29/06/2026
🪷 Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян үргэлжилсээр байна. 🪷
Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны Зүүн бүсийн асуудал хариуцсан Улаанбаатар хот дахь тэргүүн, мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн асуудал хариуцсан тэргүүн Т.Гарамжүгдэрийн санаачилга, түүний үүсгэн байгуулсан "Эй Би Эй Жи" ХХК-ийн дэмжлэгээр Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II-т ширхэг тус бүр нь 12,800₮ үнэ бүхий ургамлын гаралтай хүүхдийн ханиалга дарах наалт 600 ширхэг, нийт 7,680,000₮-ийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хандивлалаа.
Хамтын сайн үйлс түгэн дэлгэрч, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэг улам бүр өргөжин тэлэх болтугай. 🌱
🪷 Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян үргэлжилсээр байна. 🪷
Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны Зүүн бүсийн асуудал хариуцсан Улаанбаатар хот дахь тэргүүн, мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн асуудал хариуцсан тэргүүн Т.Гарамжүгдэр Garmaa Tb-ийн санаачилга, түүний үүсгэн байгуулсан "Эй Би Эй Жи" ХХК-ийн дэмжлэгээр Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II-т ширхэг тус бүр нь 12,800₮ үнэ бүхий ургамлын гаралтай хүүхдийн ханиалга дарах наалт 600 ширхэг, нийт 7,680,000₮-ийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хандивлалаа.
Энэхүү сайн үйлс нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих бодит хувь нэмэр бүхий үлгэр жишээ санаачилга бөгөөд Холбооны нэрийн өмнөөс Т.Гарамжүгдэр тэргүүнд болон ABAG screening LLC-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.🌷
Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо нь 2017 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллага, иргэдэд чиглэсэн хандив, тусламжийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. 🌱