Монгол Эм Импекс Концерн

Монгол Эм Импекс Концерн Эрүүл мэндийн лавлах: 1800-1923 /24 цаг/
Даваа-Баасан 08:00-23:00 цагууд
Бямба-Ням 09:00-20:00 цагууд

Монгол улсын хэмжээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын чанарын баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг.

АСУУДАЛ БҮРИЙН ЦААНА АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ БАЙЖ БОЛНО 💊Ядарч сульдах, арьс хуурайших, дархлаа сулрах, яс өвдөх, шарх удаан...
13/09/2026

АСУУДАЛ БҮРИЙН ЦААНА АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ БАЙЖ БОЛНО 💊

Ядарч сульдах, арьс хуурайших, дархлаа сулрах, яс өвдөх, шарх удаан эдгэх зэрэг шинж тэмдэг нь зарим төрлийн аминдэмийн дутагдалтай холбоотой байж болно.

Аминдэм бүр бие махбодод өөр өөр чухал үүрэгтэй. Тухайлбал:

* A аминдэм – хараа, арьс, дархлааг дэмжинэ
* B бүлгийн аминдэмүүд – энерги, мэдрэлийн систем, цус төлжилтөд оролцоно
* C аминдэм – дархлаа, коллаген үүсэлт, төмрийн шимэгдэлтийг дэмжинэ
* D аминдэм – яс, булчин болон дархлаанд чухал
* E аминдэм – антиоксидант хамгаалалтад оролцоно
* K аминдэм – цус бүлэгнэлт болон ясны эрүүл мэндэд чухал

⚠️ Гэхдээ зөвхөн шинж тэмдгээр аминдэмийн дутагдлыг оношлох боломжгүй. Удаан үргэлжилсэн зовиуртай бол эмчид хандаж, шаардлагатай шинжилгээ хийлгээрэй.

Өдөр тутмын зөв хооллолт, зохистой амьдралын хэв маяг нь аминдэм, эрдэс бодисоо хангалттай авах хамгийн зөв үндэс юм.

#Аминдэм #ЭрүүлМэнд #Дархлаа #Витамин #ЭрүүлАмьдрал #ЗөвХооллолт #зөвхооллолт

🍂 Намар болж, нарны тусгал багасах үед Д витаминаа анхаараарайНамрын улиралд өдөр богиносож, гадаа байх хугацаа багассан...
04/09/2026

🍂 Намар болж, нарны тусгал багасах үед Д витаминаа анхаараарай

Намрын улиралд өдөр богиносож, гадаа байх хугацаа багассанаар арьс нарны гэрлээс Д витамин үүсгэх боломж буурч эхэлдэг. Ялангуяа оффист удаан суудаг, гадаа бага гардаг хүмүүст Д витамины дутагдал үүсэх эрсдэл нэмэгдэж болно.

☀️ Д витамин нь:
• Дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
• Яс, шүдний эрүүл мэндэд чухал
• Булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцоно
• Кальцийн шимэгдэлтийг дэмжинэ

💡 Зөвлөгөө: Өдөр бүр боломжтой үедээ гадаа алхах, Д витаминаар баялаг хүнс хэрэглэх, шаардлагатай бол шинжилгээ өгч эмч, эм зүйчийн зөвлөгөөгөөр Д витамин хэрэглэх нь тохиромжтой.

🍁 Нарны эрч буурсан ч эрүүл мэнддээ тавих анхаарлаа бүү бууруулаарай.

#ДВитамин #НамрынЗөвлөгөө #Дархлаа #ЭрүүлМэнд #ЭрүүлАмьдрал

02/09/2026

🛡️ Намрын дархлаандаа D3-аа бүү мартаарай! 🍂 Намрын улиралд D3 яагаад илүү чухал вэ?

Намар болж, өдөр богиносохын хэрээр нарны тусгалын эрчим болон арьсанд хүрэх UVB туяаны хэмжээ багасдаг. Ингэснээр бидний бие нарны гэрлээс өөрөө нийлэгжүүлдэг D3 витамины хэмжээ буурах боломжтой.

☀️ D витамин яагаад чухал вэ?
🦴 Яс, шүдний хэвийн бүтцийг дэмжинэ
💪 Булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцоно
🛡️ Дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
⚡ Биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал үүрэгтэй

🍁 Намар, өвлийн улиралд юуг анхаарах вэ?
✅ Өдрийн цагаар боломжтой үед гадаа гарч, нарны гэрэл авах
✅ D витаминаар баялаг хүнс — тослог загас, өндөгний шар зэрэг хүнсийг хоолондоо оруулах
✅ D витамин дутагдах эрсдэлтэй бол эмч, эм зүйчтэй зөвлөлдөх
✅ Нэмэлтээр D3 хэрэглэхдээ нас, хэрэгцээндээ тохирсон тунг сонгох

💡 Санамж: D витаминыг “их байх тусмаа сайн” гэж үзэж болохгүй. Өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхээс өмнө мэргэжлийн зөвлөгөө аваарай.

🍂 Нарны эрч буурсан ч эрүүл мэндийнхээ хамгаалалтыг бүү бууруулаарай.

📍 Өөрт ойр байрлах манай бүх салбараар зочлоорой!
📍 Орон нутагт Монгол Эм Импекс Концернын эмийн сангуудаар
📍 Улаанбаатар хотод СИТИФАРМ сүлжээ эмийн сангуудаар
🛒Онлайн эмийн сан👇
🌐https://citypharm.mn/products/41941
👉Хүргэлт, зөвлөгөө мэдээлэл👇
☎️ Мэдээлэл авах 1800-1923, 9508-1923
📍БҮХ ЭМИЙН САНГААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

#НамрынЗөвлөгөө #Дархлаа #ЯсныЭрүүлМэнд #ЭрүүлАмьдрал

🎒📚 Хичээл эхэлж, сэрүүн намрын улиралтай золгож байнаӨглөө, оройн сэрүүн нэмэгдэж, хүүхдүүдийн хичээл сургуулийн ачаалал...
30/08/2026

🎒📚 Хичээл эхэлж, сэрүүн намрын улиралтай золгож байна

Өглөө, оройн сэрүүн нэмэгдэж, хүүхдүүдийн хичээл сургуулийн ачаалал ихэсдэг энэ үед дархлааг нь өдөр тутам дэмжихээ бүү мартаарай. 💪🍂

Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд:

✅ Тэжээллэг, олон төрлийн хоол өгөх
✅ Жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэх
✅ Насанд нь тохирсон хугацаагаар сайн унтуулах
✅ Ус, бүлээн шингэн хангалттай уулгах
✅ Цаг агаарт тохируулан дулаан хувцаслах
✅ Гараа тогтмол угаах дадал хэвшүүлэх
✅ Өдөр бүр цэвэр агаарт хөдөлгөөнтэй тоглуулах

Шаардлагатай витамин, нэмэлт бүтээгдэхүүнийг хүүхдийн нас, хооллолт, эрүүл мэндийн онцлогт тохируулан эмч, эм зүйчээс зөвлөгөө авч сонгоорой.

💛 Эрүүл хүүхэд — эрч хүчтэй суралцана.
Шинэ хичээлийн жилийг эрүүл, сэргэлэн, амжилт дүүрэн эхлүүлээрэй!

#ХүүхдийнДархлаа #ХичээлийнШинэЖил #НамрынУлирал #ЭрүүлХүүхэд #ЭцэгЭхийнЗөвлөгөө

💙 ХАМТДАА ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨМонгол Эм Импекс Концерн ХХК нь Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбоотой хамтр...
16/08/2026

💙 ХАМТДАА ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

Монгол Эм Импекс Концерн ХХК нь Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбоотой хамтран ажиллаж, тус холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

Энэхүү хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбооноос манай хамт олонд ТАЛАРХАЛ гардуулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. 💙

Мөн Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбооныхондоо 1 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🎉

Монголын 1-р хэв шинжийн чихрийн шижингийн холбоо

Бид цаашид ч хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, сайн сайхны төлөөх нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, сайн үйлсийг дэмжин хамтран ажиллах болно.

❤️ Халамжтай амьдрал, эрүүл ирээдүйн төлөө хамтдаа.

#МонголЭмИмпексКонцерн #ХамтдааХүчтэй #НийгмийнХариуцлага #ЭрүүлИрээдүй

🎒 Хичээл, сургууль эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжээрэй! 💪Хичээл сургууль эхлэхэд хүүхдүүд олон хүнтэй орчинд ор...
11/08/2026

🎒 Хичээл, сургууль эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжээрэй! 💪

Хичээл сургууль эхлэхэд хүүхдүүд олон хүнтэй орчинд орж, ханиад томуу болон амьсгалын замын халдварт өртөх боломж нэмэгддэг. Тиймээс дархлааг нь дэмжих өдөр тутмын зөв дадлыг одооноос хэвшүүлээрэй. 🌿

🥗 Тэнцвэртэй хооллох – Өдөр бүр төрөл бүрийн ногоо, жимс, уураг болон бүхэл үрийн хүнс өгөөрэй.
💧 Шингэнээ нөхөх – Ус тогтмол уулгаж, сахар ихтэй ундааг хязгаарлаарай.
😴 Хангалттай унтуулах – Тогтмол цагт унтаж, насандаа тохирсон хэмжээний нойр авах нь дархлааны хэвийн үйл ажиллагаанд чухал.
🏃 Өдөр бүр хөдөлгөөнтэй байх – Гадаа тоглох, алхах, спортоор хичээллэхийг дэмжээрэй.
🧼 Гарын ариун цэврийг хэвшүүлэх – Хооллохын өмнө болон гаднаас орж ирсний дараа гараа савандаж угаах дадалтай болгоорой.
☀️ Цэвэр агаарт гарах – Өдөр бүр боломжийн хэмжээнд гадаа хөдөлгөөн хийх нь хүүхдийн ерөнхий эрүүл мэндэд тустай.

💚 Эрүүл дадал + зөв хооллолт + хангалттай нойр = Шинэ хичээлийн жилийн эрүүл эхлэл! 🎒✨

# #ээжүүдэдзөвлөе #ЭэжүүдэдЗөвлөе #ЭрүүлХүүхэд #ЗөвХэрэглээ #ӨдөрТутмынЗөвлөгөө

🥰 Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр 🥰Монгол хүн бүрийн эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө цаг наргүй, сэтгэл зүрх...
07/08/2026

🥰 Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр 🥰

Монгол хүн бүрийн эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө цаг наргүй, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж буй эрүүл мэндийн салбарын үе үеийн нийт эмч, сувилагч, эх баригч, асрагч, эм зүйч, эм найруулагч болон салбарын бүх ажилтан, албан хаагч Та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхний мэдлэг, ур чадвар, хүнлэг сэтгэл, хариуцлагатай үйлс нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалах эрхэм зорилгыг өдөр бүр биелүүлж байдаг билээ.

Эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин амжилтыг хүсэн ерөөе!

Жич: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын хоёр дахь ням гарагийг Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ🤱🏻🤱 Эхийн сүүгээр хүүхдээ хооллохын ач тус 💛Эхийн сүү бол нярай хүүхд...
05/08/2026

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ🤱🏻

🤱 Эхийн сүүгээр хүүхдээ хооллохын ач тус 💛
Эхийн сүү бол нярай хүүхдийн хамгийн төгс, байгалийн гаралтай хоол юм. Хүүхдийн өсөлт хөгжил, дархлааг дэмжихэд чухал үүрэгтэй.

🌿 Яагаад эхийн сүүгээр хооллох хэрэгтэй вэ?

✅ Хүүхдэд шаардлагатай бүх шим тэжээлийг агуулдаг.
✅ Дархлааг дэмжиж, халдварт өвчнөөс хамгаална.
✅ Хоол боловсруулах эрхтэнд амархан шингэдэг.
✅ Харшил болон зарим өвчний эрсдэлийг бууруулахад тустай.
✅ Ээж, хүүхдийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлдэг.

📌 Зөвлөмж
🍼 Төрсний дараах 1 цагийн дотор хөхүүлж эхлээрэй.
🍼 Эхний 6 сард зөвхөн эхийн сүүгээр хооллоорой.
🥣 6 сартайгаас насанд тохирсон нэмэгдэл хоол өгч эхлэхийн зэрэгцээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой.
💛 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаанд эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд тустай.

👶 Эхийн сүү бол зөвхөн хоол биш, хүүхдийн дархлаа, хайр халамж, эрүүл ирээдүйн эхлэл юм.

#ЭхийнСүү #ХөхөөрХооллолт #ЭрүүлХүүхэд #ЭэжүүдэдЗөвлөе #ХүүхдийнЭрүүлМэнд #ээжүүдэдзөвлөе

30/07/2026

📚🏫 Хичээл сургууль эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжээрэй! 💛🐝

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүд олон хүнтэй орчинд орж, ачаалал нь нэмэгдээд дархлааг нь унаж ханиад түрж эхлэдэг. Иймээс урьдчилан дархлааг нь дэмжих нь чухал.

🍯 MEDEX Gelée Royale Junior
🐝 250 мг хааны зөгийн сүүнцэр (Royal Jelly)
🛡️ A, C, E витаминаар баяжуулсан
✨ Дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
🌿 Хиймэл будагч, амт оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй
🥤 Хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой, амттай шингэн хэлбэр

💛 Эрүүл хүүхэд – Амжилттай хичээлийн шинэ жил!

📍 MEDEX Gelée Royale Junior-ийг өөрт ойр байрлах Ситифарм эмийн сангаас аваарай.

📍 Орон нутагт Монгол Эм Импекс Концернын эмийн сангуудаар
📍 Улаанбаатар хотод СИТИФАРМ сүлжээ эмийн сангуудаар
🛒Онлайн эмийн сан👇
🌐citypharm.mn
👉Хүргэлт, зөвлөгөө мэдээлэл👇
☎️ Мэдээлэл авах 1800-1923, 9508-1923
📍БҮХ ЭМИЙН САНГААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

#ХүүхдийнДархлаа #ХичээлийнШинэЖил #Ситифарм #МонголЭмИмпекс

СитиФарм - Их хотын сүлжээ эмийн сан

👧👦 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌈Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, хайр халамжаар бялхаж, эрү...
29/05/2026

👧👦 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌈

Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, хайр халамжаар бялхаж, эрүүл энх, аз жаргалтай өсөж торних болтугай. 💛

Бяцхан үрсийн минь мөрөөдөл бүхэн биелж, гэр бүл бүрт баяр баясал түгэх сайхан өдөр байг. 🎈

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, гэр бүлүүддээ хүргэе!

#эхчүүдэд #эхчүүд #эрүүлазжаргалтайамьдралдхамтдаа

Address

Sunroad 63
Ulaanbaatar
14252

Telephone

+97677001923

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Эм Импекс Концерн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Эм Импекс Концерн:

Shortcuts

Share