Soyorkhol Med Hospital

Soyorkhol Med Hospital Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Soyorkhol Med Hospital, Medical and health, Sodnom Street, 8 khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar.

Ходоод өвдөх,Цээж хорсох, Гэдэс дүүрэх зовиуртай юу?
Шалтгааныг нь оношилж, зөв эмчилнэ.

🔬 Ходоод, бүдүүн гэдэсний дуран
🦠 Хеликобактер илрүүлэх ба эмчилгээ
📋 Ходоодны хавдрын эрт илрүүлэлт, эрсдэлийн үнэлгээ

📞 88246868

🥟🥤 Наадмын ширээн дээр хамгийн их байдаг ч хамгийн их анхаарах ёстой хүнс юу вэ?Хариулт нь хэт боловсруулсан хүнс юм.Үүн...
04/07/2026

🥟🥤 Наадмын ширээн дээр хамгийн их байдаг ч хамгийн их анхаарах ёстой хүнс юу вэ?

Хариулт нь хэт боловсруулсан хүнс юм.

Үүнд:
🥤 Хийжүүлсэн, чихэрлэг ундаа
🍟 Чипс, савласан амттан
🌭 Хиам, зайдас зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн
🍞 Урт хадгалалттай үйлдвэрийн талх, нарийн боов
🍪 Савласан жигнэмэг, өглөөний чихэрлэг үрэл

Эдгээр хүнс нь ихэвчлэн:
❌ Давс ихтэй
❌ Элсэн чихэр ихтэй
❌ Ханасан өөх тос ихтэй
❌ Харин эслэг, амин дэм бага байдаг.

Сүүлийн үеийн томоохон судалгаануудын дүгнэлтээр хэт боловсруулсан хүнсийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэх нь:
⚠️ Таргалалт
⚠️ 2-р хэлбэрийн чихрийн шижин
⚠️ Зүрх судасны өвчин
⚠️ Бөөрний өвчин
⚠️ Нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

🎉 Наадмаар бүгдийг нь хорих хэрэггүй. Харин зөв сонголт хийх нь чухал.

✅ Хуушуур, хорхог идсэн бол ногоо, салатаа нэмээрэй.
✅ Ус сайн уугаарай.
✅ Хийжүүлсэн ундааг ус, айраг эсвэл сахаргүй цайгаар орлуулаарай.
✅ Савласан амттанаас илүү шинэ жимс сонгоорой.
✅ Хэмжээгээ тохируулж идэх нь хамгийн сайн "эм" юм.

🇲🇳 Сайхан наадаарай.
Эрүүл сонголт таны баярыг улам сайхан болгоно.

Соёрхол Мед Эмнэлэг:
🚩Хаяг:11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
☎Утас: 88246868
#цолмонэмч #ходоодныдуран #ЭрүүлХооллолт

01/07/2026

🇲🇳Наадам ойртож байна.
Хөдөө явахдаа хувцас, хоолоо бэлддэг шигээ эрүүл мэндээ ч бас бэлддэг үү?

Жил бүрийн баярын өдрүүдэд ходоод гэдэсний асуудлаар эмнэлэшт хандах хүмүүсийн тоо нэмэгддэг.

Тиймээс наадмын үеэр аялалд гарахаасаа өмнө гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирсон анхны тусламжийн жижиг багц бэлдээрэй!

✅ "Жагсаалт" гэж бичээд Наадамд авч явах анхны тусламжийн багцийн жагсаалт аваарай❗

🚬 Таны ходоод татсан тамхины чинь ширхэг бүрийг санаж байдаг.Олон хүн тамхи зөвхөн уушгийг гэмтээдэг гэж боддог.Гэтэл та...
30/06/2026

🚬 Таны ходоод татсан тамхины чинь ширхэг бүрийг санаж байдаг.

Олон хүн тамхи зөвхөн уушгийг гэмтээдэг гэж боддог.

Гэтэл тамхины хорт бодисууд зөвхөн уушгинд үлддэггүй.

⚠️ Ходоодны салстыг цочрооно
⚠️ Хүчил ялгаралтыг нэмэгдүүлнэ
⚠️ Сөөргөөг сэдрээнэ
⚠️ Шарх эдгэрэх хугацааг уртасгана
⚠️ Ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Тиймээс тамхи татдаг хүмүүсийн дунд:

▪️ Ходоодны үрэвсэл
▪️ Шарх
▪️ Сөөргөө
▪️ Ходоодны хавдар
илүү түгээмэл тохиолддог.

Харамсалтай нь олон жилийн дараа л тамхины үр дагаврыг нь мэдэрдэг.

Өнөөдөр татсан тамхи ходоодыг чинь өвтгөхгүй байж болох ч таны ходоод түүнийг мартдаггүй.

📍 Соёрхол Мед Клиник: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞 88246868

#цолмонэмч #тамхи #ХодоодныШархх #СӨӨРГӨӨ #ХодоодныҮрэвсэл #ходоодныхавдар

🤍 Ходоодны дуран бол зөвхөн өвчин хайдаг шинжилгээ биш.Өөрийгөө тайван байлгах шинжилгээ юм.Эрүүл гэдгээ баталгаажуулах ...
29/06/2026

🤍 Ходоодны дуран бол зөвхөн өвчин хайдаг шинжилгээ биш.
Өөрийгөө тайван байлгах шинжилгээ юм.

Эрүүл гэдгээ баталгаажуулах нь ч бас үнэ цэнтэй.

Хэрэв та:

✅ 45-аас дээш настай
✅ Цээж хорсдог
✅ Гашуунаар гульгидаг
✅ Ходоод эвгүй оргидог
✅ Удаан хугацаанд дурандуулаагүй
бол ходоодоо шалгуулах талаар бодоорой.

🎯 Өвдөхийг нь хүлээх хэрэггүй.
Эрүүл байхдаа Эрүүл мэндээ хамгаал

📍 Соёрхол Мед Клиник: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б блок122тоот
📞 88246868

#цолмонэмч #ходоодныдуран #урьдчилансэргийлэхүзлэг #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ

⚠️ Ходоод өвдөх болгонд өвчин намдаах эм уудаг уу?Олон хүн өвдөлт намдвал эдгэрсэн гэж боддог.Гэтэл зарим өвчин намдаах ...
28/06/2026

⚠️ Ходоод өвдөх болгонд өвчин намдаах эм уудаг уу?

Олон хүн өвдөлт намдвал эдгэрсэн гэж боддог.

Гэтэл зарим өвчин намдаах эмүүд нь ходоодны салстыг цочроож:

▪️ Үрэвсэл сэдрээх
▪️ Шарх үүсгэх эсвэл хүндрүүлэх
▪️ Ходоодноос цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хамгийн аюултай нь өвдөлт түр намдсан ч өвчний шалтгаан хэвээр үлддэг.

🤍 Ходоодны өвдөлтийг дарах биш,
шалтгааныг нь олж эмчлэх нь чухал.

Хэрэв ходоод тань байнга өвдөж, хорсож, гашуун огиулдаг бол мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай бол дурангийн шинжилгээ хийлгээрэй.

📍 Соёрхол Мед Клиник: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Бок 122тоот
📞 88246868

#цолмонэмч #ходоодөвдөхх #ХодоодныШарх #ХодоодныДуран

🍜 Хоолоо сайн зажлах нь ходоодонд өгч болох хамгийн том тусламжийн нэг.Хоолоо хурдан идэх нь амархан мэт санагддаг.Гэхдэ...
27/06/2026

🍜 Хоолоо сайн зажлах нь ходоодонд өгч болох хамгийн том тусламжийн нэг.

Хоолоо хурдан идэх нь амархан мэт санагддаг.
Гэхдээ ходоодонд илүү их ачаалал өгдөг.

Харин сайтар зажилж идэх нь:

✅ Хоол боловсруулалтыг хөнгөвчилнө
✅ Шим тэжээлийн шингээлтийг сайжруулна
✅ Хэт их идэхээс сэргийлнэ
✅ Ходоодны ачааллыг бууруулна
✅ Цээж хорсох, дүүрэх зовиурыг багасгахад тусална

Яагаад гэвэл:

🔹 Зажилснаар хоол жижиглэгдэнэ
🔹 Шүлсний ферментүүд хоолны задралыг эхлүүлнэ
🔹 Тархинд "цадлаа" гэсэн дохио хүрнэ
🔹 Ходоод том хэсгүүдийг боловсруулах гэж хэт ачааллахгүй

🤍 Эрүүл хооллолт зөвхөн юу идэхээс биш, ЯАЖ идэхээс эхэлдэг.

Өнөөдөр хоолоо удаан, сайн зажилж идээд үзээрэй. 😊

📍 Соёрхол Мед Клиник11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞 88246868

#цолмонэмч #ЭрүүлХооллолт #ходоодныдуран

⚠️ Ходоод өвдөхгүй байсан ч дурандуулах 5 шалтгаан"Ходоод өвдөөгүй болохоор дурандуулах хэрэггүй ."Ингэж боддог хүн маш ...
26/06/2026

⚠️ Ходоод өвдөхгүй байсан ч дурандуулах 5 шалтгаан

"Ходоод өвдөөгүй болохоор дурандуулах хэрэггүй ."
Ингэж боддог хүн маш олон байдаг.

Гэхдээ би дурангийн эмчийн хувьд хэлэхэд:

👉 Ихэнх ходоодны ноцтой өөрчлөлттэй хүмүүс бусдын зөвлөмжөөр эсвэл ходоод нь өвддөггүй ч гэсэн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр санамсаргүй байдлаар өвчнөө мэдэж авдаг. Харамсалтай нь зовиур илрэхгүй болохоор ходоодны эмгэг оройтож оношлогдох эрсдэл тулгардаг.

Тиймээс дараах тохиолдолд зовиургүй байсан ч ходоодоо шалгуулах хэрэгтэй.

✅ 1. Та 40-өөс дээш настай бол
Нас ахих тусам ходоодны салстын өөрчлөлт, шарх, хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг.

Өөрийгөө эрүүл гэж бодож байсан хүмүүсээс ч өөрчлөлт илэрч байсан тохиолдол олон бий.

✅ 2. Таны гэр бүлд ходоодны хавдар байсан бол
Аав, ээж, ах, эгч, дүү нарын дунд ходоодны хавдар оношлогдож байсан бол эрсдэл өндөр бүлэгт орно.

Ийм хүмүүс тогтмол хяналтад байх нь чухал.

✅ 3. Та өмнө нь хеликобактерийн халдвартай байсан бол
Хеликобактер эмчлэгдсэн байсан ч түүний улмаас үүссэн өөрчлөлт бүрэн арилсан эсэхийг шалгах шаардлагатай байдаг.

Зарим хүмүүст архаг үрэвсэл, хатингаршил үлдсэн байдаг.

✅ 4. Та тамхи татдаг эсвэл архи тогтмол хэрэглэдэг бол
Олон жилийн хэрэглээ нь ходоод, улаан хоолойн салстыг гэмтээж болно.

Зовиургүй явж байгаад дурангаар өөрчлөлт илрэх нь ховор биш.

✅ 5. Та сүүлийн 2–3 жил огт дурандуулаагүй бол
Унаж байгаа машиндаа үзлэг оношлогоо хийлгэдэг мөртлөө
өөрийнхөө биеэ үзүүлэхээ мартчихдаг, өөрийгөө завгүй гэж боддог хүмүүс.

Өвчин хүндрэхийг хүлээхээс илүү эрт илрүүлэх нь хамгийн зөв сонголт байдаг.

🤍 Эмч нь өдөр бүр л: "Эмч ээ, миний ходоод өвддөггүй болохоор гайгүй гэж бодсон ш дээ"
гэдэг хүмүүстэй таардаг.

Харин эрүүл байхдаа эрүүл мэндээ хамгаалсан хүмүүс хамгийн зөв шийдвэр гаргасан байдаг.

🎯 Урьдчилан сэргийлэх үзлэг бол айдсаас биш, өөрийгөө хайрласнаас эхэлдэг.

📍 Соёрхол Мед Клиник: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞 88246868

#цолмонэмч #ходоодныдуран #УрьдчиланСэргийлэхҮзлэг #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ

🤔"ХОДООДОО ЭХОГООР ХАРУУЛЧИХВАЛ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?"Энэ бол надаас хамгийн их асуудаг асуултуудын нэг.Харамсалтай нь:⚠️ Ход...
25/06/2026

🤔"ХОДООДОО ЭХОГООР ХАРУУЛЧИХВАЛ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?"

Энэ бол надаас хамгийн их асуудаг асуултуудын нэг.

Харамсалтай нь:

⚠️ Ходоодны үрэвсэл
⚠️ Ходоодны шарх
⚠️ Хеликобактерийн улмаас үүссэн өөрчлөлт
⚠️ Ходоодны салстын хатингаршил
⚠️ Эрт үеийн хавдар

зэрэг өвчнийг эхо шинжилгээгээр оношлох боломжгүй.

Учир нь эхо нь ходоодны доторх салстыг хардаггүй.

Харин дурангийн шинжилгээгээр:

✅ Салстыг шууд харна
✅ Үрэвсэл байгаа эсэхийг мэднэ
✅ Шарх байгаа эсэхийг тодруулна
✅ Шаардлагатай бол сорьц авна

Тиймээс ходоодны өвчнийг зөв оношлох "алтан стандарт" шинжилгээ нь дуран юм.

🤍 Өвдөж байгааг эмчлэхээс өмнө шалтгааныг нь олж мэдэх хэрэгтэй.

Та өмнө нь ходоодоо эхогоор харуулж байсан уу?

👇 Коммент дээр ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж бичээрэй.

📍 Соёрхол Мед Клиник
📞 88246868

#ЦолмонЭмч #ХодоодныДуран #Хеликобактер

🦠 Яагаад олон хүн амьсгалын шинжилгээг сонгодог вэ?Хеликобактерийг илрүүлэх хэд хэдэн арга байдаг.Харин амьсгалын шинжил...
25/06/2026

🦠 Яагаад олон хүн амьсгалын шинжилгээг сонгодог вэ?

Хеликобактерийг илрүүлэх хэд хэдэн арга байдаг.

Харин амьсгалын шинжилгээ (UBT) нь дараах давуу талтай:

✅ Өвдөлтгүй
✅ Дуран орох шаардлагагүй
✅ Өтгөний дээж өгөх шаардлагагүй
✅ Хурдан (ойролцоогоор 20-30 минут)
✅ Амьд Хеликобактер байгаа эсэхийг илрүүлдэг
✅ Эмчилгээний дараах хяналтад тохиромжтой

Шинжилгээний явц:

1️⃣ Капсул ууна
2️⃣ 15 минут хүлээнэ
3️⃣ Картад үлээнэ
4️⃣ Хариу гарна

📍Соёрхол Мед Эмнэлэг: 11хороолол Хатагтай эмнэлгийн Б Блок 122тоот
📞 8824-6868

🤔 GastroKit гэж яг юу шийддэг вэ?Олон хүн над дээр ирээд:"Эмч ээ, ходоод өвдөөд байна.""Цээж хорсоод байна.""Гашуунаар г...
24/06/2026

🤔 GastroKit гэж яг юу шийддэг вэ?

Олон хүн над дээр ирээд:
"Эмч ээ, ходоод өвдөөд байна."
"Цээж хорсоод байна."
"Гашуунаар гулгиад байна."
гэж ярьдаг.

Гэхдээ эдгээр нь үнэндээ өвчин биш.- Зөвхөн шинж тэмдэг.

Харин хамгийн чухал асуулт бол:⚠️ ЯАГААД өвдөж байна вэ?
гэдэг асуулт юм.

Жишээ нь цээж хорсож байгаа 3 хүн байлаа гэж бодъё.
Нэг нь:
🦠 Хеликобактерийн халдвартай байж болно.
Нөгөө нь:
🔥 Сөөргөө өвчтэй байж болно.
Гурав дахь нь:
⚠️ Ходоодны шархтай байж болно.

Эдгээр тохиолдлуудад:
Шинж тэмдэг нь ижил төстэй боловч Эмчилгээ нь өөр.

Тиймээс зөв онош хамгийн чухал, иймд манай эмнэлгээс та бүхэнд GastroKit-багцыг санал болгож байна.

GastroKit- багцын зорилго бол:

💡 Зөвхөн Эм бичүүлэх биш.-💡 Шалтгаанаа олох.


GastroKit багцад:

✅ Ходоодны дуран
✅ Хеликобактерийн амьсгалын шинжилгээ
✅ Эмчийн зөвлөгөө
багтдаг.

Энэ 3 шинжилгээгээр:

✔️ Ходоодны салст ямар байгааг харна
✔️ Хеликобактер байгаа эсэхийг тогтооно
✔️ Цаашид ямар эмчилгээ хэрэгтэйг шийднэ

🤍Эмч нь өвчтөнүүддээ үргэлж нэг зүйл хэлдэг.

"Эмчилгээ эмнээсээ биш , оношноосоо эхэлдэг."

Хэрэв танд ходоод гэдэсний зовиур байгаа л
бол шалтгаанаа олж мэдэх цаг болжээ гэж ойлгоорой.

🎯 GastroKit багцад хамрагдах бол одоо цагаа захиалаарай

📍 Соёрхол Мед Клиник
📞 88246868

#цолмонэмч #ходоодныдуран #Хеликобактерилрүүлэхамьсгалынуреазийншинжилгээ #СӨӨРГӨӨ

Address

Sodnom Street, 8 Khoroo Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97688246868

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soyorkhol Med Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Soyorkhol Med Hospital:

Shortcuts

Share