13/01/2026
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАЦГААЯ
👇👇👇
Умайн хүзүүний хавдарыг илрүүлэх Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд ямар нэгэн өвдөлтгүй байдаг. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авах шинжилгээ юм.
✅ Умайн хүзүү өмөнгийн илрүүлэг үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 жилийн давтамжтайгаар хамрагдана.
✅ 2026 онд 1966, 1969, 1972, 1975, 1978, 1981, 1984, 1987, 1990, 1993, 1996 онд төрсөн эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдана.
✅ Умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөхөд юуг анхаарах вэ ?
Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.
📍Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
📍Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
📍Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
📍Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй
📍Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно.
✅Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь умайн хүзүүний дотор ханын эсүүд хэвийн бусаар ихсэх юм. Умайн хүзүүний хорт хавдарын 80% нь хавтгай эсийн хорт хавдар байдаг. Булчирхайлаг эсээс үүдэлтэй умайн хүзүүний хорт хавдар цөөн тохиолддог, дээд хэсэгт үүсч эхэлдэг учраас оношлоход илүү хэцүү байдаг.