01/05/2026
🩺Гайморит гэж юу вэ?
Гайморит гэдэг нь хамрын хоёр талын хацар ясны цаана байрлах хөндий (гайморын хөндий) нян, вирус эсвэл харшлын улмаас үрэвсэж, дотор нь шингэн буюу идээ хуримтлагдахыг хэлнэ.
🔎Гайморит үүсэх гол шалтгаанууд:
- Вирус болон бактери: Ханиад, томууны дараа хамрын салст хөөж, хөндийн амсар бөглөрснөөс нян үржих таатай орчин бүрддэг.
- Хамрын таславчийн муруйлт: Хамрын бүтэц өөрчлөгдсөнөөс агааржуулалт муудаж, шингэн гадагшлах боломжгүй болно.
- Шүдний өвчлөл: Дээд эрүүний шүдний ёзоор гайморын хөндийтэй маш ойрхон байдаг тул шүдний үрэвсэл дээшээ хальж гайморит үүсгэх тохиолдол их бий.
- Харшил: Харшлын гаралтай хамрын салстын хөөнгө үрэвсэл.
⚠️Гайморитын үед илрэх шинж тэмдэг:
- Нүүрний өвдөлт: Хацар, нүдний доод хэсэг, дух руу хүнд оргиж, дарахад өвдөнө. Бөхийх үед өвдөлт улам нэмэгдэнэ.
- Хамрын битүүрэл: Хамраар амьсгалахад хүндрэлтэй болох.
- Өнгөтэй нус: Хамар эсвэл хоолой руу шар, ногоон өнгөтэй өтгөн шингэн урсах.
- Толгой өвдөх: Ихэвчлэн нүүрний ясны хэсгээр дүйнгэ оргиж өвдөх.
- Үнэрлэх чадвар муудах: Хоолны үнэр, амтыг сайн мэдрэхээ болих.
- Халуурах: Цочмог үеийн үрэвслийн үед биеийн халуун нэмэгдэж болно.
👉Гайморитыг дур мэдэн гэрээр эмчлэх (халуун жин тавих гэх мэт) нь заримдаа үрэвслийг тархи руу дамжих аюулд хүргэдэг тул заавал мэргэжлийн эмчид хандаж зөв оношлуулна уу.
Холбоо барих утас: 9903 8017
Манай хаяг: СБД, 11-р хороолол, хөгжим бүжгийн коллежийн ард Оргил эмнэлгийн 404 тоот