Арвис-Энх эмэгтэйчүүдийн эмнэлэг

Арвис-Энх эмэгтэйчүүдийн эмнэлэг Хаяг: БЗД 13-р хороолол Хавдар Судлал Үндэсний Төв эмнэлгийн баруун хойно,84- р дунд сургуулийн урд, Хүслэн аппартмент

09/04/2025
Хүний хөхөнцөр вирус эрсдэл өндөр хэв шинжүүд тодорхойлогдвол умайн хүзүүнээс эдийн шинжилгээ өгөөрэй...
01/10/2024

Хүний хөхөнцөр вирус эрсдэл өндөр хэв шинжүүд тодорхойлогдвол умайн хүзүүнээс эдийн шинжилгээ өгөөрэй...

Өөрөө аяндаа эдгэрэх процесст бас хамгийн чухал нэг хүчин зүйл нь нас юм. Залуу хүн байх тусам регресс болох хувь өндөр ...
01/10/2024

Өөрөө аяндаа эдгэрэх процесст бас хамгийн чухал нэг хүчин зүйл нь нас юм. Залуу хүн байх тусам регресс болох хувь өндөр байна. 5 насаар нас ахихад регресс болох хувь нь 20% иар буурна.
Умайн хүзүүний хавдарын явц аажуу байдаг учраас эрт үед илрүүлээд бүрэн эмчлэх боломжтой байдаг. Урьдчилан сэргийлэхийн тулд 3 алхамын хийх хэрэгтэй байна. Үүнд:
1. 9-13 насны охидуудад вакьцин хийлгэх
2. 27 дээш насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулах, үүн дотроо ХХВ-ын өндөр эрсдэлт хэв шинж илэрсэн хүмүүсийг тусгайлан хянах.
3. Умайн хүзүүний хавдар оношлогдсон үед үе шатанд нь тохирсон эмчилгээ хийх.
Умайн хүзүүний хавдрын урьдал байдал нь хорт хавдарт шилжих эсэх нь тавилан нь хэд хэдэн үндсэн зүйлээс шалтгаална. Үүнд:
• Нас
• ХХВ-ын өндөр эрсдэл бүхий хэв шинж бий эсэх
Хяналтандаа юуг түлхүү анхаарах вэ гэхээр ХХВ халдвар арилахгүй тогтвортой байгаад байгаа ахимаг насны эмэгтэйчүүдийг онцгой хяналтанд авна.

Хүний хөхөнцөр вирусын 80-90 хувь нь 24 сарын дотор өөрөө регресс {хүний биеээс гадагшилна} болно. Харин үлдсэн 10- 20 х...
01/10/2024

Хүний хөхөнцөр вирусын 80-90 хувь нь 24 сарын дотор өөрөө регресс {хүний биеээс гадагшилна} болно.
Харин үлдсэн 10- 20 хувьд нь уг вирус арилахгүй тогтвортойгоор хүний биед байрлаж прогресс { эмгэг процесс цааш хүндэрнэ} болно. Вирус биеээс өөрөө аяндаа зайлж арилахгүй байх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд:
1. Олон удаа төрөх
2. Бэлгийн олон хавьтагчтай байх
3. Удамшилийн хүчин зүйл
4. Тамхи татах
5. Хламид, Herpes simplex 2 type халдвараар дахин давтан өвдөх

Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг, одоогоор  нийтдээ 100 гаран төрлийн хэв шинжийг нээн тодорхо...
01/10/2024

Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг, одоогоор нийтдээ 100 гаран төрлийн хэв шинжийг нээн тодорхойлсон. Арьс, салст, хавтгай хучуурын эсийн эмгэг үүсгэдэг.
Эрсдэл багатай хэв шинжүүд нь арьс, салст, хавтгай хучуурын үү, папиломатозыг үүсгэнэ.
16 болон 18 хэв шинж нь онкогеник шинж чанартай өөрөөр хэлбэл хорт хавдар үүсгэнэ. Бараг 100 хувь умайн хүзүүний инвазив хавдар үүсгэнэ. Мөн хошного, үтрээ, эм гадна бэлэг эрхтэний, пенис, ам залгиурын хорт хавдарын үндсэн шалтгаан болж байна.

Үтрээний суналттай эмэгтэйчүүдэд бэлгийн харьцааны үеийн зовиурууд нь• Үтрээний булчин сул улбагар мэдрэгдэнэ. Үүнийг мэ...
01/10/2024

Үтрээний суналттай эмэгтэйчүүдэд бэлгийн харьцааны үеийн зовиурууд нь
• Үтрээний булчин сул улбагар мэдрэгдэнэ. Үүнийг мэс заслын бус аргаар эмчилмээр байна.
• Мэс засал хийлгэх үеийн өвчин намдаалт, унтуулга хийлгэхийг хүсэхгүй айж байна.
• Би үтрээгээ зүсүүлж сорви үлдээх нь надад таагүй мэдрэмж төрүүлнэ.
• Хосууд бэлгийн амьдралдаа ахиц дэвшил гаргамаар байна.
• Манай нөхөр өөр эмэгтэй сонирхох вий гэж айж байна.
• Манай нөхөр надтай бэлгийн харьцаанд орох сонирхолгүй болсон.
• Бэлгийн амьдралаа хэвийн болгосноороо хосуудын таагүй уур амьсгал сайжирна гэж бодож байна.
• Хүүхэд төрүүлсэний дараахи бэлгийн харьцааны мэдрэмж өөрчлөгдсөн, бидний хувьд бэлгийн амьдрал их чухал, өдөр бүр сонирхолтой байлгахыг хүсэж байна.

Үтрээний суналттай эмэгтэйчүүд доорхи зовиуруудыг хэлж байдаг.• Миний үтрээний амсар хэсэг онгойж харагдаад байна.• Мини...
01/10/2024

Үтрээний суналттай эмэгтэйчүүд доорхи зовиуруудыг хэлж байдаг.
• Миний үтрээний амсар хэсэг онгойж харагдаад байна.
• Миний үтрээний дотор хана нь гадагшаа урваж харагдаад байгаа нь зүгээр үү?
• Үтрээний хана нимгэрээд хүрэхэд эмзэг байгаад байна.
• Үтрээ хуурайшаад байна.
• Бэлгийн их бага уруул засах ажилбарын дараагаас миний үтрээний дотор хана гадагш урваж харагдах болсон.
• Гүйж , харайх, инээж, найтаах, хүнд зүйл өргөх үед шээсээ барьж чадахгүй өөрийн мэдэлгүй шээс дусалсан, дотуур өмд норсон байгаад байна.
• Хүүхэд төрүүлсэний дараахи мэдрэмж өөрчлөгдсөн.
• Зумба, аэробек, бүжгийн хичээл, фитнесстээ явж чадахгүй байна.
• Бэлгийн харьцааны үед илүү их мэдрэмж таашаал авмаар байна.
• Миний үтрээ сунасан байгааг эмчилж өгөөч.
• Үтрээ унжаад доошоо суугаад байна.
• Би нөхөртөө сурприз баримаар байна.

🏩 Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ Умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчила...
07/01/2024

🏩 Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ Умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах сар болгон тэмдэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар бөгөөд манай орны эмэгтэйчүүдийн дунд хамгийн ихээр зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэг юм.
🏩 Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан
1. Папиллом вирус буюу HPV
Бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7% -иас илүү нь маш аюултай папиллом вирусын халдвар авсан байдаг.
2. Нас
Умайн хүзүүний хорт хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг ба 50-аас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт орно.
3. Бусад шалтгаан
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, эмчилгээний муу тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог.
· Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх
· Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халдвар дамжуулах эрсдэлтэй хамтрагч)
· Тамхи татдаг эмэгтэйчүүд
· Жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уух
· Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй
· Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй
🏩 Шинж тэмдэг
Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар томрох тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын 2 дугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцгийн хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээхэд хөндүүртэй байх ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
🏩 Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх ёстой.
Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар дэмжих, халамжлах нь маш чухал юм.
🏩 Оношилгоо
· Умайн хүзүүний эсийн шинжилгээ
· Томруулан харах шинжилгээ
· Эд эсийн бүтцийн шинжилгээ (Biopsy)
· Умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авах
· Loop electrosurgical excision procedure (LEEP)
· Папиллом вирусын шинжилгээ (HPV test)

🧚‍♀️Манай эмнэлэгт хандан илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай 🧚‍♀️
Хаяг: БЗД 13-р хороолол Хавдар Судлал Үндэсний Төв эмнэлгийн хашааны баруун хойно, 84-р сургуулийн чанх урд 23/2 байрны үйлчилгээний төвийн 2 давхарт

☎️ 88992378

🎄Шинэ оны мэнд🎄Манай эмнэлэг хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
04/01/2024

🎄Шинэ оны мэнд🎄
Манай эмнэлэг хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

ТORCH шинжилгээ гэж юу вэ?TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол юм...
23/11/2023

ТORCH шинжилгээ гэж юу вэ?
TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол юм.
Энэхүү шинжилгээгээр доорхи вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг.
T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV)
H – Херпис симплекс вирус (HSV)
Хаяг: БЗД 13-р хороолол Хавдар Судлал Үндэсний Төв эмнэлгийн хашааны баруун хойно, 84-р сургуулийн чанх урд 23/2 байрны үйлчилгээний төвийн 2 давхарт Арвис-Энх эмэгтэйчүүдийн эмнэлэг
Цагийн хуваарь:
Даваа- Баасан 11:00-18:00
Бямба 12:00-16:00
Цаг авах утас: 88992378

22/11/2023

Умайн хүзүүний хавдараас урьдчилан сэргийлж 3 жил тутамд эсийн шинжилгээ өгөөрэй 🏥🏥🏥
📑 ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС БУЮУ НРV НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАРЫГ ҮҮСГЭГЧ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛДОГ.
HPV вирусыг 1956 онд Koss болон Durfee нарын эрдэмтэд нээн илрүүлжээ. Уг вирус нь дотроо 120 илүү төрөл байдаг бөгөөд үүнээс 30 төрөл нь умайн хүзүүний эсийг халдварлуулан эмгэг өвчин үүсгэдэг байна.
Эдгээрээс HPV -16,-18 тип нь умайн хүзүүний хавдарыг үүсгэдэг гэж үзэж байна.
Тоо баримт дурдвал:
📑 Умайн хүзүүний инвазив cancer, CIN2, CIN3, үсэрхийлэл бүхий хавдартай эмэгтэйчүүдийн 47% хувьд нь HPV -16 типийн вирус илэржээ.
📑 НРV- 18 вирусын халдвартай эмэгтэйчүүдийн 23% нь инвазив хавдар, 5% нь CIN2, 5% нь CIN3, 2% нь ямар нэг өөрчлөлттгүй байдаг.
📑 HPV нь эсийн шинжилгээнд илэрсэн нь ч олон жилийн турш идэвхжилгүй эмгэг үүсгэхгүй байж болно.
📑 HPV эсийн шинжилгээнд илэрсэн, умайн хүзүүнд хөнгөн зэргийн өөрчлөлттэй зарим эмэгтэйчүүд 9-15 сарын дараа өөрөө аяндаа эдгэрэх тохиолдол байдаг.
📑 Ихэнх эмэгтэйчүүдэд ямар нэгэн зовиур өгөхгүй байж байгаад өвчин даамжирч хүнд зэргийн гэмтэл үүсгэдэг.
📑 HPV ийн халдвартай байж байгаад умайн хүзүүний хавдарт шилжихэд дараахи хүчин зүйлс нөлөөлдөг.
Үүнд:
🚬 Тамхи татах
💊 Жирэмсэнээс хамгаалах эмийг удаан хугацаагаар уух
😳 Бэлгийн замын халдварт өвчин тусах
🌱 Цагаан хоолтон
Хаяг: БЗД 13-р хороолол Хавдар Судлал Үндэсний Төв эмнэлгийн хашааны баруун хойно, 84-р сургуулийн чанх урд 23/2 байрны үйлчилгээний төвийн 2 давхарт Арвис-Энх эмэгтэйчүүдийн эмнэлэг
Цагийн хуваарь:
Даваа- Баасан 11:00-18:00
Бямба 12:00-16:00
Цаг авах утас: 88992378

Address

Баянзүрх дүүрэг. 13-р хороолол, 18-р хороо, 84-р дунд сургуулийн чанх урд, 23/2 байрны үйлчилгээний талбайн 2-р давхарт
Ulaanbaatar
13370

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 11:00 - 14:00

Telephone

+97688992378

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Арвис-Энх эмэгтэйчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share