09/06/2026
🎤 Бүх эр бэлгийн эсүүд "рок од" байдаггүй
Сүүлийн үеийн судалгаанууд дээр өндгөн эс рүү ойртсон олон сая эр бэлгийн эсүүдээс генетикийн хувьд илүү чанартай, хөдөлгөөн сайтай хэсэг нь илүү амжилттай хүрч очих “сонгон шалгарал” явагддагийг харуулсан байдаг. Жишээ нь: умайн хүзүүний салст, эмэгтэй нөхөн үржихүйн замын орчин нь морфологи, хөдөлгөөн сайтай эр бэлгийн эсийг илүү нэвтрүүлж, гэмтэлтэй, ДНХ‑гийн эвдрэл ихтэй эсүүдийг шүүдэг механизмуудтай гэж үздэг.
Жирэмслэлт амжилттай болохын тулд зөвхөн эр бэлгийн эсийн тоо хангалттай байх биш:
✅ Хөдөлгөөн
✅ Хэлбэр
✅ Амьдрах чадвар
✅ ДНХ-ийн бүрэн бүтэн байдал чухал байдаг.
Үр тогтоох чадварыг зөвхөн гаднаас нь дүгнэх боломжгүй тул спермограммын шинжилгээ бодит мэдээллийг өгдөг.
Эр бэлгийн эсийн чанарыг бууруулдаг хүчин зүйлс:
❌ Тамхи
❌ Архи
❌ Илүүдэл жин
❌ Нойр дутуу байх
❌ Архаг стресс
Эх сурвалж:
https://www.nature.com/articles/nrurol.2014.285
https://www.who.int/news-room/fact-sheets/detail/infertility
https://uroweb.org/guidelines/male-infertility
Levine H et al. “Temporal trends in s***m count: a systematic review and meta‑regression analysis.” Human Reproduction Update 2017.
Sharma R et al. “Lifestyle factors and reproductive health: taking control of your fertility.” Reproductive Biology and Endocrinology 2013.
#МагадланИтгэмжлэгдсэнЭмнэлэг