Занди эмч

Занди эмч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Занди эмч, Health & Wellness Website, Bayanzurkh district, subdistrict 25, Ulaanbaatar.
(1)

АУ-ны доктор, Уламжлалт анагаахын эмч, эрүүл мэндийн зөвлөх, хувь хүний хөгжлийн ментор, энергийн урсгалын зөвлөх.
Өвчин болон амьдралын асуудал бэрхшээлийн сэтгэлзүйн шалтгааныг оношилж, гарц гаргалгааг олоход тань тусална. Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2003 онд ЭМШУИС-ийг уламжлалтын эмч мэргэжлээр төгссөн. АУ-ны доктор, Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй эмч.
2000 оноос иог, бясалгала

ар хичээллэж, 2004 оноос иог, бясалгалын хичээлийг зааж эхэлсэн. 2008 онд "Бясалгалын сэтгэл түгшилтэд үзүүлэх нөлөө" сэдвээр АУ-ны магистрын зэргийг, 2016 онд “Настны цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээний үр нөлөө” сэдвээр АУ-ны докторын зэргийг тус тус хамгаалсан. Одоо АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуульд иог, бясалгалын хичээл, уламжлалт эмчилгээний хичээлүүдийг заадаг.
Миний хувьд "Зэт арт энд иога" хувь хүний хөгжлийн төвийг санаачлан байгуулж, олон төрлийн танхимын ба онлайн сургалт, хөтөлбөрүүдийг явуулахаас гадна дэлхий даяаршиж буй өнөөгийн нийгэмд биднийг хүртэл уламжлагдаж ирсэн Монгол уламжлал, зан заншил, өв сан, ахуй соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, учир шалтгааныг нь тайлж, соён гэгээрүүлэх “Билэгдэл” бүлгэм, Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх "Зэндмэнэ" клубыг тус тус санаачлан ажиллуулж байна.
Мөн youtube сувгаараа дамжуулан эрүүл аж төрөх, амьдралын зөв хэв маягийг сурталчлах, иог, бясалгалын хялбар арга, техникүүдийг та бүхнийхээ хүртээл болгох зорилготой билээ.

Хүн бүхэн эрүүл энх байж, өргөө гэр бүр инээд хөөрөөр цалгиж байхыг хүсэн ерөөе!
АУ-ны доктор, хүний их эмч, иог, бясалгалын багш Н.Занди

🌿 Таны бие хамгийн сүүлд хэзээ үнэхээр амарсан бэ?Энэ бол унтсан тухай биш. Амралтаар явсан тухай ч биш.Харин:🌿 яараагүй...
06/06/2026

🌿 Таны бие хамгийн сүүлд хэзээ үнэхээр амарсан бэ?

Энэ бол унтсан тухай биш. Амралтаар явсан тухай ч биш.

Харин:

🌿 яараагүй

🌿 санаа зовоогүй

🌿 ажил бодоогүй

🌿 хоолоо тайван идсэн

🌿 өөрийгөө шахаагүй

тийм өдөр хамгийн сүүлд хэзээ байсан бэ?

Заримдаа бид амралт хэрэгтэй байгаагаа мэддэг.

Гэхдээ амрах зөвшөөрлийг өөртөө өгдөггүй.

Өнөөдөр амралтын өдөр юунд ч яаралгүй өөртөө 10 минут ч гэсэн зориулж үзээрэй. 💚

Харин тэр 10 минутаа юунд зарцуулснаа коммент дээр хуваалцаарай. 🌿

🌿 Заримдаа бие өвдөөгүй. Гэхдээ амьдрал хүндэрчихсэн юм шиг санагддаг.🌱 Өглөө сэрэхэд аль хэдийн ядарсан байдаг.🌱 Орой б...
02/06/2026

🌿 Заримдаа бие өвдөөгүй. Гэхдээ амьдрал хүндэрчихсэн юм шиг санагддаг.
🌱 Өглөө сэрэхэд аль хэдийн ядарсан байдаг.
🌱 Орой болохоор юу ч хийх хүсэлгүй байдаг.
🌱 Жижиг зүйлд хүртэл бухимдана.
🌱 Нойр хүрэхгүй мөртлөө эрч хүчгүй.
🌱 Гэдэс тайван биш.
🌱 Сэтгэл ч тайван биш.
Тэгээд бид үүнийг:
⚡️ "Нас явж байна."
⚡️ "Ажил их байна."
⚡️ "Стресс л байх."
гээд өнгөрөөдөг.
Гэтэл бие маань ингэж хэлж байгаа ч юм билүү?
💚 "Надад жаахан анхаарал хэрэгтэй байна."
💚 "Надад жаахан амралт хэрэгтэй байна."
💚 "Надад жаахан энхрийлэл хэрэгтэй байна."
Маргааш "Зүрх тэтгэх, нарийн гэдэс цэвэрлэх" 14 хоногийн хөтөлбөрөө эхлүүлнэ. Энэ удаа биедээ цаг гаргаж,
өөрийгөө сонсож, бие сэтгэлээ сэргээх аялалд хамтдаа гарцгаая.

Мэдээлэл авах бол +1 гэж бичнэ үү.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор

🌿 ТАНЫ ХОЁРДОГЧ ЗҮРХ ЮУ ВЭ? Таны ажилд туслах хүмүүс байхад та ямар их баярладаг билээ дээ? Тэгвэл зүрхнийхээ хамгийн то...
02/06/2026

🌿 ТАНЫ ХОЁРДОГЧ ЗҮРХ ЮУ ВЭ?
Таны ажилд туслах хүмүүс байхад та ямар их баярладаг билээ дээ? Тэгвэл зүрхнийхээ хамгийн том туслахыг мэдээд авбал зүрхээ дэмжих нь байна. Энэ тухай энэ 7 хоногийн "Занди эмчийн цаг"-аар ярилцана. Та сэрүүлгээ тавьж байгаад ороод ирээрэй.

Хэзээ: 6 сарын 3-нд 21:00

Зүүм кодыг авах бол +1 гэж бичнэ үү.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаардамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

“Одоо жаахан анхаарал хэрэгтэй байна”гэж таны бие шивнэж байвал, энэ удаа өөрийгөө сонсоод үзээрэй. 💚6 сарын 4-нөөс зүүм...
01/06/2026

“Одоо жаахан анхаарал хэрэгтэй байна”
гэж таны бие шивнэж байвал, энэ удаа өөрийгөө сонсоод үзээрэй. 💚

6 сарын 4-нөөс зүүмээр явагдах “Зүрх тэтгэх, нарийн гэдэс цэвэрлэх” 14 хоногийн онлайн хөтөлбөр эхэлнэ.
Энэ хугацаанд бид:
🌿 зүрхээ тэтгэж
🌿 хоол боловсруулах замаа дэмжиж
🌿 өдөр тутмын зөв дадалд аажмаар орж
🌿 бие, сэтгэлээ тайван сонсож сурна.
Энэ бол хатуу дэглэм биш. Өөрийгөө шийтгэх орон зай ч биш. Харин:
✅ тайвширч, амрах
✅ биеийн цэвэрлэгээ хийх
✅ дотоод хэмнэлээ сэргээх
зөөлөн аялал юм. 🌿

Хөтөлбөрийн талаар мэдээлэл авах бол +1 гэж бичнэ үү.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

Үрс бүхэн баяр хөөртэй, гэр бүл бүхэн аз жаргалтай байг ээ!Эх үрсийн баярын мэнд хүргэе! 💛💚🩷
01/06/2026

Үрс бүхэн баяр хөөртэй, гэр бүл бүхэн аз жаргалтай байг ээ!
Эх үрсийн баярын мэнд хүргэе! 💛💚🩷

30/05/2026

"Зүрхийг гэмтээдэг сэтгэлзүйн шалтгаан юу вэ?" уулзалтын бичлэгийг үзэх бол +1 гэж бичнэ үү.

📚 “ХАЙР УУ, ХАМААРАЛ УУ?” ТАНХИМЫН ЭВЕНТ✅ Дуугүй тэвчих үү, өөрийгөө илэрхийлэх үү? ✅ Өөрийгөө золиослох уу? Хамгаалах у...
30/05/2026

📚 “ХАЙР УУ, ХАМААРАЛ УУ?” ТАНХИМЫН ЭВЕНТ

✅ Дуугүй тэвчих үү, өөрийгөө илэрхийлэх үү?
✅ Өөрийгөө золиослох уу? Хамгаалах уу?
✅ Хэлэх гэсэн үгээ залгих уу? Хэлэх үү?
✅ Айдсандаа хүлэгдэх үү? Айдсаа давах уу?
✅ Өөрийгөө ойлгох уу? Нөгөө хүнээ ойлгох уу?
✅ Эсвэл өөрөөрөө тайван байх уу?
✅ Хайрлах уу? Хамааралтай байх уу?
сэдвээр ярилцаж, сэтгэлийн торгон асуудлаа цэгцэлж, тэнцвэртэй харилцааг бий болгохыг хүсч байвал ТАНЫГ танхимын эвентдээ урьж байна!

Мөн
✅ Коучингийн техник ажиллана.
✅ Метафор карттай ажиллана.
✅ Тантай 1 биш 3 ментор ажиллана.

📌 Хэзээ: 5 сарын 31-ний 11 цагт

Жич: Эхний 8 хүнийг бүртгэнэ.

28/05/2026

Та "Бид яагаад өөрийгөө голдог вэ?" эвентийн бичлэгийг үзэх бол +1 гэж бичнэ үү.

🌿 ЗАНДИ ЭМЧИЙН ЦАГ “Зүрхийг гэмтээдэг сэтгэл зүйн байдал юу вэ?”- удаан хугацааны гомдол,- түгшүүр,- дотроо хадгалсан ст...
28/05/2026

🌿 ЗАНДИ ЭМЧИЙН ЦАГ
“Зүрхийг гэмтээдэг сэтгэл зүйн байдал юу вэ?”
- удаан хугацааны гомдол,
- түгшүүр,
- дотроо хадгалсан стресс
бие дээр хүртэл нөлөөлж эхэлдэг.
Уламжлалт анагаах ухаанд зүрхийг зөвхөн эрхтэн биш,
харин сэтгэлтэй холбоотой гэж үздэг.
Өнөө орой 20 цагт:
🌿 сэтгэл ба зүрхний холбоо
🌿 стресс бие дээр хэрхэн илэрдэг
тухай ярилцана.

Хэрэв оролцохыг хүсвэл +1 гэж бичнэ үү.

Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаардамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди

БИЕ ЯДРАХААС ӨМНӨ СЭТГЭЛ ЯДАРДАГ. Бие өвдөхөөс өмнө сэтгэл хямарч, тайван биш болдог. Үүний илрэл нь:🌿 амархан уурлах🌿 о...
25/05/2026

БИЕ ЯДРАХААС ӨМНӨ СЭТГЭЛ ЯДАРДАГ.

Бие өвдөхөөс өмнө сэтгэл хямарч, тайван биш болдог. Үүний илрэл нь:

🌿 амархан уурлах
🌿 ойр ойрхон санаа зовох
🌿 нойр хямрах
🌿 ядрах
🌿 хоол боловсролт хямрах

Энэ нь зүгээр “стресс” биш харин зүрхтэй холбоотой. Тийм учраас бид зүрх сэтгэл гэж холбож ярьдаг. 💚

Та үүнтэй санал нийлж байна уу?

Энэ 7 хоногт “Занди эмчийн цаг”-аар Зуны улирлын онцлог, зүрх, сэтгэл санаа, нарийн гэдэсний холбооны талаар Лхагва гарагийн 21, Пүрэв гарагийн 20 цагт 2 удаа ярилцъя. Та сэрүүлгээ тавьж байгаад зүүмээр ороод ирээрэй. 🌿

Address

Bayanzurkh District, Subdistrict 25
Ulaanbaatar
13370

Alerts

Be the first to know and let us send you an email when Занди эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Занди эмч:

Share