10/09/2026
💪🏻Булчингаа алдах нь жин нэмэх томоохон шалтгааны нэг гэдгийг та мэдэх үү?
Учир нь булчин бол тайван байхдаа ч өөхнөөс хавьгүй их калори шатаадаг идэвхтэй эд бөгөөд булчингийн масс багасахад биеийн хоногт шатаах калорийн хэмжээ дагаад буурдаг байна. Үр дүнд нь та урьдынхаараа ижил хэмжээгээр идсэн ч илүүдэл энерги нь өөх болон хуримтлагдаж, жин хурдан нэмэгдэж эхлэх ба:
⚠️Хөдөлгөөний дутагдал ба идэвхгүй байдал.
⚠️Калори болон уургийн дутагдал.
⚠️Кардио дасгалыг хэтрүүлэн хийх.
⚠️Хөгшрөлт, дааврын өөрчлөлт ба стрессийн нөлөө.
⚠️Хангалттай нойр авч амарч чадахгүй байх зэрэг нь булчингийн масс багасахад хүчтэй нөлөөлдөг байна.
✅Иймд жингээ тогтвортой барихын тулд дээрх хүчин зүйлсийг анхаарч, биеийн хүчний дасгал болон уургаар баялаг хоол хүнс, чанартай амралтыг чухалчлаарай.
Эх сурвалж: Basal metabolic rate and composition of the fat-free mass.