Мишээл-Солонгос дахь эмнэлэгүүдийн мэдээлэл

Мишээл-Солонгос дахь эмнэлэгүүдийн мэдээлэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мишээл-Солонгос дахь эмнэлэгүүдийн мэдээлэл, Ulaanbaatar.

09/04/2026
27/03/2026

Ким Ха Нил докторын блог

Хоол идсэний дараа нойр тань хүрдэг үү🥱?
Хэвийн зүйл гэж бодож байна уу?

Шалтгаан нь юу байж болох вэ🤔?

21/03/2026

“Бие махбодын өөрийгөө нөхөн сэргээн засах чадварыг дэмжигч” - КИМ ХА НИЛ эмч байна.

Миний блогоор анх удаа зочилж буй хүмүүстэй зориулан мэндчилж байна🤗.

Миний бие уламжлалт анагаах ухааны нөхөн сэргээх анагаах ухааны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор, 20 гаруй жил багана нуруу, үе мөч, өвдөлт намдаах салбарт ажиллаж ирлээ.

Бие махбодын өөрөө амьд үлдэх чадвар гэдэг нь (自生力) - Бидний бие өвчнийг өөрөө даван туулж нөхөн сэргэж амьд үлдэх чадвар юм. Өвчнийг эмчлэх аргаас илүү чухал зүйл юм.

Таны бие өөрөө эдгэж илааршиж чадах нөхцлийг бий болгож өгнө гэсэн үг. Тоон үзүүлэлтэнд л төвлөрөх болсон орчин үеийн анагаах ухааны хайрцаганд орсноор бидний орхигдуулж буй бие махбодын хоорондын уялдаа холбоо хамааралт байдал ба нөхөн сэргэх чадвар тэр бүхнийг хамтад нь харгалзан авч үзэх нь чухал байдаг тул энэ бүхнийг хүмүүст мэдүүлж таниулахын тулд блог хөтөлж эхлэхээр болсон билээ.

📌Блогоороо та бүхэндээ юуг хүргэхийг зорих вэ гэвэл

Эрүүл мэндтэй холбоотой нийтлэлүүдийн дунд орхигдсон талыг гаргаж харуулах. Телевиз, нэвтрүүлэг, мэдээллийн хэрэгслээр дэлгэн харуулдаг “Эрүүл мэндийн ойлголт”-г дахин нэг бодож үзэх хэрэгтэй талаар.

Бидний биеэс илгээж буй дохио юуг илэрхийлж байдгийг тайлбарлах. Бие махбодын уялдаа холбооны талаар…

📌 Тухайлбал:
Нуруу өвдөх шалтгаан нь ходоод гэдэс ч байж болно.
Өвдөг өвдөж байгаагийн шалтгаан нь шагай ч байж болдог.
Нүд бүрсийх шалтгаан хүзүүнээс болж болохыг
Тэр бүх холбоо хамаарлыг харах юм.

📌 Би үүнийг өөрийгөө амьдруулах чадвар гэж нэрлэдэг.

Ямар хүмүүст зориулсан бэ? Гэвээс…
👩‍🦰 Эрүүл мэндтэй холбоотой үй түмэн үнэн худал эсэхийг мэдэхгдэхгүй байгаа мэдээлэлд эргэлзсэн нэгэн.
🤔Эмнэлэгт очоод үзүүлэхэд асуудалгүй хэвийн байна гэдэг ч үргэлж зовиуртай.
😇 Эмэнд найдахгүйгээр өвчнийхөө шалтгааныг мэдэж түүнээс ангижирахыг хүссэн нэгэн.
☝️ Өөрийн тань биенээс илгээж байгаа шинж тэмдэг буюу тэрхүү дохио юу болохыг таньж мэдэхийг хүссэн хүмүүст зориулав.

Асууж сонирхсон зүйлээ юуны талаар мэдээлэл авмаар буйгаа коммент хэсэгт болон чатаар ирүүлж өгвөл би баярлах болно😊

Пэйжийг маань дагаж эрүүл мэндтэй холбоотой нэг талыг барьж туйлшраагүй бие махбодын улдаа холбоог баримтлан бичсэн мэдээллийг маань байнга шимтэн уншиж байгаарай.

Мөн Ким Ха НИЛ докторын эмчилгээг сонирхож байгаа бол манай эмнэлэгийн пэйжээс лавлана уу 👇👇👇

Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг
Бусан Хот Часэн Эмнэлэг

20/03/2026

👋Хуруу тань мойнийж махийгаад байна уу? Түүний шалтгаан нь ...

Гэнэт хуруугаа нугалаад тэнийлгэхэд хөшингө болсныг анзаарлаа. Наснаас болж байгаа юм болов уу? гэж дагагчид маань асуусан байсан.

👨‍⚕️Өнөөдөр үүний талаар хэлж өгье.
Хуруу махийж муруйх нь ганц шалтгаанаас болдоггүй. Үндсэн 3 шалтгаан байдаг. Та ч бас энэ 3-н аль нэгэнд нь багтаж буй эсэхээ шалгаарай.

📌НЭГДҮГЭЭРТ: Ревматизм
Аутоиммуны шалтгаантай үений үрэвсэл юм. Өглөө босоход хуруу 30 минутаас илүү хугацаагаар хөшингө байх, ихэвчлэн 2 талын хуруу зэрэг хавагнах ба хурууны үеийг тэмтрээд үзвэл халуун оргих мэдрэмж байна. 30-50 орчим насны эмэгтэйчүүдэд их тохиолдох бөгөөд үл тоомсорлоод орхивол үенд өөрчлөлт гарч эхэлдэг. 6 долоо хоногоос дээш үргэлжилвэл цусны шинжилгээ өгөөд үзэх хэрэгтэй.

📌ХОЁРДУГААРТ: Дегенератив үений үрэвсэл
Удаан зогсох зэрэг үеийг их ашиглах байдлаас жийргэвч элэгдэж үүсдэг эмгэг. Нэг талын хурууны төгсгөлийн үе зузаарч махийна. Өглөөдөө хөшингө байх ч 30 минутаас бага үргэлжлэх хандлагатай. Ийм хүмүүсийн хувьд гараар хийх ажил их хийж ирсэн хүмүүс байдаг. Дээр үеийн хөгшдийн гар мойног махир байгаа нь энэ шалтгаантай холбоотой. Газар тариалан, гэрийн ажил гэх мэт…

📌ГУРАВДУГААРТ: Гох хуруу
Хуруугаа нугалаал тэнийлгэх үед тээглэж түгжигдэж байгаа мэдрэмж төрдөг эмгэг.
Өглөө босоод хуруугаа нугалаад тэнийлгэх гэх үед нугалаастай чигээрээ тэнийхгүй гацдаг. Хүчээр тэнийлгэх үед өвдөлт болон тас хийх дуу гарна. Алган талын үений хэсэгт дарвал өвдөлт мэдрэгдэнэ. Сүүлийн үед ухаалаг утас их хэрэглэдэг хүмүүсийн дунд нэмэгдэж байна гэсэн судалгаанууд ч бий болж клиникийн практикт ч ажилглагдаж байна.

👨‍⚕️Уламжлалт анагаах ухааны эмчийн хувиар нэмж хэлэхэд өвчтөнөө харахдаа хурууны мойногийг л хардаггүй учир тэр бол тухайн хүний амьдралын хэв маягийг харуулж өгдөг зүйл байдаг. Жишээ нь бичгийн ажил их хийдэгээс хуруу мойнийсон хүн удаан хугацаагаар хүзүүгээ бөхийлгөн суудаг тул хүзүүнд асуудал үүссэн тохиолдол их байдаг. Яагаад үүссэнийг олох нь чухал.

Зөвлөмж:
✅Өглөө хуруу хөшингө байвал бүлээн усанд 5 минут орчих дүрээрэй.
Цусны эргэлтийг сайжруулж өгснөөр хөшингө байдал илүү хурдан арилахад тустай.
✅Гараа их ашиглаж ажилладаг бол дундуур нь ойр ойр амрааж өгөх
1 цагт 1 удаа гараа тэнийлгэн хүзүүгээ эргүүлэх. Гол нь хүзүү болон гарыг хамт хөдөлгөж зөөлрүүлж өгөх нь хамгийн чухал. Хүзүүний сунгалт ямагт байх ёстой.

👨‍⚕️ үе мөчний талаар асуух зүйлээ коммент болон чатаар явуулаад өгвөл бид та бүхэн бичлэг болгон бэлдээд хариулаад өгнө өө 🤗

Хаван бууруулахад юу тустай вэ ?Ким Ха Нил докторын зөвлөгөө🤔🪷 Бадамлянхуан үндэсний цай - Хаван бууруулна📌Түүхий эдийн ...
13/03/2026

Хаван бууруулахад юу тустай вэ ?

Ким Ха Нил докторын зөвлөгөө🤔

🪷 Бадамлянхуан үндэсний цай - Хаван бууруулна

📌Түүхий эдийн найрлага чухал биш ямар экологийн орчинд ургаж байна гэдэг нь чухал.

🤔Орчин үеийн хүмүүсийн санаа зовоодог нэг асуудал нь Цусны эргэлтийн алдагдал.
-Хөл гар хүйт оргих
-Үргэлж хавагнах
-Бие хүнд оргих, таагүй байх…😇

📌Цусны эргэлтэнд сайн гэсэн зүйл маш их байдаг.
Гэвч тэдгээрийн дотроос би өвчтнүүддээ ихэвчлэн Бадамлянхуан үндэсний цай бэлдэж уугаарай гэж зөвлөдөг.
Гар хөл хүйт оргих, хөөж хавагнадаг хүмүүст ялангуяа сайн.
Нийтлэлүүдэд Витамин С, Танин, полифенол ихтэй болохоор цусны эргэлтэнд сайн гэж хэлдэг. Буруу зүйл биш юм.
Гэхдээ би жаахан өөрөөр тайлбарладаг. Бидний өвөг дээдэс бадамлянхуан үндсэнд Полифенол байдаг гэдгийг мэдэж байсан болов уу? Витамин С хэр байгааг мэддэг байсан гэж үү? Мэдээж Мэдэх арга байгаагүй.

❓Гэхдээ яаж цусны эргэлтийг сайжруулж байгааг олж мэдсэн бол?
-Тэд түүний ургаж буй экологийн орчныг мэддэг байсан. Бадамлянхуа нь үндсээ усны гүнд зоож ургадаг ургамал юм. Ишийг нь харвал шүүр шиг нүхтэй.Яагаад ийм нүхтэй байгаа вэ гэвэл усан дотор байдаг учир навчнаасаа агаарыг авч үндэсрүүгээ дамжуулах хэрэгтэй байдаг. Зам нь болдог. Мөн усан дотор муудаж ялзрахгүйгээр амьд үлдэхийн тулд биеэсээ "Усыг сайн зайлуулах чадвар"-тай байх хэрэгтэй.
🪷Бадамлянхуа бол агаарыг сайн нэвтрүүлж, усыг сайн гадагшлуулдаг ургамал юм. Тиймээс төрсний дараах хаван буулгах, цусны эргэлтийн зогсонгошил, хямралын үед ашигладаг. Энэ бол бидний өвөг дээдсийн мэргэн ухаан байсан.

📌 Эцэст нь дүгнэхэд:
❓Ямар хүмүүст тохиромжтой вэ?
-Ялангуяа гар хөл хүйтэн явдаг хүн, бие хүнд оргиж, хавагнаж хөөдөг хүнд тохиромжтой.
❓ Өдөрт хэр их уух вэ?
-1-2 аяга, өглөө өлөн дээрээ болон орой унтахын өмнө халуун бүлээнээр уувал зохистой.
❓ Анхаарах зүл
-Цусны даралт багатай хүн бол улам багасгаж болох талтай.

Ким Ха Нил докторын блог-с …

Хүзүү, нуруу, үе мөчний мэс заслын бус эмчилгээ
Утас: 976-7250-1144 /монголоос холбогдох/
010-3042-3729 /солонгосоос холбогдох/

📌 Эмэгтэйчүүдийн хувьд ӨВДӨГний өвдөлт  УМАЙ САВ-тай  холбоотой. Миний өвчтнүүдийн дүнд өвдөгний асуудалтай хүн их ирнэ....
12/03/2026

📌 Эмэгтэйчүүдийн хувьд ӨВДӨГний өвдөлт УМАЙ САВ-тай холбоотой.

Миний өвчтнүүдийн дүнд өвдөгний асуудалтай хүн их ирнэ. Эрчүүдийг бодоход эмэгтэйчүүд өвдөгний өвдгөөр хамаагүй илүү өвддөг.

Мэдээж булчингийн сул байдал нөлөөлөх боловч миний клиникийн туршлагаас харахад тэр бол бүх шалтгаан нь биш байдаг.

📌 20 гаруй жилийн туршлагаасаа харахад Умай сав-д асуудалтай эмэгтэйчүүд өвдөгний дегенератив өөрчлөлт хурдан бөгөөд ноцтой байдлаар тохиолддог болохыг ажигласан.

☝️сарын тэмдгийн хүчтэй өвдөлттэй хүн
☝️умайн миом
☝️эндометрозтой хүмүүс өвдөгний дегенератив өөрчлөлт илүү хурдан өртөх болдог. Мэдээж Кесар хагалгаа мөн адил.

📌 Тиймээс зөвхөн өвдөг-г харж эмчилгээ хийгээд сайжрахгүй.
☝️Умай сав
☝️Аарцаг ташааны байдал
☝️Кесар хагалгааны сорви зэргийг шалгаж үздэг юм. Энэ бүхнийг хамтад нь авч үзэж байж өвдөгний эмчилгээний үр дүн гарна. Энэ бол миний 20 жилийн турш хэдэн мянган өвчтөн үзсэн клиникийн туршлага юм.

❓Өвдөг, умай савтай хэрхэн холбогддог вэ?

📌 Аарцагны дотор талын мэдрэл болон өвдөгний дотор талын мэдрэлтэй холбогдох бөгөөд энэ мэдрэл нь умайг дамжин өнгөрдөг. Умайд үрэвсэл байх юмуу, умай томрох, наалдац байх тохиолдолд энэ мэдрэл цочруулд орно. Энэ цочруулыг өвдөгний дотор талд өвдөх өвдөлтөөр мэдэж болно.

📌 Эндометрозын үед энэ мэдрэл дарагдаж хөл рүү дамжсан өвдөлт гардаг гэсэн судалгааны үр дүнгүүд ч байдаг.

📌 Кесар хагалгааны сорви.
Энэ нь нүдэнд харагдах сорви төдий зүйл биш. Арьсны доор наалдацыг үүсгэнэ. Наалдац гэдэг нь эдүүд хоорондоо наалдаж барьцалдахыг хэлж байгаа юм. Сорвины эргэн тойрны булчин, булчингийн хальс, хүнд тохиолдолд гэдэс хүртэл наалддаг. Кесар хагалгааны дараа 46%-65%-д наалдац үүсдэг гэсэн судалгаа байдаг.

❓Наалдац үүсвэл юу болох вэ?
Хэвлийн доод хэсгийн булчин зүй ёсоор хөдөлж чадахгүй болно.
☝️Аарцаг болон нурууны хөдөлгөөн хөшингө болно
☝️Алхалт өөрчлөгдөнө.
☝️Өвдөгний ачаалал хэт нэмэгдэнэ.

📌 Хэвлийн доод хэсгийн булчингууд энэ ачаалалыг багасгах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл алхах юмуу гүйх үед ачаалал өвдгөнд шууд очихгүй байхаар сарниулж өгөх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс энэ булчин наалдаад хөшсөнөөс өвдгөнд шууд ачаалал очих болдог.

Эцэст нь 40-50 насны эмэгтэйчүүд архаг өвдөгний өвдөлтөөс ирж буй тохиолдол нь хэдэн арван жилийн өмнөх кесар хагалгаа түүний далд шалтгаан нь байж болдог🥲

📌Тиймээс би заавал асуудаг:
-Төрсөн үү?
-Өөрөөрөө төрсөн үү? Кесар-р төрсөн үү?
-Сарын тэмдгийн өвдөлт хүчтэй юу?
-Умай савны талаар шинжилгээ хийлгэж байсан уу?

📌Өвдгийг эмчлэхдээ:
-Аарцгийг тэгш хэмийг засах
-Кесар хагалгааны сорвины орй орчмын наалдацыг сулруулах
-Хэвлийн доод хэсгийн чангарлыг сулруулахад чиглэсэн эмчилгээг хийдэг.

Ингэснээр зөвхөн өвдөг харж эмчилснээс хамаагүй сайн үр дүн гардаг.

Ким Ха Нил докторын блог-с

Хүүхэд тань атопи-тэй бол  анхаараад нэг уншчихаарай📚Саван болон бие угаагч шингэн хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд 🤔❓🙌 Ө...
11/03/2026

Хүүхэд тань атопи-тэй бол анхаараад нэг уншчихаарай📚

Саван болон бие угаагч шингэн хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд 🤔❓

🙌 Өнөөдөр нэгэн нийтлэлд ихэд санал нийлсэн тул хуваалцахаар шийдлээ. Сөүлийн Асан эмнэлэгийн арьс харшлын тасгийн профессор Квон Хёг Сү-н ярилцлага байлаа.

❓Хүүхдүүддээ бие угаагч шингэн хэрэглүүлэхгүй болсон гэнэ.Үүний шалтгааныг профессор Квон хэлэхдээ арьсны хамгаалах тогтолцоог сайтар хадгалж өгч байж харшлаас сэргийлэхэд туслана. Арьсны ашигтай бактерийг хамгаалахын тулд 3 чухал зүйл байдаг.

1. Арьсны тослог бүрхүүлийг хадгалж өгөх
2. Ашигтай бактерууд өөхний хүчлийг задалж глицериныг бий болгох
3. Арьсны хүчиллэг байдлыг хадгалж өгөх

❓Асуудал болж буй зүйл нь саван болон бие угаагч шингэн бөгөөд профессор Квоны хэлж буйгаар хөөсрөгч бүхий л бүтээгдэхүүн нь шүлтлэг чанартай бөгөөд үүгээр арьсыг угаахад ашигтай бактерууд ч үхэж алга болдог. Ялангуяа илүү их хөөсрөх тусам хамгийн муу бүтээгдэхүүн. Тиймээс ийм бүтээгдэхүүнийг даруй ариун цэврийн өрөөнөөсөө гаргаж хаях хэрэгтэй. Саармаг юмуу сул хүчиллэг саван хэрэглэх хэрэгтэй. Арьсыг хэт зүлгэж үрж угаах нь ч маш муу. Арьсны хамгаалах барьер нь гэмтдэг.

👨‍⚕️Миний хувьд Квон профессортой санал нэг байгаа юм. Хэдий арьс харшил миний мэргэжлийн салбар биш хэдий ч хүний биеийн зүй тогтол багана нуруу ч бай, арьс ч бай, дотор эрхтэн ч бай харах өнцөг нь яг адилхан байдаг.

📌Бага хүүхэд маань Атопитэй болсон байсан юм. Бусад нь зүв зүгээр байсан ч бага маань ганцаараа тийм байлаа. Анхандаа арьсны эмчийн заасны дагуу сайн угааж цэвэрлээд, үрэвслээс сэргийлэх, чийгшил өгөх, тос түрхсэн боловч ердөө ч дээрдээгүй юм.

📌Эсрэгээрээ өөр хэсгүүд рүү шилжиж эхэллээ. Тиймээс аргаа өөрчилсөн. Арьсны давхаргыг хамгаалж өгөх нь чухал юм шиг санагдсан. Бид арьсыг нь хэт бөөцийлөөд арьсны өөрийнх нь амьд үлдэх чадварыг алдагдуулчихсан байж.

📌Тиймээс хүүхдийнхээ усанд оруулах тоог багасгаж арьсны тослог давхаргыг гэмтээхгүй байхаар долоо хоногт 1 удаа болгов. Арай л хэтэрхий байна гэж бодож байна уу?

☝️Гэхдээ та санаж байна уу? Биднийг жаахан байхад өвөлдөө хүйтэн халуун ус ч элбэг биш байснаас дандаа усанд орж чаддаггүй байсан шүү дээ. Гэвч бид эрүүл өссөн. Эсрэгээрээ орчин үед хэт их угаагаад байна уу гэсэн бодол төрж байна.

Эцэст нь усанд орох тоог нь багасгаж арьсыг оролдохгүйгээр өөрийгөө хамгаалах чадварыг нь дэмжиж өгснөөр аргаар үзсэний үр дүнд атопи эдгэрч одоо бол бага зэргийн сорви ул мөр л үлдсэн байна.

Ким Ха Нил докторын блог-с …

😴 Унтахын өмнө хөлийн "Энд"дарснаар ядаргаа арилна.Унтахын өмнө хөлөндөө массаж хийгээрэй гэдэг нь улиг болсон үг боловч...
11/03/2026

😴 Унтахын өмнө хөлийн "Энд"дарснаар ядаргаа арилна.

Унтахын өмнө хөлөндөө массаж хийгээрэй гэдэг нь улиг болсон үг боловч хаана дарах нь маш чухал байдаг.

🦵Яагаад заавал хөл гэж ???

Хөл нь энгийн нэг хэсэг биш бөгөөд бүх биеийн багана болохын зэрэгцээ, захын мэдрэл болон хялгасан судас хамгийн ихээр хуримтлагдсан газар юм.

Хөлийн булчин болон судас нь доод биед хурсан цусыг зүрх рүү дахин түлхэж явуулах нэг төрлийн "шахуурга "- н үүргийг гүйцэтгэдэг.

📌Тиймээс хөлөнд ядралт хуримтлагдвал:
☝️Хөл хүнд оргиж
☝️Хавдаж
☝️Амархан ядарч
☝️Гүн нойр авч чадахгүй болдог.

Энэ үед хөлийг зөөлрүүлж сулруулан цочроож өгвөл цусны эргэлтэнд сайжирч, сүүний хүчил зэрэг илүүдэл хэрэггүй бодисууд гадагшлалт хурдасдаг.

📌Гол цэг:
Хөлийн улын нумын хэсэгт "Yongquan" 湧泉穴 гэдэг цэг бий.

Энэ цэг нь УАУ - д эрч хүч, тамир нэмэгдүүлэх, хэт их чангарлыг багасгах, оюун ухааныг сэргээж биеийг тайвшруулна гэж үздэг.

Тиймээс амархан унтаж чадахгүй байгаа хүн
Архаг ядаргаатай хүмүүст илүү тохиромжтой.

Шууд чигээр нь дарахаас илүүтэй алгуур нухах маягтай цочроож өгвөл сайн.

Үүнтэй зэрэгцүүлээд эрээн булчин дээр байрлах "Chengshan" 承山穴 цэг дээр дарж өгвөл үр дүн илүү болно.

📌Энэ нь шагай ар хэсэгт хамгийн ихээр товойсон хэсэг байх энэ хэсэгт чангарч зангирвал:
👆Хөл амархан ядарч
👆Хөл даарах
👆Шөнө шөрмөс татах
👆Унтаад боссон ч бие хөнгөн сайхан мэдрэмж төрдөггүй.

❗️Заавал 2 талд адил дарах шаардлагагүй.
Аль их өвдөж байгаа талд дарахад болно. Хөлний цэгийг хүчтэй дарахүй. 5 минут байхад хангалттай.

Ким Ха Нил докторын блог- с …

11/03/2026

Хүзүү нурууны мэс заслын бус эмчилгээ- Ким Ха Нил докторын гардан эмчилгээ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:30 - 19:30
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97680608088

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мишээл-Солонгос дахь эмнэлэгүүдийн мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share