💖💖
2025 онд бидэнтэй үргэлж хамт байсан эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ" Шинэ оны мэнд хүргэе"🎄🎄
Баярын өдрүүдэд:
💖12 сарын 31
💖1 сарын 1-нд амарна.

🎀 CDH гэж юу вэ? (Congenital Diaphragmatic Hernia — төрөлхийн өрцний ивэрхий)🍓 Өрц нь цээж болон хэвлийн хөндийг тусгаар...
26/11/2025

🎀 CDH гэж юу вэ?
(Congenital Diaphragmatic Hernia — төрөлхийн өрцний ивэрхий)

🍓 Өрц нь цээж болон хэвлийн хөндийг тусгаарладаг булчинлаг бүтэц бөгөөд хэвлийн эрхтнүүдийг цээжинд шилжихээс хамгаалдаг. CDH үед өрцын бүтцийн хөгжил тасалдсанаас дийлэнхдээ ар тал–хажуу хэсэгт байрлах төрөлхийн дефект үүсч, хэвлийн эрхтнүүд (гэдэс, ходоод, элэг гэх мэт) цээжний хөндий рүү орсон байдаг.

Энэ гажгийн үед уушгины паренхимийн хэвийн өсөлт, хөгжлийг механикаар хааж уушгины хөгжлийн дутмагшил болон уушгины судасны хөгжлийн эмгэгтэй хавсарсан уушгины судасны даралт ихсэлт үүсгэдэг. Иймд төрсний дараах амьсгалын дутагдал нь CDH-ийн үндсэн хүндрэл болдог.

CDH нь ойролцоогоор 3,000 төрөлт тутамд 1 тохиолддог бөгөөд зүүн талын Бохдалекийн диафрагмын ивэрхий хамгийн түгээмэл (≈85%).
________________________________________
CDH-ийн хэлбэрүүд
🍓Бохдалекийн диафрагмын ивэрхий
• Хамгийн түгээмэл төрөл
• Гэдэс, ходоод, элэг, нойр булчирхай хүртэл цээж рүү шилжиж болдог
• Ихэнхдээ уушгины ноцтой гипоплази үүсгэдэг
🍓Morgagni-гийн ивэрхий
• Тун ховор
• Ихэвчлэн хөнгөн илрэлтэй, амьсгалын ноцтой хүндрэл бага
________________________________________
CDH яагаад үүсдэг вэ?
Өрц нь хэвийн үед 10 долоо хоногтойд бүрэн хаагддаг. Гэхдээ CDH үүсэх үед:
• Булчингийн бүрэн хаагдах үйл явц тасалддаг
• 10–15% нь хромосомын гажиг эсвэл генийн мутаци-тай холбоотой
• Ихэвчлэн шалтгаан тодорхойгүй байдаг
Ураг томрох, амьсгалын хөдөлгөөн ихсэх үед ивэрхийн хэмжээ томорч, эрхтнүүд цээжний хөндийрүү түрэх нь нэмэгдэж болно.
________________________________________
CDH-ийг хэрхэн оношлодог вэ?
Хамгийн түгээмэл оношилгоо — 16 долоо хоногоос хойш ургын эхо үзлэг
Цаашид:
• Дэлгэрэнгүй хэт авиа
• Ургийн MRI
• Ургийн зүрхний хэт авиан шинжилгээ
• Генетикийн шинжилгээ

19/11/2025

🎉Манай хамтрагч байгууллага 1-ээр нэмэгдлээ🤝

🏨 "Гурван гэгээн мед" эмнэлэг нь ургийн ЭХО шинжилгээг жирэмсний бүх хугацаанд хийх бөгөөд 11-13 долоо хоногийн ЭХО шинжилгээ + тооцоолол хийнэ.

📲 Манай апп-ын Хөтөч цэс дэх Хөнгөлөлттэй байгууллага хэсгээс “Гурван гэгээн мед” эмнэлгийн лого дээр дарж шинжилгээний жагсаалт болон үнийн мэдээлэлтэй танилцаарай.
💙 Хэрэглэгч та бүхэндээ илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр санал болгохдоо бид баяртай байна

Апп татах: https://eejuud-app.mn/
#ээжүүдапп #жирэмснийапп #жирэмснийхяналт #жирэмснийЭХО #ургийнэхооношилгоо

14/11/2025
13/11/2025

🍓🍒😍 Ургын өсөлтийг долоо хоногоор жимстэй харьцуулан харвал 👶📏 таны бяцхан гайхамшиг хэрхэн өсөж байгааг төсөөлөхөд тусална! 👇👇

🌱 Эхний гурван сар (1–13 долоо хоног)
4-р долоо хоног: Цэцгийн үр 🌸 — 1–2 мм
6-р долоо хоног: Тариан будаа 🌿 — 4–6 мм
8-р долоо хоног: Үхрийн нүд 🍓 — 1.6 см
10-р долоо хоног: Гүзээлзгэнэ 🍓 — 3.5 см, жижиг хуруунууд бүрэлдэж эхэлнэ, одоо хөдөлж чадна!
12-р долоо хоног: Lime 🍋 — 5.5 см

🌼 Хоёр дахь гурван сар (14–27 долоо хоног)
14-р долоо хоног: Лимон 🍋 — 8.5 см
16-р долоо хоног: Авокадо 🥑 — 11.5 см, нүүрний хувирал гаргаж чадна.
18-р долоо хоног: Чинжүү 🫑 — 14 см
20-р долоо хоног: Банана 🍌 — 16.5 см, хөдөлгөөн мэдрэгдэж эхэлнэ.
24-р долоо хоног: Эрдэнэ шиш 🌽 — 30 см, уушги бүрэлдэж эхэлж байна.
27-р долоо хоног: Цэцэгт байцаа 🥦 — 36 см, нүд нээгдэж чадна

🌷 Гурав дахь гурван сар (28–40 долоо хоног)
28-р долоо хоног: Хаш 🍆 — 38 см, тархи маш хурдан хөгжинө.
32-р долоо хоног: Байцаа 🥬 — 42 см, өөх нэмэгдэж эхэлнэ.
35-р долоо хоног: Амтат гуа 🍈 — 46 см, зүрх хүчтэй цохилно 💓
37-р долоо хоног: Навчит манжин 🌿 — 48 см, бараг бүрэн хугацаанд хүрчээ!
40-р долоо хоног: Тарвас 🍉 — 50–52 см, уулзахад бэлэн боллоо! 👶💞

✨ Долоо хоног бүр шинэ өсөлт, гайхамшгийг авчирдаг — таны хүүхдийн аялал үнэхээр ид шидийн юм!

Address

Ulaanbaatar
16067

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97699916787

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГУРВАН ГЭГЭЭН МЕД posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ГУРВАН ГЭГЭЭН МЕД:

Share