08/09/2026
🍃🌶🥒 ӨВӨЛ ХЭРЭГЛЭХ НОГООГОО ХЭРХЭН БЭЛТГЭЖ, НӨӨЦЛӨХ ВЭ?
Намар болохоор эзэгтэй нар маань өвлийн бэлтгэлээ хангаж, жимс ногоогоо нөөцөлж эхэлдэг. 🍂
Миний хувьд харин хэрэгцээнээсээ хэтрүүлэлгүй, боломжтой бол улирлын шинэ ногоогоо шинэхнээр нь хэрэглэж,
өвөлдөө 2–3 сарын хэрэглэхээр бага хэмжээгээр нөөцлөхийг илүүд үздэг.
Учир нь хадгалалтын хугацаа уртсах тусам зарим шим тэжээлийн бодисын алдагдал нэмэгддэг.
АНХ УДАА НОГОО БЭЛТГЭХДЭЭ ГАРГАДАГ БИДНИЙ АЛДАА
Намар шинэ ургацын ногоо элбэг, үнэ нь боломжийн болохоор “Энийг ч авъя, түүнийг ч авъя...” гээд хэрэгцээнээсээ илүү ихээр авч бэлдчихдэг.
Тэгээд хэдэн сарын дараа...
😅 Зарим ногоо нь илүү гарчихна.
😅 Заримыг нь яаж хэрэглэхээ мэдэхгүй хэвээр үлдээнэ.
😅 Эцэст нь муудаж, хаягдал болох тохиолдол ч бий.
Харин ногоогоо бэлдэхдээ:
👉 Ам бүл маань хэд вэ?
👉 Өвөл ямар ногоог түлхүү хэрэглэдэг вэ?
👉 Ямар ногоо удаан хадгалалт даах вэ?
👉 Ямар ногоог богино хугацаанд хэрэглэх вэ?
👉Даршилсан ногоог нэг удаад ямар хэмжээгээр идэх нь тохиромжтой вэ? гэх зэргийг тооцож, доорх аргуудаар хэрэгцээндээ тохируулж 9-р сарын 15-аас 20 ны хооронд бэлтгэдэг болсон.
🧊 ХӨЛДӨӨХДӨӨ:
- Нэг удаагийн хоолонд хэрэглэх хэмжээгээр савлах
- Аль болох агаар оруулахгүй битүү хадгалах
- Хүнсний зориулалтын, силикон уут сонгох
- Температураа тогтвортой барьдаг хөлдөөгчид хадгалах
- PP, HDPE, LDPE гэсэн хүнсний зориулалтын тэмдэглэгээг шалгах
🫙 ДАРШЛАХДАА:
- Шилэн сав, таглаа, багаж хэрэгслээ сайтар угааж, ариутгах
- Тохирох давсны агууламж, найрлагыг баримтлах
- Сонгино, саримс, халуун чинжүү зэрэг нь амтыг илүү баялаг болгоно
- Исгэлтийн аргаар даршлах бол зөв давсжилт, температур, ариун цэвэр маш чухал
🌿 ХАТААЖ НӨӨЦЛӨХДӨӨ
- Яншуй, шанцай зэрэг навчит ногоог хатааж бэлтгэвэл өвлийн хоолонд амт, үнэр нэмэхэд их хэрэг болдог.
Ингэж бэлдвэл өвлийн турш ногоогоо төрөл бүрээр нь хэрэглэж, хоол хүнснээсээ авах эслэг, амин дэм, эрдэс бодисын хэрэглээгээ тогтмол байлгахын зэрэгцээ хүнсний хаягдлаа ч багасгах боломжтой. 🌿
Үүнийгээ ч бүсгүйчүүд, эзэгтэй нартайгаа хуваалцан, хамтдаа бэлтгэдэг уламжлалаараа энэ жил 7 дахь жилдээ бэлтгэж байна. 🥕🥒🌿
Та ч гэсэн энэ намар бидэнтэй хамт ногоогоо бэлтгэхийг хүсвэл доорх линкээр ороод бүртгүүлээрэй! ❤️
Бүртгүүлэх линк 👉https://www.facebook.com/share/1Bxd9oyMPR/?mibextid=wwXIfr