17/05/2026
Хэрэгтэй мэдээлэл
ШАР ТОС МУУДДАГ
МУУДАХ МУУДАХДАА
ЦАЙРЧ ӨНГӨӨ ӨӨРЧИЛДӨГ
Зиак Монгол идээ ундааны талаар тасралтгүй 10 гаруй жил хүртэж судалж яваа хүний хувьд Шар тосныхоо ааш аягийг гадарладаг доторлодог хүний хувьд жаахан зүйл бичихгүй бол горьгүй нь ээ.
Шар тос бол Монголчуудын эртний хүнс. Бүүр цаашлаад стратегийн гол хүнс. Шар алт болсон-Шар тос бол дан ганц хоол, хүнс хуурах төдийд ашиглагдах бус хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Цөсийг хамгийн сайн ялгаруулж дотоод эрхтнийг угаалгын нунтаг адил угааж өтгөн, шингэнийг ялгаруулах процессыг дэмнэдэг эмт, шимт, амт хүнс юм.
ШАР ТОС ХҮҮХЭД АДИЛ ХӨЛСДӨГ
Хууччуул сэтгэл сайтын шар их гэлцдэг. Гаднаас эвгүй аягүй хүн орж ирэхэд шараа өгөхгүй хөлсдөг. Түүгээр ч үл барам сэтгэл санаа тогтворгүй харуу буруу юм бодож өрмөө хайлуулах аваас шар тосоо өгдөггүй нь ахуй дээр батлагдсан онцгой сонин тохиол. Шар тос амьтай, амьд тос. Хольцоо ороогүй "Шижир тос" гэж хөх өвгөдүүд дээдэлдэг нь нэн учиртай.
Охь тос учир муудна. Муудахаараа цөвөө өгч цагаардаг. Цагаарч муудсан тос эхүүн үнэр ялгаруулдаг.
Монголчууд шар тосоо муудуулахгүй шимт байдлыг нь хадгалахын тулд эрт цагт модон торхонд тусгайлан хадгалж нар салхинаас хол нандигнан хадгалж 100 жил торхонд хадгалсан шар тос ямар ч шарх сорвинд түрхсэн хормын төдийд эдгээх шидтэй гэлцдэг байв.
Орчин цагт шар тосны хэрэглээ хумигдаж охь тосноосоо холдож яаж хадгалах, яаж хэрэглэх талаар бидний мэдэгдэхүүн туйлын дорой болжээ.
Хаврын цагт исгэ идээ тэргүүтэнг идэх нь бие эрхтэнд таатай хэмээн уламжлалт анагаах ухааны ном судар болон "Монголын идээ ундааны товчоон"-д бичиглэн үлдээсэн байдаг. Тийм ч учраас хавар цагт хамгийн хийх идэх дуртай хүнс маань ХАЙЛМАГ байдаг.
Хайлмаг зүсийг гооруулж, эрүүл хэвийн жингээ барихад тусалдаг болохоор зохимжит хэмжээгээр хүртдэг. Энэ зурган дээрх шар тос аваас хайлмагаа гаргаж авах үедээ гаргаж авсан миний өөрийн ялгасан шар тос. Шилний ёроолд жаахан шар тос үлдсэнийг нь анзааралгүй хөргөгчинд хийлгүй муудуулж орхисон байдал.
Шар тос муудаад цөвлөчихөөр үнэрлээд үзэхэд өөхөн тос шиг эхүүн үнэр ялгарчих гээд байдаг болохоор хадгалалт тал дээр ч сайтар анхаарч хэрэглэхийг хичээдэг.
Хайлмаг хийхэд шар тос их ялгарна. Түүнийгээ том шилэнд юүлж аваад яг хэрэглэх шар тосоо багахан шилэн саванд тасалж аваад хэрэглэдэг. Шилнээс хөлдсөн шар тосыг ховхолж авах залхуутай санагддаг учир ийн хөдөлмөрөө хөнгөвчилж хэрэглэх тосоо жижиг шилэнд тасалж авч хэрэглэдэг нь 1т. хөдөлмөрөө хөнгөвчилж 2рт шар тосоо тасалгааны хэмд удааж муудуулахгүй урвалд оруулахгүй зохимжит хугацаанд нь хэрэглэж дүүргэх хүсэлтэй холбоотой.
Орчин цагт Ghee буюу Шар тосны үр ашгийг Европын өндөр хөгжилтэй орнуудын иргэд хүртэл хэрэглэж хэвшиж хэрэглээндээ нэвтрүүлж эхэлж байна. Харин бид шар тосныхоо мууддаг эсэхийг ч мэдэхгүй өөр хоорондоо талцаж хэрэлдээд сууж байдаг мөн их гуниг аа.
Шар тос цайдаггүй гээд хэрэлдэх гээд аман дээр нь гараад хуруу гар нь язганаад коммент бичих гээд байгаа хүмүүс намайг блок хийж тус болоорой. Тийм Монголоо алдсан хүмүүсийн хэл үгэнд ороогдож суухыг хүсэхгүй байна. Хэрэглэдэг ч үгүй мууддаг эсэхийг нь ч мэддэггүй зүйлийнхээ талаар цэц булаалдана гэдэг үнэндээ хууччуулын хэлдгээр мунхгийн шинж.
Үнэхээр шар тос муудаад цагаа хаядгийг мэддэггүй бол хайлмаг хайлаад шар тос өөрөө гаргаж аваад шилний ёроолд жаахан шар тос тунагаад хөргөгчинд хийлгүй хэсэг хугацаанд ажиглаад үз. Яаж урвалд орж цайхыг нь харчхаад "Шар тос мууддаг, мууддаггүй, цайдаг, цайдаггүй дээр цэц булаалдаарай гэж хүсэх байна"
Монголын радио Хятадаар мэндчилэхэд би үхнээ гэж Б.Галсансүх найрагчийн үг шиг Шар тос муудахаараа цайдаг тухай бичээд сууж байдаг цөвүүн цаг ирэх гэж... Монголоо алдаж гадны хяналтгүй хүнсэнд хэт автсаны цөв юм даа.
Монгол хэлний их тайлбар толинд
Цөв орох - сайн юманд садаа орох, бүтэлгүй болох гэж тайлбарласан байдаг.
#Шар тос бол Монгол түмнийг ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ авч явах стратегийн чухал хүнс шүү. Хэн нэгэн этгээд мэдлэггүйгээр дайрч биднийг шимт хүнснээс салгаж Үндэсний аюулгүй байдалд халдахыг үл тэвчинэ.
18 жил төр нийгмийг удирдсан Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн гуч охин, Мандухай, Нэгдэлчин, "Дэвшил сангийн аж ахуй"-г үүсгэн байгуулагч С.Дагвашадавын ач охин, Баянхошуу Намдолдэчэнлин хийдийг үндэслэн байгуулагч Дорж Ловон Лувсанбанзарын гуч охин, МУСГЗ, сэтгүүлч Д.Амбалсэлмаагийн зээ охин, гурвын үеийн сэтгүүлч "Монгол өв соёл" судлаач, Сүүн ихт хүнсээр хооллогч Бямбадоржийн Саруул би вээр Монгол шар тосоо өмөөрнө
Эх сурвалж: 📝Саруул Бямбадорж