30/01/2026
АМЬДРАЛ ҮРГЭЛЖ ТОДОРХОЙГҮЙ, АМЬДРАЛЫН ГАНЦ ТОДОРХОЙ ЮМ НЬ Л ЭНЭ
Нас нэмэх тусам чи өөрөөр амьдарч эхлэнэ.
Чиний амьдрал эсрэг төлөв рүү орж эхлэнэ.
Хагасайн өдрийн орой найзуудтайгаа шоудахын оронд хэзээ ч үзэж байгаагүй
гадаад кино үзээд чи орондоо хэвтэнэ.
Хогоо өдөр бүр гаргаж хаяна, ор дэрний даавуугаа гурав хоног болгон солино.
Чи үргэлж оочирын нэгдүгээрт зогсох албагүй.
Замын түгжрэлд чи стресстэхээ болино. Чи өөрийнхөө дуртай дууг тавиад машинаа унаад дөт биш замаар гэртээ харина.
Чи өөрийнхөө концертыг тоглоод байгаа юм шиг санагдаж эхлэнэ. Чи заавал хүнтэй хамт кинонд явах хэрэггүй болно.
Чи кафед ганцаараа шилэн цонхны хажууд суугаад зам, хүмүүс, салхи хаашаа салхилж байгааг, бас модны мөчрүүдийг ширтэн сууна.
Чи эцэст нь ганцаараа амьдарч сурсандаа сэтгэл ханамж мэдрэнэ.
Чи өвлийн шөнүүдийг санаж эхлэнэ, гэхдээ долоон жилийн өмнө аавтайгаа хамт суугаад од гаригсын тухай дөрвөн цаг ярьсанаа санана.
Их сургуулийн найзуудын дурсамжууд заримдаа чамд гашуун амтыг мэдрүүлэнэ, заримдаа чамайг сохор болзооны яг дундуур гэнэт л инээлгэнэ.
Тэр чамаас яагаад инээснийг чинь асуухад чи юу ч хэлэхгүй, гэхдээ чи тэд нарыг нэг онлайнаар асууя даа гэж дотроо толгойндоо тэмдэглэж авна.
Чи зүрхээ шархлуулах, хүнд хаягдаж гологдохоос айхаа больсоноо ухаарна. Энэ бол амьдралын л нэг хэсэг.
Чи тавдах өдрийн шөнө хийх юмгүй учраас youtube дээрээс нүүрээ яаж будах талаар видео үзээд сууна.
Чи өөртэйгөө их туршилт хийнэ. Чи итгэлтэй биш байсан хувцаснуудаа өмсөнө.
Ногоон, ягаан, цэнхэр өнгөөр нүдээ будаж үзнэ. Мөрөөддөг газрууд руугаа аялах мөнгөө хадгалж эхлэнэ.
Найзуудтайгаа бүтэнсайн өдөр өдрийн цагаар уулзахдаа энгийн уйтгартай биш харин өнгөлөг хувцаснуудаа өмсөнө.
Чи гэртээ маш их ургамал тарьж, муур авах талаар бодож эхлэнэ.
Чи олон артистуудыг сонсож байгаад шөнө сонсох дуртай артистаа олно.
Хүүхэд байхдаа сурахыг хүсдэг байсан, франц хэл, морь унах, хоол хийх, хөгжим тоглохыг сурч эхлэнэ.
Чи өөрийнхөө бие хаа, сэтгэлзүйгээ арчилж тордож эхлэнэ, бас хичнээн эргэлзэж байсан ч гэсэн үгүй гэж хэлж сурна.
Чи хөрөнгө оруулж, байшин худалдаж авахаар бодно, энэ тийм том хүний юм хийж байгаа юм шиг санагдахгүй.
Зүгээр л зөв юм шиг санагдана. Эсвэл чи тэр мөнгөө дэлхийгээр аялахдаа зарцуулана.
Чи хэтэрхий их бодож анализ хийхээ болино. Яагаад гэвэл амьдрал үргэлж тодорхойгүй, амьдралын ганц тодорхой юм нь л энэ гэдэг бодит байдлыг чи хүлээн зөвшөөрнө.
Чи нэг их дуртай биш хүнээ үнсэхээ болино, эсвэл санаа зовсондоо болзоонд явахаа болино.
Чи бөөн асуудалтай зууралдахын оронд сайн сайхан сэтгэлтэй сайн хүнтэй хамт байхыг илүүд үзнэ.
Чи эмх замбараагүй байдлын оронд өөрийнхөө сэтгэлийг тайван байлгахыг илүүд үзнэ.
Чи сошиал медиад хэдэн дагагчтай вэ гэдэгт санаа зовохоо болиж, бүтэнсайн өдрийн өглөөний анир чимээгүйд дурлана.
Чи жижиг цүнхээ аваад л ганцаараа аялалд гарч ном уншина, яг л хүүхэд байсан шигээ.
Чи партиг эрт орхиж гараад гэртээ хариж техно дуун дээр бүжиглэнгээ паста хийж идээд тагтан дээрээ сууна.
Чи өөрийнхөө биенд илүү дуртай болж, хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө.
Чиний араар хов жив ярьдаг найзуудаасаа салж, найзуудаасаа өмнө өөрийгөө чухалчилж эхлэнэ.
Чи эцэг эхээсээ уучлал хүссэн захиа хүлээхээ болиж тэд нартай зүгээр л окей болно.
Чи хүмүүсийг санаж болно, гэхдээ тэд яг ухаантайгаар чамайг буцаахын төлөө хичээл зүтгэл гаргахгүй бол чи тэднийг амьдралдаа оруулахгүй.
Чи ганцаардсан үедээ өөрөөсөө болон өөрийнхөө мэдрэмжээс зугтаахгүй.
Чи хүлээн зөвшөөрсөн цагт л хүмүүс чамайг өөрсдийнхөө хайрлаж чадахаар хайрлаж чадна, чи ч бас тэднийг өөрийнхөө чадахаар хайрлаж чадна гэдгийг ойлгож ухаарна.
Чиний хянаж чадахгүй юмнууд байдаг гэдгийг ойлгоод, байгаагаар нь орхино, гэхдээ л цаашаа амьдрана.
Чи уул, тэнгэр,найзууд бас өөрийнхөө зургийг авдаг болно.
Чи үнэхээр үзэсгэлэн төгөлдөрийг олж харахаараа эхлээд нүдэндээ шингээж авна, яагаад гэвэл зарим зүйлс утсан дээр чинь биш чиний дурсамжинд үлдсэн дээр гэдгийг чи одоо мэддэг болсон.
Хайр дурлалын амьдралаар чинь юу байна гээд найзууд чинь асуухад чи санаа зовохгүй.
Яагаад гэвэл чи залуу байхдаа зөндөө олон алдаа хийж, чамтай байх эрхгүй хүмүүсийн төлөө өөрийгөө шаналгаж зовоож явсан.
Чи инээмсэглээд би зүгээрээ гэж хариулана, энэ удаа чи бүр яг жинхнээсээ, чин сэтгэлээсээ хэлэх болно.
Яагаад гэвэл чи бүх л амьдралынхаа турш бусдаас зөвшөөрөл, баталгаажуулалт горьдож явсан, чи өөрийгөө бас чухал гэдгийг анх удаа л ойлгож харж байна.
Хаанаас ч хамаагүй хайж явсан бүх л хайраа чи одоо өөр дотроосоо хайна.
- Rae Pathak,
illustration by Haylee Morice
Ганцаарчилсан уулзалтын талаар мэдээлэл авах бол пм бичээрэй.
🦄Artist Way 12 долоо хоногийн хөтөлбөр 👇
https://www.facebook.com/groups/242927438076040
THIS POST IS SPONSORED BY:
GOLD salon Mongolia