CellClinic - Эсийн банк, Эсийн эмчилгээ

CellClinic - Эсийн банк, Эсийн эмчилгээ Селл Клиник эмнэлэг нь Монгол Улсад анх удаа ҮҮДЭЛ ЭС, ДАРХЛААНЫ ЭСИЙН БАНК болон ЭСИЙН ЭМЧИЛГЭЭ, ГЕНЕТИК ШИНЖИЛГЭЭНИЙ дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.

СЕЛЛ КЛИНИК эмнэлэг нь Монгол Улсад анх удаа ҮҮДЭЛ ЭСИЙН БАНК болон ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын GMP стандартын дагуу бүх төрлийн эс боловсруулалт, хадгалалтын үйлчилгээ үзүүлдэг. Мөн бид хавдрын удамшлын эрсдэлийг тодорхойлох, ургийн хромосомын гажиг эрт илрүүлэх, ховор өвчний ГЕНЕТИК ШИНЖИЛГЭЭ хийдэг.

🧬 REPRO Talk 2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд СЕЛЛ КЛИНИК эмнэлэг оролцлооREPRO Talk 2026 олон улсын эрдэм шинж...
09/09/2026

🧬 REPRO Talk 2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд СЕЛЛ КЛИНИК эмнэлэг оролцлоо

REPRO Talk 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн анагаах ухаан, тэр дундаа нөхөн үржихүй, үр шилжүүлэн суулгах салбарын орчин үеийн чиг хандлага технологийн шинэ боломжууд зэрэг чухал сэдвүүд хэлэлцэгдлээ.

Энэхүү хурлаар СЕЛЛ КЛИНИК эмнэлэг өөрийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологи болох үүдэл эсийн эмчилгээ болон эсийн банкны үйлчилгээг танилцууллаа.
Хүйн цус, хүйн эдээс үүдэл эсийг ялган авч, өндөр технологиор боловсруулан хадгалах эсийн банк болон эсийн эмчилгээ нь анагаах ухааны хөгжлийн чухал чиглэлүүдийн нэг болж байна.

🌱 СЕЛЛ КЛИНИК — Эсийг хадгална. Эсээр эмчилнэ.

#СеллКлиник #ЭсийнБанк #ҮүдэлЭс #ЭсийнЭмчилгээ #НөхөнҮржихүйнАнагаахУхаан #ҮрШилжүүлэнСуулгах

05/09/2026

🌏 Олон улсын Эс ба Генийн Эмчилгээний Нийгэмлэгийн ISCT Asia 2026 Regional Meeting Сингапур хотноо 2026 оны есдүгээр сарын 2–5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Селл Клиник эмнэлгийн Гүйцэтгэх захирал, АУ-ы доктор, дэд профессор Э. Одхүү оролцож, эс ба генийн эмчилгээний салбарын дэлхийн болон Азийн бүсийн өнөөгийн чиг хандлага, шинэ технологи, эмнэлзүйн хэрэглээний сүүлийн үеийн ололт амжилттай танилцаж байна.

Мөн олон улсын тэргүүлэх эрдэмтэн, эмч, судлаачид болон салбарын мэргэжилтнүүдтэй мэргэжлийн холбоо тогтоож, туршлага солилцон, шинэ технологи, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад болон Селл Клиник эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжуудыг судалж байна.

ISCT Asia 2026 хурлын хүрээнд CAR-T болон дараагийн үеийн эсийн эмчилгээ, in vivo стратеги, генийн инженерчлэл, эсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автоматжуулалт, хаалттай систем, чанарын хяналт зэрэг эс ба генийн эмчилгээний салбарын ирээдүйг тодорхойлох олон чухал сэдвийг хэлэлцэж байна.

#СеллКлиник #ЭсийнЭмчилгээ #ГенийнЭмчилгээ #НөхөнСэргээхАнагаахУхаан

03/09/2026

🧬 Эсийн эмчилгээний дараагийн үе хаашаа чиглэж байна вэ?

Олон улсын эс ба генийн эмчилгээний нийгэмлэгийн Азийн бүсийн хурал (ISCT Asia 2026) Сингапурт үргэлжилж байна.

Тус хуралд оролцож буй Селл Клиник эмнэлгийн Судалгаа, хөгжүүлэлт хариуцсан захирал, AУ-ы доктор Ч.Гансүх олон улсын эсийн эмчилгээний салбарын өнөөгийн чиг хандлага, шинэ технологи, онцлох судалгааны үр дүнг газар дээрээс нь мэдээлж байна.

📍 ISCT Asia 2026, Singapore
📅 2026 оны есдүгээр сарын 2–5

#СеллКлиник #ЭсийнЭмчилгээ #ГенийнЭмчилгээ #НөхөнСэргээхАнагаахУхаан

🧬 CAR-T эмчилгээний дараагийн үе хаашаа чиглэж байна вэ?ISCT Asia 2026-ийн нээлтийн лекцээр CAR-T эмчилгээний анхдагчдын...
02/09/2026

🧬 CAR-T эмчилгээний дараагийн үе хаашаа чиглэж байна вэ?

ISCT Asia 2026-ийн нээлтийн лекцээр CAR-T эмчилгээний анхдагчдын нэг, University of Pennsylvania-ийн Prof. Bruce Levine салбарын дараагийн хөгжлийг танилцууллаа.

🔬 10 жилийн үр дүн: Зарим өвчтөнд CAR-T эсүүд бараг 10 жилийн дараа ч илэрсэн бөгөөд урт хугацааны persistence нь эмчилгээний үр дүнтэй холбоотой байв.

⚡ 3 өдрийн CAR-T: Шинэ үеийн хурдан үйлдвэрлэсэн IL-18 armored CAR-T нь хүнд өвчтөнүүдийн cohort-д:

• 81% overall response
• 52% complete response

үзүүлжээ.

Энэ нь “илүү олон эс” бус, илүү fit, potent, удаан хадгалагдах чадвартай эс үйлдвэрлэх нь чухал болохыг харуулж байна.

CAR-T технологийн дараагийн чиглэлүүд:

🧠 Solid tumor
🛡️ Autoimmune disease
🧬 In-vivo CAR-T
✂️ Gene editing
⚙️ Metabolic optimization
⏱️ Faster manufacturing

CAR-T нь зөвхөн цусны хавдрын эмчилгээ бус, олон төрлийн өвчинд тохируулан программчилж болох living medicine platform болон хөгжиж байна.

📍 ISCT Asia 2026, Singapore
📅 September 2–5, 2026

26/08/2026

ХҮЙНД НУУГДСАН ҮНЭЛШГҮЙ ЭРДЭНЭ 💎
Хүүхэд төрөхөд ганцхан удаа олдох биологийн үнэт нөөц!

Коммент хэсэгт { Хүй } гэж бичээд чатаар мэдээлэл аваарай

☎️ 77760000 WhatsApp: ⁨ https://wa.me/97690570046
🌐 www.cellclinic.mn
📍 Их Дэлгүүрийн зүүн талд, Гандирс төв, 3-р давхар — Селл Клиник Эмнэлэг
#ХүйнҮүдэлэс #ХүйнЦус #ХүйнЭд #ҮүдэлЭс #МезенхимийнҮүдэлЭс #Хүй #Эксосом #Супернатант #СеллКлиник

19/08/2026

Хүйн эдээс мезенхимийн үүдэл эсийг өсгөвөрлөх бодит үйл явц 🔬

Энэ бол манай лабораторид хүйн эдээс ялган авсан мезенхимийн үүдэл эс (MSC) өсгөвөрлөгдөн олширч буй бодит дүрс бичлэг юм.

Эсүүдийг лабораторийн хяналттай орчинд өсгөвөрлөн олшруулж, чанарын хяналт, эсийн тоо хэмжээ, амьдрах чадварыг баталгаажуулсны дараа эмчилгээнд “амьд эсээр нь” хэрэглэдэг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өөрийн лабораторид хүйн эдээс MSC ялган авч, өсгөвөрлөн олшруулж, чанарын болон тоо хэмжээний хяналтаар баталгаажуулсны үндсэн дээр эмчилгээнд амьд эсээр нь хэрэглэж буй байгууллага манай эмнэлгээс өөр байхгүй байна.

☎️ 77760000 WhatsApp: ⁨9057 0046⁩
🌐 www.cellclinic.mn
📍 Их Дэлгүүрийн зүүн талд, Гандирс төв, 3-р давхар — Селл Клиник Эмнэлэг

#ҮүдэлЭс #ҮүдэлЭсийнЭмчилгээ #МезенхимийнҮүдэлЭс #ХүйнЭд #ЭсийнЭмчилгээ #МонголынАнагаахУхаан

17/08/2026

Хүйн эдээс мезенхимийн үүдэл эс (MSC) ялгах ажиллагаа 👩🏻‍🔬🧬

Хүүхэд мэндлэх үед хүйн цус болон хүйн эдийг цуглуулан, ирээдүйд эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтой хоёр өөр төрлийн үүдэл эсийг хадгалах боломжтой байдаг.

🩸1. Хүйн цусны үүдэл эс

Хүйн судсанд үлдсэн цуснаас цус төлжүүлэгч үүдэл эс (HSC)-ийг ялган авч хөлдөөн хадгалдаг.

Эдгээр эс нь цус болон дархлааны тогтолцоог дахин бүрдүүлэх чадвартай бөгөөд цусны зарим хавдар, цус төлжилтийн болон дархлааны тогтолцооны өвчний эмчилгээнд хүйн цусыг олон улсад ашигладаг.

🧬 2. Хүйн эдийн мезенхимийн үүдэл эс (MSC)

Хүйн судаснуудыг хүрээлэн байрлах Wharton’s jelly (Вартоны цэлцэгнүүр) хэмээх зөөлөн холбогч эд нь мезенхимийн үүдэл эсээр баялаг байдаг.

Лабораторид энэхүү эдээс MSC – Мезенхимийн үүдэл эсийг ялган авч, өсгөвөрлөн, чанарын хяналт хийсний дараа хадгаладаг.

MSC нь эдийн буюу хүний цус, дархлаа тогтолцооноос бусад бүх эд эрхтэний нөхөн төлжилтийг дэмжих, үрэвсэл болон дархлааны хариу урвалыг зохицуулах биологийн онцлогтой тул нөхөн сэргээх анагаах ухааны олон чиглэлд онцгой ач холбогдолтой эс юм.

❄️ Яагаад хүйн эсийг хадгалдаг вэ?

Төрөх үеийн хүйн цус, хүйн эд нь зөвхөн ганц удаа авах боломжтой, хамгийн өдөр идэвхтэй бас хамгийн залуу буюу 0 настай, биологийн хосгүй үнэтэй эх үүсвэр юм.

Хадгалсан эсийг тухайн хүүхдийн өөрийн эмчилгээнд ашиглах боломжтой байхаас гадна, эмчилгээний төрөл болон эдийн тохирооны шаардлагаас шалтгаалан гэр бүлийн гишүүн эсвэл тохирох харь хүнд ч донор хэлбэрээр ашиглах боломжтой юм.

🇲🇳 Селл Клиник эмнэлэг Монгол Улсад хүйн үүдэл эсийн банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж, хүйн цус болон хүйн эдийн эсийг боловсруулах, хадгалах, эмчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай хамт олон юм.

Бид мөн импортын бүтээгдэхүүнээс хамаарах бус, Монголдоо лабораторийн нөхцөлд шинээр бэлтгэсэн амьд үүдэл эсийг эмчилгээнд ашиглах технологийг хөгжүүлэн ажиллаж байна.

Хүүхэд мэндлэх тэр мөчид үлдэх хүйн цус, хүйн эд — ирээдүйн анагаах ухаанд ашиглагдах боломжтой биологийн нөөц юм. 🧬

☎️ 77760000 WhatsApp: ⁨9057 0046⁩
🌐 www.cellclinic.mn
📍 Их Дэлгүүрийн зүүн талд, Гандирс төв, 3-р давхар — Селл Клиник Эмнэлэг

Селл Клиник эмнэлгийн удирдлагууд Япон улсад зохион байгуулагдсан эксосомын судалгаа, эмчилгээний хэрэглээ, чанарын хяна...
13/08/2026

Селл Клиник эмнэлгийн удирдлагууд Япон улсад зохион байгуулагдсан эксосомын судалгаа, эмчилгээний хэрэглээ, чанарын хяналт болон зохицуулалтын асуудал сэдэвт мэргэжлийн хуралд оролцлоо.

Үүдэл эс, эксосомын судалгааны чиглэлээр олон улсад нэр хүндтэй эрдэмтэн, Tokyo Medical University-ийн профессор Takahiro Ochiya болон Японы судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож, үүдэл эс, эксосомын судалгааны шинэ чиг хандлага, эмнэлзүйн хэрэглээ, чанар, аюулгүй байдал, зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Селл Клиник нь Монгол Улсад үүдэл эс, эксосомыг өсгөвөрлөн боловсруулж, эмчилгээний практикт нэвтрүүлэн, энэ чиглэлийн судалгаа, хөгжүүлэлт болон эмчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшний мэдлэг, туршлагатай уялдуулан хөгжүүлэхийг зорин ажиллаж байна 🇲🇳🤝🇯🇵

#МонголЯпон

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677760000

Alerts

Be the first to know and let us send you an email when CellClinic - Эсийн банк, Эсийн эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CellClinic - Эсийн банк, Эсийн эмчилгээ:

Shortcuts

Share