25/06/2026
🇲🇳🤝🇯🇵 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
“Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын төлөөлөгчид Япон улсын Тояама мужид ажиллах үеэрээ эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн салбарын байгууллагуудтай танилцаж, туршлага солилцох уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Айлчлалын хүрээнд Косэйрэн Такаока эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн менежмент, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Мөн Сайхан Тояма нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн асрамж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, олон нийтэд суурилсан халамж үйлчилгээний сайн туршлагаас суралцлаа.
Түүнчлэн Мицүгаока эмнэлэгт зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар харилцан ярилцсан нь хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан чухал уулзалт боллоо.
Энэхүү айлчлал нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нээсэн үр дүнтэй уулзалтууд болж өнгөрлөө.
Халуун дотноор хүлээн авч, үнэтэй туршлага хуваалцсан Япон улсын Тояама мужийн байгууллагууд болон хамтран ажиллагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🗓️2026оны 06-р сарын 05-11 өдрүүд
📍Тоёома муж Япон улс
#ЭрүүлАмьдралынЖигүүрТББ
#МонголЯпоныХамтынАжиллагаа