26/05/2026
🇲🇳🇰🇷 “Багш, сурагч соёлын солилцоо-9” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа✨
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны СӨБ-ын байгууллагуудын төлөөлөл болсон 35 эрхлэгч, арга зүйч, багш нар, мөн Нийслэлийн ЕБС-ийн 18-р сургуулийн багш, Дорноговь аймгийн 9-р болон 12-р цэцэрлэгийн багш нар энэхүү хөтөлбөрт хамрагдлаа.
Тус хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн Боловсролын газар болон БНСУ-ын Newm байгууллага хамтран зохион байгуулж, сургалт, хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох чиглэлээр 7 хоногийн турш амжилттай хэрэгжүүлэн өндөрлөлөө. 🤝📚
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан багш нар олон улсын боловсролын орчинтой танилцаж, шинэ арга туршлагаас суралцан, цаашдын хамтын ажиллагааны үндэс улам бат бөх боллоо.
Цаашид багш, сурагчдын солилцооны хөтөлбөр илүү өргөн хүрээнд, илүү олон боломжийг нээсэн байдлаар үргэлжлэн зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. ✨
Мөн энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, гүн дэмжлэг үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга Тулга Сеченов танд хөтөлбөрт хамрагдсан нийт багш нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐
Хөтөлбөрт хамрагдсан нийт багш, ажилтнууддаа баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. ❤️
#монгол #соёлынсолилцоо #солонгос