13/03/2026
Хаван бууруулахад юу тустай вэ ?
Ким Ха Нил докторын зөвлөгөө🤔
🪷 Бадамлянхуан үндэсний цай - Хаван бууруулна
📌Түүхий эдийн найрлага чухал биш ямар экологийн орчинд ургаж байна гэдэг нь чухал.
🤔Орчин үеийн хүмүүсийн санаа зовоодог нэг асуудал нь Цусны эргэлтийн алдагдал.
-Хөл гар хүйт оргих
-Үргэлж хавагнах
-Бие хүнд оргих, таагүй байх…😇
📌Цусны эргэлтэнд сайн гэсэн зүйл маш их байдаг.
Гэвч тэдгээрийн дотроос би өвчтнүүддээ ихэвчлэн Бадамлянхуан үндэсний цай бэлдэж уугаарай гэж зөвлөдөг.
Гар хөл хүйт оргих, хөөж хавагнадаг хүмүүст ялангуяа сайн.
Нийтлэлүүдэд Витамин С, Танин, полифенол ихтэй болохоор цусны эргэлтэнд сайн гэж хэлдэг. Буруу зүйл биш юм.
Гэхдээ би жаахан өөрөөр тайлбарладаг. Бидний өвөг дээдэс бадамлянхуан үндсэнд Полифенол байдаг гэдгийг мэдэж байсан болов уу? Витамин С хэр байгааг мэддэг байсан гэж үү? Мэдээж Мэдэх арга байгаагүй.
❓Гэхдээ яаж цусны эргэлтийг сайжруулж байгааг олж мэдсэн бол?
-Тэд түүний ургаж буй экологийн орчныг мэддэг байсан. Бадамлянхуа нь үндсээ усны гүнд зоож ургадаг ургамал юм. Ишийг нь харвал шүүр шиг нүхтэй.Яагаад ийм нүхтэй байгаа вэ гэвэл усан дотор байдаг учир навчнаасаа агаарыг авч үндэсрүүгээ дамжуулах хэрэгтэй байдаг. Зам нь болдог. Мөн усан дотор муудаж ялзрахгүйгээр амьд үлдэхийн тулд биеэсээ "Усыг сайн зайлуулах чадвар"-тай байх хэрэгтэй.
🪷Бадамлянхуа бол агаарыг сайн нэвтрүүлж, усыг сайн гадагшлуулдаг ургамал юм. Тиймээс төрсний дараах хаван буулгах, цусны эргэлтийн зогсонгошил, хямралын үед ашигладаг. Энэ бол бидний өвөг дээдсийн мэргэн ухаан байсан.
📌 Эцэст нь дүгнэхэд:
❓Ямар хүмүүст тохиромжтой вэ?
-Ялангуяа гар хөл хүйтэн явдаг хүн, бие хүнд оргиж, хавагнаж хөөдөг хүнд тохиромжтой.
❓ Өдөрт хэр их уух вэ?
-1-2 аяга, өглөө өлөн дээрээ болон орой унтахын өмнө халуун бүлээнээр уувал зохистой.
❓ Анхаарах зүл
-Цусны даралт багатай хүн бол улам багасгаж болох талтай.
Ким Ха Нил докторын блог-с …
Хүзүү, нуруу, үе мөчний мэс заслын бус эмчилгээ
Утас: 976-7250-1144 /монголоос холбогдох/
010-3042-3729 /солонгосоос холбогдох/