30/06/2026
Misirelto Soft Derma нь өөрөө идэвхтэй найрлагатай ийлдэс биш, харин нано микро-тип (Nano Tip) технологийг ашиглан арьсны шингээлтийг сайжруулах зориулалттай Made in Japan төхөөрөмж юм. Зөвхөн төхөөрөмжөөрөө үзүүлэх үр нөлөө болон ийлдэстэй хослуулах үед үзүүлэх үр нөлөөг ялгаж ойлгох нь чухал.
Төхөөрөмж өөрөө арьсанд үзүүлэх үр нөлөө
* Арьсны гадаргууг зөөлөн өдөөн, арчилгааны бэлтгэл болгоно.
* Ийлдэс, үүдэл эсийн өсгөвөр, экзосом зэрэг идэвхтэй найрлагын шингээлтийг сайжруулахад тусална.
* Арьсны чийгшлийг хадгалахад дэмжлэг үзүүлнэ.
* Арьсыг гэмтээхгүй, цус гаргахгүй, нөхөн сэргээх хугацаа бараг шаарддаггүй.
* Эмчилгээний дараах арьсны тав тухтай байдлыг хадгалахад давуу талтай.
Идэвхтэй бүтээгдэхүүнтэй хослуулах үед
BMS Laboratory Facial, үүдэл эсийн өсгөвөр, экзосом зэрэг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд:
* Арьсны уян хатан чанарыг дэмжинэ.
* Чийгшлийг сайжруулж, хуурайшилтыг бууруулна.
* Арьсыг илүү толигор, гэрэлтсэн харагдуулахад тусална.
* Нарийн үрчлээний харагдах байдлыг багасгахад дэмжлэг үзүүлнэ.
* Арьсны өнгө жигдэрсэн мэт харагдахад тусална.
* Эмчилгээний дараах арьсны ерөнхий чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Клиникүүдэд зориулсан гол давуу тал
* Зүүгүй, өвдөлт багатай үйлчилгээ.
* Downtime бараг байхгүй тул үйлчлүүлэгч өдөр тутмын амьдралдаа шууд орж болно.
* Stem Cell, Exosome, Vitamin C, Hyaluronic Acid зэрэг олон төрлийн ийлдэстэй хослуулах боломжтой.
* Premium anti-aging үйлчилгээний меню бүрдүүлэхэд тохиромжтой.