09/06/2026
Манай хамтрагч профессор дэлхийн шилдэг судлаачдын эгнээнд багтлаа
ScholarGPS-ийн мэдээллээр, сүүлийн 5 жилийн хугацаанд радиомэс заслын (Radiosurgery) чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн 20,743 судлаачийн дунд дэлхийд 8-р байрт эрэмбэлэгдлээ. Мөн мэдрэлийн мэс заслын (Neurosurgery) салбарын 47,905 эрдэмтэн, судлаачийн дунд 563-р байрт жагссан байна.
Энэхүү амжилт нь зөвхөн хувь хүний ололт биш бөгөөд надтай хамтран ажилладаг эрхэм хамт олон, шавь нар, судалгааны багууд болон надад итгэл хүлээлгэсэн өвчтөнүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Манай Miracle Medical Consulting ХХК-ийн хамтран ажилладаг Бүгд Найрамдах Турк Улсын Коч Их Сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн дарга, профессор Сэлчук Пекер эмч ийнхүү өөрийн амжилтаа хуваалцжээ. Дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны үнэлгээнд өндөр байр эзэлсэн энэхүү амжилт нь түүний мэдрэлийн мэс засал, радиомэс заслын салбарт оруулж буй үнэт хувь нэмрийг бататгаж байна. Бид профессор Сэлчук Пекер эмчдээ халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, эмчилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Бид шинжлэх ухааны хил хязгаарыг улам тэлж, өвчтөнүүддээ илүү үр дүнтэй, илүү аюулгүй эмчилгээний боломжийг бий болгохын төлөө цаашид ч тууштай ажиллах болно.
Энэ замналд хувь нэмрээ оруулж, үргэлж дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
#РадиомэсЗасал #МэдрэлийнМэсЗасал