Эмнэлзүйн Бичил амь Судлалын Монголын Нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эмнэлзүйн Бичил амь Судлалын Монголын Нийгэмлэг

Эмнэлзүйн Бичил амь Судлалын Монголын Нийгэмлэг Mongolian Society for Clinical Microbiology

Сайн байцгаана уу? АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн журнал клубд урьж байна.
14/04/2026

Сайн байцгаана уу?
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн журнал клубд урьж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхнийг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ № 25 - д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Илтгэгч: Ч.Баттогтох /АУ-ы доктор, профессор/
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, Био-Анагаахын сургуулийн захирал

Илтгэлийн сэдэв:
"ХАВДРЫН ДАРХЛАА ЭМЧИЛГЭЭ БА МИКРОБИОМ: ЛАБОРАТОРИЙН ТУРШИЛТААС ЭМНЭЛЗҮЙН ХЭРЭГЛЭЭ"

Хэзээ:
2026.04.15, Лхагва гараг, өглөөний 08:00 цагт
(Долоо хоног бүр тогтмол энэ цагтаа явагдана)

Цахим линк:
https://meet.google.com/fkr-rtai-pjf

Танхим уулзалтын хаяг:
АШУҮИС-ийн төв сургууль, өргөтгөлийн 1 давхар, Био-Анагаахын хүрээлэн 103 тоот

25/11/2025

Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ болон Эмнэлзүйн бичил амь судлалын Монголын нийгэмлэг хамтран Ванкомицинд тэсвэржсэн энтерококкийн (VRE) халдварын үед баримтлах дэглэм болон зөвлөмжийг хүргэж байна.

20/11/2025

Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ болон Эмнэлзүйн бичил амь судлалын Монголын нийгэмлэг хамтран MRSA (Methicillin-resistant Staphylococcus aureus) халдварын үед баримтлах дэглэм болон зөвлөмжийг хүргэж байна.

20/11/2025

Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ болон Эмнэлзүйн бичил амь судлалын Монголын нийгэмлэг хамтран MRSA (Methicillin-resistant Staphylococcus aureus) халдварын үед баримтлах дэглэм болон зөвлөмжийг хүргэж байна.

week 2025

Сайн байцгаана уу?ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Эмнэлзүй...
28/10/2025

Сайн байцгаана уу?

ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Эмнэлзүйн Бичил Амь Судлалын Монголын Нийгэмлэг хамтран "ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРЖСЭН БИЧИЛ БИЕТНИЙ ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО, ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдэвт 1 багц цагийн танхимын сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалт 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 09:00 цагт АШУҮИС-ийн АУС-ийн 6 давхарт "Blue Hall" хурлын танхимд болно.

Та доорх холбоосоор бүртгэл хийлгэнэ үү
https://forms.gle/qKFcin6zFYBCNWv26

Байршил: https://maps.app.goo.gl/tQgJQbfjVrRA7YrP9

Сайн байна уу?Эмнэлзүйн тохиолдол ажиллацгаая.Эмнэлзүйн тохиолдол - 4232 настай эмэгтэй 1 хоногийн турш үргэлжилсэн хэвл...
10/10/2025

Сайн байна уу?
Эмнэлзүйн тохиолдол ажиллацгаая.
Эмнэлзүйн тохиолдол - 42

32 настай эмэгтэй 1 хоногийн турш үргэлжилсэн хэвлийн өвдөлт, суулгалтын зовуурьтайгаар яаралтай тусламжийн тасагт ирэв. Өвчтөн асуумжаар сүлжээ супермаркетаас ногооны салад худалдан авч хэрэглэсэн бөгөөд уг бүтээгдэхүүн бактерийн бохирдлын улмаас дараа нь буцаан татагдсан болох нь тогтоогджээ.

Сүүлийн үед нуур, горхиос ус уугаагүй, халуураагүй, өөр улс хооронд аялаагүй, сүүлийн саруудад антибиотик хэрэглээгүй гэсэн өгүүлэмжтэй. Эмнэлэгт ирэх үеийн үзлэгээр халуураагүй, цусны цагаан эсийн тоо (WBC) хэвийн байсан тул шингэн нөхөх эмчилгээ (IV fluids) хийгээд гэрээр эмчилгээ үргэлжлүүлэх зөвлөгөө өгч буцаасан.

Гэвч маргааш нь хэвлийн өвдөлт нэмэгдэж, олон удаа цустай суулгасан тул дахин эмнэлэгт ирэхэд халуураагүй, зүрхний цохилт 130/мин, WBC 20.3 ×10⁹/л болж ихэссэн байв. Үүний улмаас өвчтөн яаралтай тусламжийн тасагт хэвтэв. Гэдэсний үрэвслийн өвчин (IBD) болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гэр бүлийн түүхгүй. Дааврын цагираг спиралтай, 6 жилийн турш электрон тамхи татсан, хааяа хар тамхи хэрэглэдэг, архи ховор хэрэглэдэг тухай тэмдэглэгдсэн.

Биеийн үзлэг
Халуураагүй
Пульс: 105/мин
Цусны даралт: 110/67 мм.муб
Гэдэсний хөдөлгөөн багассан
Хэвлийн бүхэлд өвдөлттэй боловч хамгаалах (guarding) шинжгүй

Лабораторийн шинжилгээ

WBC - 18,000 /мкл (Ихэссэн)
Hb - 13.5 г/дл (Хэвийн)
Na - 129 мЭкв/л (Бага)
HCO₃ - 19 мЭкв/л (Бага)
Cr - 0.66 мг/дл (Хэвийн)
Нийт билирубин - 1.6 мг/дл (Өндөр)
AST, ALT, ALP -Хэвийн


Дүрс оношилгоо:
Хэвлийн КТ зурагт бүдүүн гэдэсний ханын диффуз зузааралт илэрч, колит (бүдүүн гэдэсний үрэвсэл)-ийг сэжиглэсэн. Эмнэлэгт хэвтүүлсний дараа хоол, шингэн уухыг хориглож, судсаар шингэн ба тэжээл сэлбэж, ципрофлоксацин болон метронидазол эмчилгээ эхлүүлэв.
Дурангийн шинжилгээ:
Эмнэлэгт хэвтсэний 2 дахь өдөр хийсэн бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр:
Бүдүүн гэдэсний 15–40 см хүртэлх хэсэгт салст бүрхүүлийн улайлт (эритем), хаван, мөхлөгт бүтэц, эмзэглэл илэрч, шулуун гэдэс хэвийн харагдав.
Гэдэсний хөндий нарийссан байв.
Эдгээр өөрчлөлт нь ишемийн гаралтай гэмтэлтэй илүү нийцэж байв.
40 см-ээс цааш тасалдангуй хэсгүүдэд ижил төстэй үрэвсэл илэрч, хөндлөн гэдэс хүртэл тархсан.

Биопсийн шинжилгээгээр хөндлөн, уруудах болон сигмоид бүдүүн гэдэсний хэсгүүдэд цочмог ишемийн колит батлагдсан. Өргөн хүрээний гэмтэл илэрсэн тул мэс заслын баг ажиглалт хийж, тотал колэктоми болон илеостоми тавих шаардлага үүсэж болзошгүй гэж үзсэн.

Эмчилгээний явц
Өвчтөнд хоол, уух зүйлсийг хориглож судсаар тэжээл (TPN) эхлүүлсэн. Эмчилгээг цефтриаксонд шилжүүлсэн боловч халууралт үргэлжилсэн тул пиперациллин-тазобактам болгон өөрчилсөн.

Эмнэлэгт хэвтсэний 4 дэх өдөр хийгдсэн өтгөний GI panel шинжилгээнд шигатоксин үүсгэгч ген эерэг гарсан. Salmonella, Shigella, Enteroinvasive E. coli (EIEC), Campylobacter илрээгүй.
Энэхүү шинжилгээнд E. coli O157:H7-ийг шууд илрүүлэхгүй тул шигатоксин эерэг гарсан тул өсгөвөр шинжилгээ нэмж хийсэн.

Гэвч өсгөвөрт E. coli O157:H7 өсгөвөрлөгдөөгүй байв.
Халдварт өвчний эмч нар зөвлөгөө өгч, шигатоксин үүсгэгч E. coli-ийн халдвар байж болзошгүй тул антибиотик эмчилгээг зогсоохыг зөвлөв.

Асуулт:
1. Антибиотик эмчилгээ яагаад зогсоосон вэ?
2. Энэ өвчтөний дурангийн шинжилгээгээр ишемийн гэмтэл ажиглагдсан нь ямар эмгэг жамтай холбоотой вэ?
3. Баасны өсгөвөрт E. coli O157:H7 илрээгүй хэрнээ шигатоксин ген илэрсэн тохиолдолд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Сайн байна уу?Эмнэлзүйн тохиолдол ажиллацгаая.Эмнэлзүйн тохиолдол - 41Эрүүл 36 настай эрэгтэй, долоо хоногийн өмнө модны...
02/10/2025

Сайн байна уу?
Эмнэлзүйн тохиолдол ажиллацгаая.

Эмнэлзүйн тохиолдол - 41

Эрүүл 36 настай эрэгтэй, долоо хоногийн өмнө модны мөчирт зүүн нүдээ гэмтээсэн. Гэмтэл авсанаас 2 хоногийн дараа дүүргийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн бөгөөд эвэрлэг бүрхэвчийн урагдал гэж оношилсон. Түүнд стероид агуулсан нүдний дусаалга өгсөн. (концентраци тодорхойгүй) Өвчтөн зүүн нүдний өвдөлт нэмэгдэж, улайх, нуухтах, нулимс ихээр гарч эмзэгшиж байна гэх зовуурьтай нүдний эмчилгээний тасагт хандсан. Түүний хамгийн гол зовуурь нь хараа бүдгэрч, гэрэлд мэдрэмтгий болсон бөгөөд нүд загатнах, зовхи хавагнах, хоёр давхар харагдах (хараа хоёрчлогдох), нүдний хараа буурах, алдагдах зэрэг шинж тэмдэггүй байсан.

Амин үзүүлэлтүүд хэвийн байсан ба биеийн ерөнхий үзлэгт өөрчлөлт ажиглагдаагүй, Зураг 1-т үзүүлсэн нүдний гэмтэл тодорхойлогдсон. Үзлэгээр зүүн нүдний зовхи хавагнаж, нүдний салст бүрхэвч маш ихээр улайж, бага зэрэг нуух гарсан байв. Снеллийн шалгуураар нүдний харааг шалгахад баруун нүдний хараа 20/40, зүүн нүд зөвхөн гэрэл ялгах чадвартай байв.

Эвэрлэг бүрхэвчийн хусмыг флюресценцийн будгаар будаж харахад дунд зэргийн хэмжээтэй дугуй хэлбэрийн зүйл илэрсэн. Эвэрлэг бүрхэвчийн хусмыг Калкофлор цагаан (calcofluor white) будгаар будаж Зураг 2-т харуулав. Зураг 3,4-т өсгөвөр болон микроскоп шинжилгээний зургийг харуулав. Эмчлэгч эмч түүнд 1%-ийн вориконазолын нүдний дусаалгыг өдөрт 4 удаа, 14 хоног дусаах эмчилгээ зөвлөсөн. Мөөгний эсрэг эмийн эмчилгээнд түүний шинж тэмдэг эдгэрч, хараа нь хэвийн байдалдаа эргэн орсон.

Асуулт

1. Калкофлор цагааны (Calcofluor white) шинжилгээ гэж юу вэ? Энэ шинжилгээгээр юуг тодорхойлдог вэ?

2. Энэ өвчтөний халдвар нь эвэрлэгийн үрэвслийн шалтгаан болсон. Нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үндсэн гурван хэлбэр бий. Тэдгээрийг нэрлэнэ үү? Энэ өвчтөнд аль хэлбэр нь тохиолдсон бэ? Нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн голлох шалтгаан болдог бичил биетнүүдийг нэрлэнэ үү? Дээрх тохиолдолд халдвар үүсгэгч нь ямар бичил биетэн байсан бэ?

3. 2005–2007 оны хооронд дэлхий дахинаа нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл үүсгэгчийн дэгдэлт болсон. Энэ дэгдэлт ямар бичил биетнээр үүсгэгдсэн бэ? Энэ бичил биетэн хэрхэн тархсан байж болох вэ?

4. Хоёр төрлийн бактерийн халдварын улмаас кератоконьюнктивит (нүдний эвэрлэг бүрхүүл болон салст бүрхүүлийн үрэвсэл) үүсч хурдан эмгэгших, хараагаа бүр мөсөн алдахад хүргэж болзошгүй байдаг. Эдгээр хоёр бичил биетэн юу вэ? Тэдгээр нь ямар эмнэлзүйн нөхцөлд хамгийн их тохиолдох магадлалтай вэ?

5. Хараагүй болоход хүргэдэг хамгийн түгээмэл халдвар үүсгэгч юу вэ? Энэ халдвар хэрхэн дамждаг вэ? Хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

6. Дэлхий даяар ерөнхий боловсролын сургуулиудад “ягаан нүд” халдвар их гардаг. “Ягаан нүд” өвчний шалтгаан юу вэ? Халдвар дэгдсэн үед хэрхэн оношлох вэ? Халдвар авсан хүний хараанд урт хугацааны дараа ямар нөлөө үзүүлж болох вэ?

Сайн байцгаана уу?Эмнэлзүйн тохиолдол - 40Өвчтөн 61 настай, эрэгтэй 5 сарын турш халуурах, нуруу үе үе өвдөнө гэсэн зову...
25/09/2025

Сайн байцгаана уу?
Эмнэлзүйн тохиолдол - 40

Өвчтөн 61 настай, эрэгтэй 5 сарын турш халуурах, нуруу үе үе өвдөнө гэсэн зовуурьтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Таван сарын өмнө өвчтөнд ямар ч тодорхой шалтгаангүйгээр нурууны өвдөлт үүссэн бөгөөд суусан байрлалаас босох үед хамгийн тод илэрч, босоо байх үед өвдөлт намдаж байв. Мөн бага зэрэг халуурдаг байв. Бүсэлхий нурууны MRI хийлгэхэд сарнисан хэвийн бус дохио, нурууны нугалмын дискийн элэгдэл илэрсэн. Өвчтөн бариа заслын эмчилгээ олон удаа хийлгэсэн боловч мэдэгдэхүйц сайжраагүй.

Эмнэлэгт хэвтэхээс нэг өдрийн өмнө зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэсэн бөгөөд хоёр хавтаст хавхлагын урд талын дэлбэн дээр хэт авиан ойлтын идэвхжил нэмэгдсэн навч хэлбэрийн ургацаг үүссэн байгааг илрүүлсэн нь халдварт эндокардит гэж сэжиглэхэд хүргэсэн. Нэмэлт үзлэг, эмчилгээ хийлгэхийн тулд өвчтөн эмнэлэгт хандав.
Өвчний түүхэнд онцгой зүйлгүй бөгөөд инвазив ажилбар, дархлаа дарангуйлах эмчилгээ болон судсаар мансууруулах бодис хэрэглэж байгаагүй.

Биеийн үзлэгт: Чагналтаар хоёр талд амьсгалын ширүүссэн боловч хуурай болон нойтон хэржигнүүр сонсогдоогүй. Зүрхний хэм жигд, зүрхний агшилтын үед хоёр хавтаст хавхлагын хэсэгт үлээх мэт шуугиан сонсогдсон. Нурууны L4/5 нугалам хоорондын зайд эмзэглэлтэй байсан бөгөөд доод мөчдийн хаван илрээгүй.

Лабораторийн болон нэмэлт шинжилгээ: Цусны ерөнхий шинжилгээ, бүлэгнэлтийн үзүүлэлт, баас болон шээсний шинжилгээ, биохими, хавдрын маркер бүгд хэвийн байсан. Цусны ариун чанарын шинжилгээ сөрөг гарсан.
Транс улаан хоолойн эхокардиографи шинжилгээгээр халдварт эндокардит батлагдаж, арын навчит цооролт бүхий хоёр хавтаст хавхлагын ургацаг болон хүнд хэлбэрийн хоёр хавтаст хавхлагын регургитаци илэрсэн (Зураг 1). Нурууны MRI шинжилгээгээр L4/5 төгсгөлийн мөгөөрсний үрэвсэл мөн нурууны сэртэн болон булчингийн зай орчмоор үрэвслийн нэвчдэс илэрсэн нь халдварын гаралтай байх магадлалтайг харуулсан (Зураг 2).

Эмнэлзүйн онош: Эсрэг заалтыг үгүйсгэсний дараа өвчтөнд механик хоёр хавтаст хавхлага суулгах мэс засал болон ургацаг авах хагалгаа хийсэн.

Мэс заслын үеийн шинжлэгдэхүүнээс Candida parapsilosis илэрсэн. Мөөгний эсрэг эмчилгээ хийсний дараа өвчтөн сайжирч эмнэлгээс гарсан. 1 жилийн хяналтын үзлэгээр халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг дахин илрээгүй. Дахин хийсэн зүрхний хэт авиан шинжилгээгээр механик хоёр хавтаст зөв байрлалтай, хэвийн ажиллаж байсан бөгөөд ургацаг илрээгүй.

Асуулт:
1. Мөөгний шалтгаант эндокардит (FE)-ийг бактерийн шалтгаант эндокардиттай харьцуулахад оношлох гол хүндрэлүүд юу вэ? Энэ тохиолдолд хэрхэн илрүүлсэн бэ?

2. Нурууны өвдөлт яагаад эндокардитын ер бусын боловч эмнэлзүйн чухал шинж тэмдэгт гэж тооцогддог вэ?

3. Энэ өвчтөний эмчилгээнд мэс засал ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Яагаад мөөгний шалтгаант эндокардитэд мэс засал шаардлагатай байдаг вэ?

4. Candida parapsilosis-ийн эндокардитын үед үүсгэгчийн эсрэг эмчилгээний гол онцлогууд юу вэ?

Сайн байцгаана уу?Эмнэлзүйн тохиолдол - 3936 настай эмэгтэй нэг сарын өмнөөс баруун нүд нь улайж, өвдөж, шаргал өнгөтэй ...
19/09/2025

Сайн байцгаана уу?
Эмнэлзүйн тохиолдол - 39

36 настай эмэгтэй нэг сарын өмнөөс баруун нүд нь улайж, өвдөж, шаргал өнгөтэй нуух ихээр гарч эхэлсэн гэсэн зовуурьтай эмнэлэгт хандав. Өмнө нь гурван төрлийн антибиотик агуулсан нүдний дусаалга хэрэглэсэн боловч үр дүн өгөөгүй.

Үзлэгт: Баруун зовхи хавдсан, баруун нүдний салст бүрхэвч улайсан, их хэмжээний шаргал өнгөтэй ялгадас гарна. Халуурч байна. Зүүн нүдний салст бүрхэвч хавагнаагүй, эмгэг ялгадас гараагүй.

Бусад зовуурь: Үтрээний үзлэгээр шаргал өнгөтэй үтрээний ялгадас гарсан. Гэхдээ бэлэг эрхтний хэсэгт шарх, тууралт гараагүй. Баруун нүд, үтрээнээс арчдас авч лабораторид илгээв.

Асуулт
1. Ямар халдварыг сэжиглэх вэ?

2. Түрхцийн шинжилгээнд цагаан эс их, грам сөрөг хос кокк илрэх нь ямар халдварыг сэжиглэх вэ?

3. Neisseria gonorrhoeae шинжлэгдэхүүнийг нөхөн үржихүйн эрхтнээс гадна хаанаас авах вэ?

4. Neisseria gonorrhoeae эмчилгээнд ямар антибиотик зөвлөдөг вэ?

5. Neisseria gonorrhoeae халдвар өөр ямар эрхтэнд халдварлаж болох вэ?

6. Neisseria gonorrhoeae халдвар илэрсэн хүнд ямар халдварыг давхар сэжиглэх вэ?

7. Эмэгтэйчүүдэд заг хүйтэн халдвар нь шинж тэмдэггүй байж болох ч хамгийн түгээмэл илрэлүүд нь үтрээний ялгадас, загатнах, шээс задгайрах, шулуун гэдсээр өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх зэрэг орно. Харин эрэгтэй хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

8. Neisseria gonorrhoeae өсгөвөрлөх шинжилгээг ямар тэжээлт орчинд ямар нөхцөлд өсгөвөрлөх вэ?

9. Антибиотиктой нүдний дусаалга хэрэглэж байх үед шинж тэмдэг яагаад арилахгүй байсан вэ?

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмнэлзүйн Бичил амь Судлалын Монголын Нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share